Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/275

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинст хайрхан овогт Дашдаваагийн Эд холбогдох эрүүгийн 2111 00000 0027 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, овоотын 2-56 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд 7 удаа ял шийтгүүлсэн, Жинст хайрхан овогт Дашдаваагийн Э /РД:____/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 16-347 тоотод байх үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох иргэн С.Батжаргалын Түргэн үйлчилгээний цэгийн цонхоор нэвтэрч, 19 кг хиам, 17 кг бууз, банш, 17 ширхэг ундаа, 11 блок тамхи, 13 кг хонины мах, 3 уут иштэй чихэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 722,520 төгрөгийн,

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 41 дүгээр гудамжны 868 тоотод оршин суух иргэн Д.Дарьсүрэнгийн гэрт нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга, 12 килограмм хонины мах, гар цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 233,000 төгрөгийн,

2020   оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2 дугаар гудамжны 37 тоотод оршин суух иргэн Ү.Жавзмаагийн гэрт нэвтэрч 2 ширхэг индүү, дээл, куртик, бор илгэн оёдлын материал, хар савхин оёдлын материал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3,197,880 төгрөгийн,

2021   оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-404 тоотод оршин суух иргэн П.Төмөрсүхийн гэрт нэвтэрч 25 килограммын савлагаатай 2 шуудай будаа, 25 килограммын савлагаатай 1 шуудай гурил, хонины цул мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 382,560 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдад нийт 4,535,960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Дахин мэдүүлэх зүйлгүй ...” гэв

 

Нэг: Хохирогч С.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 30-31-ний хооронд манай ТҮЦ-ийг /Түргэн үйлчилгээний цэг/ цонхоор нь хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Би тухайн үед ТҮЦ-ний дотор талын хяналтын камерийг шүүж байхад цагаан өнгийн Монгол цамцтай, цайвар саарал өнгийн даавуун үстэй, хар өнгийн гуталтай, шанаагаараа буржгар үстэй, 50 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 121- 122 х/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 722,520 төгрөгт үнэлэгдэв гэх /1-р хх-ийн 126-128х/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 130-132х/,

 

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 16-347 тоот хашаанд байх ТҮЦ-нд хулгай хийхээр уг ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийн цонхоор орж хоол хүнсний эд зүйлс хулгай хийсэн...Би ганцаараа үйлдсэн...” гэх /1-р хх-ийн 136-138х/,

 

Хоёр: Хохирогч Д.Дарьсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 41-868 тоотод байх манай гэрийн хаалганы цүүг татан орж гэр дотроос шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 12 килограмм хонины мах хөргөгчийн дотроос алдагдсан байсан...” “...сүүлд нь эд зүйлээ бүртгэж байхад манай гэрт байсан саарал өнгийн цүнх алдагдсан байсан...Би тухайн цүнхээ 2020 оны 07 дугаар сарын эхээр Нарантуул захаас 28,000 төгрөгөөр худалдан авч байсан...Тухайн үед би халуун усны хяналтын камерын бичлэгийг үзэж байхад дээгүүрээ саарал өнгийн хантаазтай, цагаан өнгийн канттай даавуун өмдтэй хүн манай гэрээс алдагдсан цүнхийг барьчихсан явж байгаа бичлэг байсан...” гэх /1-p хх-ийн 166-167х-168-169х/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 213,600 төгрөг,

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 19,400 төгрөгт тус тус үнэлэгдэв /1-р хх-ийн 177-178х, 182-183х/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 194-195х/,

 

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сургуулийн 41-868 тоотод байх айлын Монгол гэрийн цоожийг эвдэн орж хөргөгчөөс хонины мах хулгай хийж авсан. Тэгээд уг махыг гарч явж байгаад гудамжинд хаясан...” гэх /1-p хх-ийн 214х/,

 

Гурав: Хохирогч Ү.Жавзмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2-37 тоотод байх өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч манай гэрээс эмэгтэй хүний цэнхэр өнгийн даавуун дээл, уурын индүү, тагтай чихрийн таваг, 150 дм /дециметр/ савхи, ягаан өнгийн савхин куртик, эмэгтэй хүний хар өнгийн савхин куртик, элгэн материал 300 дм зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх /1-p хх-ийн 80-81х/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 69-73х/,

 

Гэрч Б.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 2-37 тоотод байх ээжийн гэрийг эргэх гээд 10 цаг 00 минутын орчим ирсэн. Тэгээд хашаа руу ороод байшин руу ороход байшингийн хаалганы цоожийг эвдээд цоожийг газар орхисон байсан. Тэгэхээр нь дотогш ороход байшин доторх эд зүйлс эмх замбараагүй хулгай орсон байдалтай, шкафт байсан эрэгтэй, эмэгтэй богино савхин дээл 2 ширхэг савхины материал зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх /1-p хх-ийн 83-84х/,

 

Гэрч Г.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уг дээлийг харж байсан юм байна...гэртээ иртэл Г.Хонгорзулын ээж болох Баянзулын хамтран амьдрагч Дашдаваагийн Э гэрт авчирсан байсан. Уг дээлийг Г.Хонгорзулд өмсүүлж үзүүлж байсан бөгөөд түүнд өгнө гэж ярьж байсан юм. Тэгээд удалгүй уг дээлийг хоёр хоногийн дараа 60,000 төгрөгөөр зараад архи авч уусан гэж хэлсэн...” гэх /1-р хх-ийн 89- 90х/,

