Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01530

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, Дашваанжил ХХК-ийн байранд байрлах, РД-5959144, Чандмань арвижих ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 102-р байрны 28 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦД70101800, Боржгон овогт Цэгмэдийн Алтанцэцэгт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 3 885 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 12 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 18 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чандмань арвижих ХХК хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3 885 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай компани нь Ц.Алтанцэцэгт 2015-12-08 өдөр 15/125 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Ц.Алтанцэцэг нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө манай байгууллагын данс руу нийт 11 удаагийн төлөлтөөр 890 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэг ч төлөлт хийгээгүй.

Иймд Ц.Алтанцэцэгээс зээлийн үлдэгдэл 2 590 000 төгрөг, алдангид 1 295 000 төгрөг, нийт 3 885 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

Хариуцагч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Чандмань арвижих ХХК-ийн нэхэмжилсэн 3 885 000 төгрөгийг 2017-11-25 өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Чандмань арвижих ХХК-ийн нэхэмжилсэн 3 885 000 төгрөгийг хариуцагч Ц.Алтанцэцэг 2017-11-25 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 77 100 төгрөгөөс 38 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 38 550 төгрөгийг, хариуцагч Ц.Алтанцэцэгээс 38 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,