Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 70-р байрны 55 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧД58052013, Бэсүд овогт Дондовын Чулуунхүүгийн нэхэмжлэлтэй,

1957 онд төрсөн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Чулуунхүү, гэрч Д.Пунсал, Д. Шоовдор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Чулуунхүү нэхэмжлэл, тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Алтай суманд 1957 оны 05 сарын 20 нд төрсөн гэдэг. Бичиг баримтаар 1958 оны 05-р сарын 20 гэж яваа. Би 9 настай сургуульд орсон юм билээ. 8 настай сургуульд орох байсан болохоор 8 настай гэж бүртгүүлсэн юм болов уу, бүү мэд. Төрсний гэрчилгээнд 1957 онд төрсөн гэж бүртгэгдсэн байгаа. Би 4-р анги төгсөөд Улаанбаатарт ирээд, сургуульд суралцаад, НАХЯ-нд ажилд ороход паспорт шаардлагагүй болж, офицерын үнэмлэхтэй байсан. НАХЯ-д 12, цагдаад 9 жил ажилласан. 2002 онд гадаад явахдаа ажлаасаа гарсан. Тэтгэвэр тогтоолгох гэсэн 60 нас хүрч байж ав гэсэн. Би одоо 60 нас хүрч байгаа тул намайг 1957 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү?

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаа, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Шоовдор, Д.Пунсал нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Чулуунхүү нь тус улсын иргэний улсын бүртгэлд ЧД58052013 дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд түүний эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичиг баримтад тэрээр 1958 оны 05 сарын 20 өдөр төрснөөр бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч тус улсын хүүхэд төрсний бүртгэлд 1957-10-15 өдөр бүртгэгдэхэд 1957-05-20 өдөр төрсөнөөр бүртгэсэн нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын төрсний бүртгэлийн 103/003973 лавлагаагаар болон нэхэмжлэгч 1957 онд төрсөн тахиа жилтэй болохыг гэрчилсэн гэрч Д.Шоовдор, Д.Пунсал нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч сургуульд орох наснаас нэг насаар хожуу 9 настайдаа орсон боловч сургуульд бүртгүүлэхдээ 8 настай гэж бүртгүүлснээс 1958 онд төрсөн гэж бичигдэх үндэслэл болсон, хожим НАХЯ, цагдаагийн байгууллагад ажиллах болсноор иргэний бичиг баримтаар бус, тус байгуулагуудын ажилтны бичиг баримт ашиглагдаж байснаас түүний төрсний бүртгэл зөвтгөгдөөгүй өдий хүрэх болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 1957 онд төрсөн болох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон,