Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар ШЦТ0038

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж

          Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

          Улсын яллагч Д.Бат-Өлзий,

         Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-н Эд холбогдох эрүүгийн 201615010073 тоот хэргийг 2016 оны 06 дугаар 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 05 дугаар сарын 14-нимй өдөр .. аймгийн ..... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2: дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ....... сумын ..... баг ..... 2-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Н-н Э /РД: ЙР86051419/

Холбогдсон хэргийн талаар:         

Яллагдагч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сум Эрдэнэтолгой баг Арцатын 2-22 тоотод байх Э.Ггийн гэрт орж, түүнийг унтаж байхад нь ширээн дээр цэнэглэж орхисон “Samsung S-5” маркын гар утсыг нь хулгайлан хохирогч Э.Гд 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллагдагчаар татсан тогтоолд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байхад манай 2 найз манайд ганц пивотой ирсэн. Уучихаад дахиад юм авах гээд дэлгүүр явсан. Дэлгүүр явсан чинь урд талаараа хаасан байхаар нь хойд талын хаалгаар нь орсон. Тэгсэн худалдагч нь байхгүй, өөр хүн байсан. Худалдагчийг нь асуух гэтэл нэг хүн унтаж байсан. Тэнд байсан утаснаас нэг том утас аваад гарсан” гэв.

Хохирогч Э.Г мөрдөн байцаалтад 2016-05-26-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 2-22 тоот өөрийн гэрээс Сансунг S5 маркийн гар утасаа алдсан. Уг алдсан гар утсыг шинээр нь Хархорин сумын захаас 350.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би унтаж байсан болохоор гар утсаа алдсан тухайгаа тухайн үед мэдээгүй. Сэрээд л мэдсэн. Тухайн үед манай гэрт хүн байхгүй харин хашаанд байх Дэлгэрэх бүрд нэртэй хүнсний дэлгүүрийн арын өрөөнд Улаанбаатар хотоос ирсэн манай ээжийн дүү найз нарынхаа хамт байсан. 2016 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цагаас тус өдрийн 23 цагийн хооронд өөрийн гэрээсээ Самсунг S5 маркийн гар утсаа алдсан. Энэ нь телекамерийн бичлэг дээр тодорхой харагдаж байгаа. Миний алдсан Самсунг S5 маркийн гар утас асаалттай цэнэглэж байсан юм. Би алдсаны дараа өөрийн дугаар луу залгаж үзэхэд эхлээд холбогдож дуудаад байсан. Дахин залгахад холбогдох боломжгүй болсон байсан....би алдагдсан гар утсаа авсан надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан Самсунг S5 маркийн гар утсыг Хархорин сумаас авсан. Намайг худалдан авах үед Самсунг S5 маркийн гар утас нь 350.000 төгрөгийн үнэ ханштай байсан юм. Цахилгаан барааны үнэ өдөр болгон өөрчлөгдөж байдаг болохоор үнэ нь өөрчлөгдсөн гэж үзэж байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-31, 32/.

Гэрч 19.. онд төрсөн Р.Б-н мөрдөн байцаалтанд 2016-05-27-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэв журмын оройн эргүүлийн томилгоотой байсан учир хариуцсан нутаг дэвсгэртээ хэв журмын эргүүл гүйцэтгэж байхад шөнийн 00 цаг 20 минутанд Цагдаагийн хэлтсийн 102-оос утсаар мэдэгдэхдээ Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүрийн хашаанд байсан гэрээс Самсунг S5 маркийн гар утас хулгайд алдагдсан гэсний дагуу би очиход хүнсний дэлгүүрийн теле камерт Хархорин сумын иргэн Э.гийн дүрс бичлэгт тодорхой гэрт ороод гарч ирсэн нь харагдаж байсан. Иймд би Э.гийн гэрт нь очиж дүүгээс нь асуутал ах гэрт байхгүй байгаа гэж надад хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Утсаар нь би түүнтэй холбогдож ярихад Хархорин сумын төвд найз охин Дгийн гэрт байна гэж надад хэлсэн. Тэгээд Э.тай очиж уулзахад миний өөдөөс цагдаа нар хэзээ байхдаа хулгай илрүүлдэг байсан юм бэ. Би тэр гар утсыг хулгай хийж аваагүй гэж мэтчилэн миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж байснаа дараа нь би гар утсыг авсан, уг гар утас одоо манай гэрт байгаа гэж хэлээд гэртэй очиж гар утсыг гаргаж ирсэн. Шаргал өнгийн Самсунг S5 маркийн гар утас байсан. Шөнийн цаг байсан болохоор би гэрэл тусгаж гар утсыг үзэхэд шинэвтэр гар утас байх шиг санагдсан. Э. нь надтай уулзах үедээ архи уусан шинжтэй, түүнээс архи согтууруулах ундааны зүйл их үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 35/ 

Гэрч 19... онд төрсөн Г-н Э мөрдөн байцаалтанд 2016-05-27-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа тараад 18 цаг өнгөрч байхад гэрт ирсэн. Гэр ирээд удаагүй байж байтал Э.гийн найз бүсгүй болох Д нь миний гар утас руу залгаж Э.гийн гэрт ирээд эндээс усны сав аваад манай гэрт ус аваад өг гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь би Э.гийн гэрт очсон гэрт нь Д тэр хоёроос өөр хүн байхгүй байсан. Э.гийн гэрээс ус хийдэг шар өнгийн 25-н сав 2-ыг аваад миний унаж ирсэн Мустанг-5 маркийн мотоцикльтой Д бид хоёр худгаас ус аваад Дгийн гэрт буулгасан. Тэрний дараагаар Э.гийн гэрт очих замдаа Д Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүрт орж нийслэл нэртэй 2,5 литрийн нэг сав шар айраг дэлгүүрээс аваад гарч ирснийг Э.гийн гэрт очиж Д, Э. бид гурав хуваан ууж дуусгаад нэмж архи авахаар Э. бид хоёр мотоцикльтой гарсан. Э. нь Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт байдаг Дэлгэрэх бүрд нэртэй хүнсний дэлгүүр буюу Дгийн шар айраг авсан дэлгүүрийн гадаа ирэхэд уг хүнсний дэлгүүр нь хаачихсан байсан. Тэгсэн чинь Э. чи гадаа байж бай, би дэлгүүрийн арын хаалгаар архи аваад гараад ирнэ гэж надад хэлээд хашааны том хаалга онгорхой байсан тул хашаа руу орсон. Нээх удалгүй дэлгүүрийн худалдагч нь алга байна гэж хэлээд гараад ирснийг Баялаг дэлгүүр ороод ирье гэж хэлээд очтол мөн хаачихсан байсан. Баялаг хүнсний дэлгүүр хаачихсан байсан болохоор бид хоёр буцаад Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүрийн гадаа очиход Энхманйлай худалдагч нь ирсэн байж магадгүй гэж надад хэлээд мөн хашаа руу орчихоод гарч ирэхдээ хүнсний дэлгүүрийн худалдагч нь ирээгүй байна гэж хэлсээр л гарч ирсэн. Би тухайн үед түүнийг хашаан дотор байсан гэрээс Э. орж гар утас хулгай хийсэн талаар мэдээгүй. Харин 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний утас руу залгаж хэлэхдээ цагдаагийн арын гүүрэн дээр хүрээд ир уулзах юм гэж хэлээд байхаар гүүрэн дээр иртэл хүний гар утас хулгай хийчихсэн юм. Цагдаагийн газар ороод мэдүүлэг өгчих гэж надад хэлсэн. Архи уусан зүйл байхгүй. Дгийн усыг аваачиж өгчихөөд замдаа Д хүнсний дэлгүүрээс нэг нийслэл шар айраг авсан тэрнээс өөр ямар нэгэн согтууруулах ундааны зүйл аваагүй. Дгийн мах авах гэж байсан 4000 төгрөгийг Э. бид хоёр гуйж аваад нутгийн буян авахаар гэрээс гарсан. Э. бид хоёрт тухайн үед мөнгө байгаагүй...” гэсэн мэдүүлэг / хх 36-37/,

Гэрч 1987 онд төрсөн Нарангэрэлийн Д мөрдөн байцаалтанд 2016-05-27-нд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн өдөр би Э.гийн гэрт байсан. Орой нь түүний найз Эг гэртэй ус авахаар дуудсан удаагүй Э нь Сумтанг-5 маркийн мотоцикльтой ирээд бид хоёр Э.гийн гэрт очих замдаа Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүрт би орж бэлэн мөнгөөр нь нийслэл нэртэй 2,5 литрийн шар айраг авч Э.гийнд очоод бид гурав хувааж уусан. Шар айрагаа ууж дууссаны дараа надад айраг аваад үлдсэн байсан 4000 төгрөгийг Э., Э нар гуйгаад байхаар нь тэр хоёрт өгсөн. Тэгээд л тэр хоёр мотоцикльтой хүнсний дэлгүүр орж нутгийн буян нэртэй архи авчирахаар гэрээс гараад 30-40 минутын дараа архи авалгүй хоосон гэрт ирсэн. Учир нь хүнсний дэлгүүрүүд бүгд хаалттай байна гэж ярилцаж байсан. Тэндээс Э. бид хоёр манай гэрт Эгийн мотоциклоор хүргүүлэн ирээд удаагүй байхад манай гэрт цагдаа нар ирээд Эг авч Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүр орж теле камер шүүж байгаад хулгай хийсэн талаар мэдсэн. Би хүний гар утас хулгай хийсэн талаар тухайн үед мэдээгүй. Эхлээд цагдаа нар гадаа ирэхэд би Э.г хулгай хийсэн гэж итгээгүй маргааш нь хар ин Э. өөрөө надад хулгай хийсэн тухайгаа хэлсэн...” /хх 38/ гэсэн мэдүүлэг,

           - Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1

            - Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/

          - 2016.05.19-ний өдөр сэжигтэн Н.Эгаас “Samsung S-5” маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 8-9/

            - Хохирогч Э.Ггийн утасны “ЛЭНД” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /хх 45-50/

           - Шүүгдэгч Н.Эгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх Мустанг-5 маркийн мотоциклийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 16-22/

         - Хохирогч Э.Ггээс 2016-05-18-ны оройн 22 цаг 23 минутаас 22 цаг 25 минут хүртэлх теле камерийн бичлэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 26-29/

        Шүүгдэгч Н.Эг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх 59/, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх 62/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/ зэрэг болно.

     Н.Э нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... Арцатын 2-22 тоотод байх Э.Ггийн гэрт орж, түүнийг унтаж байхад нь ширээн дээр цэнэглэж орхисон “Samsung S-5” маркын гар утсыг нь хулгайлан хохирогч Э.Гд 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Э.Ггийн “...2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын   .... багийн ..... тоот өөрийн гэрээс Сансунг S5 маркийн гар утасаа алдсан. Уг алдсан гар утсыг шинээр нь Хархорин сумын захаас 350.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би унтаж байсан болохоор гар утсаа алдсан тухайгаа тухайн үед мэдээгүй. Сэрээд л мэдсэн. Тухайн үед манай гэрт хүн байхгүй харин хашаанд байх Дэлгэрэх бүрд нэртэй хүнсний дэлгүүрийн арын өрөөнд Улаанбаатар хотоос ирсэн манай ээжийн дүү найз нарынхаа хамт байсан. 2016 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цагаас тус өдрийн 23 цагийн хооронд өөрийн гэрээсээ Самсунг S5 маркийн гар утсаа алдсан. Энэ нь телекамерийн бичлэг дээр тодорхой харагдаж байгаа. Миний алдсан Самсунг S5 маркийн гар утас асаалттай цэнэглэж байсан юм. Би алдсаны дараа өөрийн дугаар луу залгаж үзэхэд эхлээд холбогдож дуудаад байсан. Дахин залгахад холбогдох боломжгүй болсон байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 31/, хохирогч Э.Ггийн: “...би алдагдсан гар утсаа авсан надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан Самсунг S5 маркийн гар утсыг Хархорин сумаас авсан. Намайг худалдан авах үед Самсунг S5 маркийн гар утас нь 350.000 төгрөгийн үнэ ханштай байсан юм. Цахилгаан барааны үнэ өдөр болгон өөрчлөгдөж байдаг болохоор үнэ нь өөрчлөгдсөн гэж үзэж байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх-32/, Гэрч Р.Батжаргалын: “...Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэв журмын оройн эргүүлийн томилгоотой байсан учир хариуцсан нутаг дэвсгэртээ хэв журмын эргүүл гүйцэтгэж байхад шөнийн 00 цаг 20 минутанд Цагдаагийн хэлтсийн 102-с утсаар мэдэгдэхдээ Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүрийн хашаанд байсан гэрээс Самсунг S5 маркийн гар утас хулгайд алдагдсан гэсний дагуу би очиход хүнсний дэлгүүрийн теле камерт Хархорин сумын иргэн Э.гийн дүрс бичлэгт тодорхой гэрт ороод гарч ирсэн нь харагдаж байсан. Иймд би Э.гийн гэрт нь очиж дүүгээс нь асуутал ах гэрт байхгүй байгаа гэж надад хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Утсаар нь би түүнтэй холбогдож ярихад Хархорин сумын төвд найз охин Дгийн гэрт байна гэж надад хэлсэн. Тэгээд Э.тай очиж уулзахад миний өөдөөс цагдаа нар хэзээ байхдаа хулгай илрүүлдэг байсан юм бэ. Би тэр гар утсыг хулгай хийж аваагүй гэж мэтчилэн миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж байснаа дараа нь би гар утсыг авсан уг гар утас одоо манай гэрт байгаа гэж хэлээд гэртэй очиж гар утсыг гаргаж ирсэн. Шаргал өнгийн Самсунг S5 маркийн гар утас байсан. Шөнийн цаг байсан болохоор би гэрэл тусгаж гар утсыг үзэхэд шинэвтэр гар утас байх шиг санагдсан. Э. нь надтай уулзах үедээ архи уусан шинжтэй байсан түүнээс архи согтууруулах ундааны зүйл их үнэртэж байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 35/, гэрч Г.Эгийн “...Э.гийн гэрт очих замдаа Д Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүрт орж нийслэл нэртэй 2,5 литрийн нэг сав шар айраг дэлгүүрээс аваад гарч ирснийг Э.гийн гэрт очиж Д, Э. бид гурав хуваан ууж дуусгаад нэмж архи авахаар Э. бид хоёр мотоцикльтой гарсан. Э. нь Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт байдаг Дэлгэрэх бүрд нэртэй хүнсний дэлгүүр буюу Дгийн шар айраг авсан дэлгүүрийн гадаа ирэхэд уг хүнсний дэлгүүр нь хаачихсан байсан. Тэгсэн чинь Э. чи гадаа байж бай, би дэлгүүрийн арын хаалгаар архи аваад гараад ирнэ гэж надад хэлээд хашааны том хаалга онгорхой байсан тул хашаа руу орсон. Нээх удалгүй дэлгүүрийн худалдагч нь алга байна гэж хэлээд гараад ирснийг Баялаг дэлгүүр ороод ирье гэж хэлээд очтол мөн хаачихсан байсан. Баялаг хүнсний дэлгүүр хаачихсан байсан болохоор бид хоёр буцаад Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүрийн гадаа очиход Энхманйлай худалдагч нь ирсэн байж магадгүй гэж надад хэлээд мөн хашаа руу орчихоод гарч ирэхдээ хүнсний дэлгүүрийн худалдагч нь ирээгүй байна гэж хэлсээр л гарч ирсэн. Би тухайн үед түүнийг хашаан дотор байсан гэрээс Э. орж гар утас хулгай хийсэн талаар мэдээгүй. Харин 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний утас руу залгаж хэлэхдээ цагдаагийн арын гүүрэн дээр хүрээд ир уулзах юм гэж хэлээд байхаар гүүрэн дээр иртэл хүний гар утас хулгай хийчихсэн юм. Цагдаагийн газар ороод мэдүүлэг өгчих гэж надад хэлсэн....” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 36-37/, гэрч Н.Дгийн: “...Шар айрагаа ууж дууссаны дараа надад айраг аваад үлдсэн байсан 4000 төгрөгийг Э., Э нар гуйгаад байхаар нь тэр хоёрт өгсөн. Тэгээд л тэр хоёр мотоцикльтой хүнсний дэлгүүр орж нутгийн буян нэртэй архи авчирахаар гэрээс гараад 30-40 минутын дараа архи авалгүй хоосон гэрт ирсэн. Учир нь хүнсний дэлгүүрүүд бүгд хаалттай байна гэж ярилцаж байсан. Тэндээс Э. бид хоёр манай гэрт Эгийн мотоциклоор хүргүүлэн ирээд удаагүй байхад манай гэрт цагдаа нар ирээд Эг авч Дэлгэрэх бүрд хүнсний дэлгүүр орж теле камер шүүж байгаад хулгай хийсэн талаар мэдсэн. Би хүний гар утас хулгай хийсэн талаар тухайн үед мэдээгүй. Эхлээд цагдаа нар гадаа ирэхэд би Э.г хулгай хийсэн гэж итгээгүй маргааш нь хар ин Э. өөрөө надад хулгай хийсэн тухайгаа хэлсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 38/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол / хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

          Шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

     Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Н.Эг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

        Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Н.Эг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

           Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

       Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

          Шүүгдэгч Н.Эгийн эзэмшлийн 42 инчийн “Grundig” маркийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.

           Хохирогч Э.Гд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

            1. Б овгийн Н-н Эг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Н-н Эг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

       5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.    

      7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.  

      8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эгийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            9. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эгийн эзэмшлийн 42 инчийн “Grundig” маркийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            10. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Н.Эд авсан батлан далтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН