| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01719/И |
| Дугаар | 102/ШШ2017/01583 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01583
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 3-р хороо, 38-р байрны 27 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧГ64052765, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Ж.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,
ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Дэлгэрмаа, гэрч Б.Оюунгэрэл, Д.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч 1990 оноос 1995 он хүртэл ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэнийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Ж.Дэлгэрмаа нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1983-07-04 өдөр Ноосны үйлдвэрийн нэгдлийн даргын тушаалаар Ээрмэлийн үйлдвэрт хялгас ялгах самнах машин баригчаар ажилд орсон. Дунд нь нэг жил курст суралцаж, 1987-03-09 өдрөөс дахин ажилдаа орсон. 1988, 1989 онуудад 2 хүүхэд төрүүлсэн. 1989-09-20 өдөр хүүхэд төрүүлээд, 6 сарын чөлөө авч, 1990-06-15 өдөр ажилдаа орж, 1995-01-01 өдөр хүртэл ажилласан юм.
Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул 1990-06-15 өдрөөс 1995-01-01 өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан хаягийн тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаанууд, хөдөлмөрийн 051955 дугаар дэвтэр, Ээрмэлийн үйлдвэрийн тодорхойлолт, тушаал, мэргэжлийн үнэмлэх, гэрч Б.Оюунгэрэл, Д.Дулмаа нарын мэдүүлэг, фото зургууд, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Дэлгэрмаад 1983-06-30 өдөр олгосон 051955 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1983-07-04 өдрөөс Ноосны үйлдвэрийн нэгдлийн даргын шийдвэрээр ажилд авсан, 1983-08-03 өдөр самнах цехэд машин баригчаар ажиллуулсан, БНСЧСУ-д үйлдвэрлэлийн дадлага хийх болсон тул ажлаас нь1986-01-20 өдөр чөлөөлсөн, дадлага хийж ирсэн тул 1987-03-09 өдрөөс туузлах машин баригчаар ажиллуулсан, 1988-01-01 өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, самнах цехэд шилжүүлэн ажиллуулсан, 1995-01-01 өдрөөс өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тэмдэглэгдсэн байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч 1987-03-09 өдрөөс ажилласнаас хойш 1995-01-01 өдрийг хүртэл хугацаанд уг ажлаа эрхэлж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбар,Ээрмэлийн үйлдвэрийн тодорхойлолт, нөхөн тушаал, 1990-1995 онуудад хамт ажиллаж байсан болохыг гэрчилсэн гэрч Б.Оюунгэрэл, Д.Дулмаа нарын мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон,