| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01763/И |
| Дугаар | 102/ШШ2017/01587 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01587
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Вива сити хотхоны N25-р байрны 2-4 тоотод байрлах, Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбооГҮТББ-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 16А байрны 09 тоотод оршин суух, эрэгтэй, РД-СИ80102316, Олхонууд овогт Жигжидийн Ган-Эрдэнэд холбогдох,
2016-08 сараас 2017 оны 05 сар хүртэлх үйлчилгээний төлбөрт 1 097 550 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2013-06-03 өдөр бүртгүүлж, Вива сити хотхон дахь нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээ, харуул хамгаалалт, хог хаягдал, зүлэгжилт хийх үндсэн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг авсан. Дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны тохижильын ашиглалт, үйлчилгээний зардлыг өмчлөлийн талбайн зориулалт, байрлал, хэмжээнээс хамаарч ААНХолбоо, ТУЗ, ХЗ-ийн хурлын шийдвэрээр тогтоосон тариф, хураамжийн дагуу тооцдог. Тус холбоо н ь Ж.Ган-Эрдэнэтэй 2015-12-09 өдөр №VC-15/187 тоот аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх, ашиглалт үйлчилгээний гэрээг байгуулсан. Уг гэрээгээр холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа, хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчид болон хэрэглэгчийн эзэмшиж буй талбайн ашиглалт, үйлчилгээг эрхлэн хариуцах үүрэгтэй. Хэрэглэгч нь холбооны дүрмийг биелүүлж, өөрийн эзэмшил, ашиглалтын талбайн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хотхоны зам, талбайн гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал татан зайлуулах, усан оргилуур, засвар үйлчилгээтэй холбогдсон нийтлэг зардлыг холбоонд төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл хэрэглэгч Ж.Ган-Эрдэнэ нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.
2016 оны 08 сараас 2017 оны 05 сар хүртэл 1 097 550 төгрөгийн төлбөр төлөөгүй.
Иймд Ж.Ган-Эрдэнээс үйлчилгээний төлбөрт 1 097 550 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, гэрээ, итгэмжлэл зэрэг бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ нь хариуцагч Ж.Ган-Эрдэнэд холбогдуулан 2016-08 сараас 2017 оны 05 сар хүртэлх үйлчилгээний төлбөрт 1 097 550 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ-ын нэхэмжилсэн 2016-08 сараас 2017 оны 05 сар хүртэлх үйлчилгээний төлбөрт 1 097 550 төгрөгийг хариуцагч Ж.Ган-Эрдэнэ бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 30 900 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,