Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/263

 

                                

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Т.А, О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овогт Төмөрбаатарын А, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Олонбаярын Н нарт холбогдох эрүүгийн 2011 01996 0061 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны цахилгаан станцын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7 дугаар гудамжны 72 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 47 дугаар байрны 02 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Түмэн овогт Төмөрбаатарын А /РД:_____/,

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний технологич инженер мэргэжилтэй, БН Болгар улсын Элчин сайдын яаманд ахлах тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Одонбаярын Н /РД:_____/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7 дугаар гудамжны 72 тоотын гадна байсан хохирогч О.Нын эзэмшлийн “Субару Импреза” маркийн 34-32УНЦ улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг,

Шүүгдэгч  О.Н нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09:50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7 дугаар гудамжны 72 тоотод “машин унаж, юм мөргүүллээ” гэх шалтгаанаар хохирогч Т.Аын нүүр хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ... ” гэв. 

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ... ” гэв. 

Шүүгдэгч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Н, Нямаа, Баатар гуравтай хувааж нийт 4 ширхэг 2,5 литрийн пиво уусан байсан. ...Анх бол Н намайг унтахдаа машин асаагаад жаахан нармаалдчихаарай, тэгэхгүй бол өглөө асахгүй байх гэж хэлээд машиныхаа түлхүүрийг куртканыхаа халаасанд байгаа гэж хэлсэн байсан тул би машиныг нь асааж жаахан нармаалдах санаатай Нын өмсөж байсан гадуур хүрэмний халааснаас аваад машиныг нь асаагаад сууж байгаад үлдсэн 1 пивоо Баатартай хувааж уумаар санагдаад машиныг нь хөдөлгөөд Баатарын гэр рүү явчихсан. Н өөрийнхөө эзэмшлийн “Субару импреза” маркийн 34-32УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг намайг хөдөлгө гэж бол хэлээгүй. ...Би “Субару импреза” маркийн 34-32УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор эд анги болон гадна талыг үнэлүүлсэн үнэлгээ, үнэлгээний зардал, оношилгоо хийлгэсэн зардал, ачигч дуудаж ачуулсан зардал зэрэгтэй танилцлаа, нийт 3,131,750 төгрөгийн хохирол гарсан байна. Уг хохирлоос нэг ч төгрөг өгөөгүй байгаа...” гэх /хх-ийн 110-111х/,

Шүүгдэгч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Өглөө 08 цагийн үед босоход А байхгүй байсан. Тэгэхээр нь гарч ариун цэврийн өрөө орчихоод машинаа хархад хашааны гадаа байхгүй байсан. Тэгээд Нямааг сэрээгээд бид хоёр хувцсаа өмсөөд гарах гэж байтал гадаа хашааны хаалга мөргөх чимээ гарсан. Тэгэхээр нь гүйгээд гартал А миний машиныг уначихсан, урд хэсгээр нь юм мөргүүлээд аймар болгочихсон байсан. Тухайн үед би Аыг зогсооч гэж орилсон чинь А машиныг маань арагшаа ухрааж байгаад хашааныхаа хаалгыг дахиад мөргөсөн. Тэгээд Аыг машины араагаа салгах гэж оролдож байхад нь гүйж очоод хаалгыг нь онгойлгож Аыг татаж гаргаж ирсэн. Тэгээд уур хүрээд гараараа Аын баруун шанаа хэсэг лүү хоёр удаа цохисон. ...Аыг “энэ машин чинь зээл нь ч дуусаагүй байгаа машин ш дээ” гэсэн чинь “төлөөд өгчихнө шдээ, пизда минь” гэхээр нь би Аыг ахиад гараа атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохиж, баруун талынх нь хөлний шилбэ хэсэг лүү өшиглөсөн...” гэх /хх-ийн 99-100х/,

Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Н машинаа манай хашааны гадна байрлуулаад бүгд манай гэр лүү орсон. Тэгээд гэрт ороод би гал түлээд гэрт байсан 2,5 литрийн 4 ширхэг “Золотая” нэртэй пиво Н, Нямаа бид гурав хувааж уусан. ...3 дахь пивоо уух уу гэхэд Н “би унтлаа” гээд түрүүлээд хэвтсэн. Хэвтэхээсээ өмнө Н “өглөө машин асахгүй байж магадгүй, чи унтахаасаа өмнө машин асаагаад халаагаарай” гэж хэлээд унтсан. ...03 цаг болж байсан байх Нын хүрэмний халааснаас машины түлхүүрийг нь аваад гарч машиныг асаагаад халаагаад сууж байгаад үлдсэн 4 дэх пивоо гэрийн ойрхон байдаг найзтайгаа уух гээд хашааны гаднаас Нын машиныг хөдөлгөөд гудамжнаас гараад гудамжны дээд талын айл руу явж байхдаа ойролцоо байдаг худгийн хажуугаар гарах гэж байтал машины дугуй гулгаад хонхор ихтэй газар луу ороод машиных нь урд талын гуперээр овгор шороо мөргөөд гарчихсан. ...Нын машиныг хашааны гадаа байрлуулах гэж байгаад хашааны гадаа байх төмөр шон руу баруун дарж ороод өөрийнхөө хашааны том хаалгыг машины урд хэсгээр мөргөчихсөн. Тэгэхээр нь ухарч дараад эргээд урагшлахдаа ахиад хашааныхаа жижиг хаалгыг мөргөчихсөн. Яг тэр үед Н гэрээс гарч ирж таарсан. Тэгээд Н гарч ирж намайг машинаас буулгаад өөрөө машинаа байрлуулсан. Тэгээд бид хоёр гэрт ороод би зуухны урд сууж байтал Н намайг “чи миний машиныг яаж байгаа юм” гэж хэлэхээр нь би “харин тиймээ андаа” гэж хэлсэн чинь Н миний хамар луу гараа атгаж байгаад нэлээн олон удаа цохиж, хөлөөрөө миний хамар луу шууд өшиглөсөн. ...Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хамар хагалгаанд орох шаардлагатай болчихсон ...хагалгааны төлбөр “Эм Жи Жи” эмнэлэгт үзүүлэхэд ойролцоогоор 2,800,000 төгрөг болж байна гэсэн...” гэх /хх-ийн 21-23х/,