 

Гэрч Г.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрт ирэхэд Э цэнхэр өнгийн эмэгтэй хүний дээл үзүүлээд чи энэ дээлийг авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмсөж үзэхэд манай нөхөр Төмөрсүх хүний хуучин юмаар яах гээд байгаа юм, хэрэггүй боль гэж хэлсэн. Тэгэхээр нь би авалгүй буцаагаад Эд өгсөн...” гэх /1-р хх-ийн 91-92х/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3,197,880 төгрөг /1-р хх-ийн 94-95х/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 100-103х/,

 

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 2 дугаар гудамжны 37 тоотод байх айлын байшингийн хаалгыг эвдэн орж уг айлаас цэнхэр өнгийн эмэгтэй хүний Монгол дээл хулгай хийсэн...Би ганцаараа хийсэн...Би гэртээ байлгаж байгаад үл таних хүнд 60.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 110х/,

 

Дөрөв: Хохирогч П.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрт байсан 25кг-ийн 1 шуудай гурил, 25кг-ийн 2 шуудай цагаан будаа, хонины гулууз бүтэн мах 1 ширхэг зэрэг алдагдсан байсан...Манай гэрээс хулгай хийсэн хүн манай гудамжны хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан...” гэх /1-р хх-ийн 09х/,

 

Гэрч Д.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны 01 цагийн үед манай гэр бүлийнхэн унтсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны 05 цагийн үед хүргэн Сүхбат ажилдаа явах гээд машинаа асаах гээд гарч ирэхэд Монгол гэрийн хаалга онгорхой, гэрэл нь унтраастай байсан гэсэн. Тэгээд хүргэн надад хаалга онгорхой байгаа талаар хэлээд би гарч ирээд Монгол гэрт орж үзэхэд манай гэрийн хүнс алдагдсан байсан. Тэгээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 10-11 х/,

 

Гэрч Г.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эыг аваад автобусны буудал жаахан өнгөрөөд явж байтал намайг баруун талын гудамж руу эргэ гэж хэлсэн. Уг гудамжаар чигээрээ явж байтал дахиж баруун тийшээ эргээд бүтэн эргэж гудамжны үзүүр дээр зогс гэж хэлсэн. Гудамжны үзүүрт очоод зогстол өөрөө буруу талын хаалгаар буугаад ард талын тээшээ нээчих гэж хэлээд 1 шуудай гурил, 1 шуудай будаа, 1 шуудайтай жижиглэчихсэн мах ачаад за явъя гэж хэлсэн...Ах нь найзаасаа хоолны юм авчихлаа, хүнд хоол илүүдэхгүй шүү дээ тийм ээ гэж надад хэлсэн...” гэх /1-p хх-ийн 21 -23х/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 382,560 төгрөг /1-р хх-ийн 33-34х/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-p хх-ийн 2-5х/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 38-39х/,

 

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 46-51х/,

 

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өдөр цагийг сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-404 тоотод байх Монгол гэрийн цоожийг эвдэж уг гэрээс 25 кг савлагаатай 2 шуудай будаа, 25 кг савлагаатай 1 шуудай гурил, хонины мах зэргийг хулгай хийж авсан. Тэгээд уг эд зүйлээ авч яваад гэртээ хэрэглэсэн...Би ганцаараа үйлдсэн...” гэх /1-p хх-ийн 57-58х/

 

Шүүгдэгч Д.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 233/,

 

Шүүгдэгч Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 235х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

 

Иймд шүүгдэгч Д.Эыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөртэй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Эаас нийт 4,453,500 төгрөгийг гаргуулан хохирогч С.Батжаргал Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16-347 тоотод оршин суух, Чонос овгийн Сангидоржийн Батжаргал /РД: ХД65101305/-д 722,520 төгрөг,

Хохирогч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41-868 тоотод оршин суух, Цогт овгийн Даваагийн Дарьсүрэн /РД:ИК96071217/-д 233,000 төгрөг,

Хохирогч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 2-37 тоотод оршин суух, Хонин цагаан овгийн Үрчээгийн Жавзмаа /РД: ХГ60071406/-д 3,197,880 төгрөг,

Хохирогч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-404а тоотод оршин суух, Боржигин овгийн Пагамын Төмөрсүх /РД: ХИ64091469/-д 300,100 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.   

Шүүгдэгч Д.Эын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 123 хоног, нийт 124 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Жинст хайрхан овогт Дашдаваагийн Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 124 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эаас нийт 4,453,500 төгрөгийг гаргуулан хохирогч С.Батжаргал Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16-347 тоотод оршин суух, Чонос овгийн Сангидоржийн Батжаргал /РД: ХД65101305/-д 722,520 төгрөг,

Хохирогч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41-868 тоотод оршин суух, Цогт овгийн Даваагийн Дарьсүрэн /РД:ИК96071217/-д 233,000 төгрөг,

Хохирогч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 2-37 тоотод оршин суух, Хонин цагаан овгийн Үрчээгийн Жавзмаа /РД: ХГ60071406/-д 3,197,880 төгрөг,

Хохирогч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-404а тоотод оршин суух, Боржигин овгийн Пагамын Төмөрсүх /РД: ХИ64091469/-д 300,100 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 П.АРИУНБОЛД