Гэрч Г.Нямаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н намайг сэрээгээд “машин байхгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн гадаа хашааны хаалга нь хүчтэй дуугарсан. Гайхаад гараад хартал А Нын машиныг унаад хашааны хаалга мөргөсөн. Тэгээд Н очоод Аыг машинаас буу гэхэд А хойшоо ухарч байгаад дахин хашааны хаалга мөргөсөн. Тэгээд А машинаас бууж ирэхэд Н “чи яаж байгаа юм бэ” гэхэд А “би юу хийгээд байгаагаа мэдэхгүй байна” гэж хэлэхэд Н уурлаад гараараа хамар луу нь 2 удаа цохиж, хөл лүү нь хөлөөрөө өшиглөсөн...” гэх /хх-ийн 7-8х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 15 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд

Т.Аын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхины дотор буланд цус хуралт, нэг шүдний эмтрэл, хамрын үзүүрт, хамар доор, баруун хацрын дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх /хх-ийн 26-27х/,

Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А миний машиныг уначихсан, машины маань урд хэсгийг юм мөргүүлээд аймаар болгочихсон байсан. Тухайн үед би Аыг зогсооч ээ гэж орилсон чинь А машиныг маань арагшаа ухрааж байгаад хашааныхаа хаалгыг ахиад мөргөсөн. Тэгээд Аыг машины араа салгах гээд оролдож байхад нь гүйж очоод хаалгыг нь онгойлгож Аыг татаж гаргаж ирсэн..., ...Тэр орой Ат хамгийн сүүлд унтахдаа машин нармалдаарай, халаагаад унтаарай, түлхүүр куртканы халаасанд байгаа шүү гэж хэлж байсан. ...А нь миний тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүй авч явснаас болж 3,131,750 төгрөгийн хохирол учирсан бөгөөд А уг хохирлыг огт төлөөгүй байгаа...” гэх /хх-ийн 17-18х/,

Гэрч Т.Баатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 9-ний үүрийн 04 цагийн үед А манай гэрт ирсэн. Ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн, ганцаараа, согтуу “Субару Импреза” маркийн тээврийн хэрэгслийг унаад ирсэн байсан. Тэгээд би босоод Аыг дагаад Хайлааст дахь гэрт нь очсон. Гэрээс гараад машинд нь суух гэж байхад тухайн машиных нь урд талынх нь гупер дунд хэсгээрээ хагарчихсан байсан...” гэх /хх-ийн 78х/,

Мастер үнэлгээ ХХК-ний Автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 4794, 4852 дугаартай “...нийт зардлын дүнгээр 2,331,750 төгрөг, 570,000 төгрөг...” гэх дүгнэлтүүд /хх-ийн 35-46х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Т.Аыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7 дугаар гудамжны 72 тоотын гадна байсан хохирогч О.Нын эзэмшлийн “Субару Импреза” маркийн 34-32УНЦ улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Шүүгдэгч  О.Ныг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09:50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7 дугаар гудамжны 72 тоотод “машин унаж, юм мөргүүллээ” гэх шалтгаанаар хохирогч Т.Аын нүүр хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

  

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Шүүгдэгч Т.Ат нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Шүүгдэгч О.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус тайлбарлав. 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

Шүүх, шүүгдэгч О.Нын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч О.Наас хохирогч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7 дугаар гудамжны 72 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хороолол 47 дугаар байрны 02 тоотод оршин суудаг, Түмэн овогт Төмөрбаатарын А /РД:УХ96101011/-т 319,300 төгрөг,

Шүүгдэгч Т.Ааас хохирогч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг, Боржигон овогт Одонбаярын Н /РД:УП97111618/-т 3,131,750 төгрөгийг тус тус гаргуулан олгуулж,

Хохирогч Т.Аыг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Түмэн овогт Төмөрбаатарын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

Шүүгдэгч Боржигон овогт Одонбаярын Ныг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Т.Ат 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Наас хохирогч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7 дугаар гудамжны 72 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 47 дугаар байрны 02 тоотод оршин суудаг, Түмэн овогт Төмөрбаатарын А /РД:УХ96101011/-т 319,300 төгрөг,

Шүүгдэгч Т.Ааас хохирогч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг, Боржигон овогт Одонбаярын Н /РД:УП97111618/-т 3,131,750 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянани шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

                         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                   П.АРИУНБОЛД