Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Хулан,  

шүүгдэгч Б.Д,

хохирогч Ц.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тогоруут овогт Батхуягийн Дд холбогдох эрүүгийн 2111 00000 0118 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэс-15” журмын хашаанд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11-160 тоотод оршин суух хаягтай,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 675 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялаа биелээгүй, Их тогоруут овгийн Батхуягийн Д /РД: _____/,

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Дагиймаатай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би нүүрэн тус газар нь цохиогүй. Манай найз бүсгүй хэрэг болохын өмнө найзуудтайгаа хоногоор яваад миний ажил дээр согтуу ирсэн. Явах замдаа машинаас үсэрч бууж намайг цохиж орилж хашхирсан. Би гараараа цохиогүй. Би түлхсэн. Түлхэхэд газар унасан. Ийм зүйл болсонд харамсаж байна ...” гэв.

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны 18 цагийн үед манай хамтран амьдрагч Ц.Дагиймаа нэг найзын хамт манай ажил дээр согтуу ирээд найзтайгаа хамт пиво уусан юм. Би өмнөх өдөр нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ хонож ажилласан ба тухайн өдөр манай эхнэр гэртээ хоноогүй байсан юм. Манай ажил дээр найзтайгаа хамт пиво ууж байхдаа эхнэр маань алга болчихоор нь хайтал гадаа үл таних залуугийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор байхаар нь гэр рүүгээ явъя гэж хэлтэл над руу орилоод агсарч байгаад 22 цагийн үед гэр рүүгээ явж байтал манай эхнэр байгууллагын тээврийн хэрэгсэл дотор над руу орилоод буулаа, гэр рүү явахгүй гээд машинаас үсрээд буухаар нь би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрдээс Гандангийн уулзвар хүрэх зам дээр түүнийг машинд суухгүй орилоод байхаар нь баруун гараараа түүний нүүр лүү нь баруун гараа хүргэж хөлөөрөө хавсарч унагаасан юм. Тухайн үед би эхнэрээ хавсарч унагаах гэж байгаад түүний шүд рүү нь гар цохигдож шүдийг нь хугалчихсан юм....” гэх /хх-ийн 28-29х/,

Хохирогч Ц.Дагиймаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би найзындаа очиж хоноод ирсэн шалтгааны улмаас харих замдаа маргасан. Намайг нялх хүүхэдтэй байж хоногоор явлаа гэхэд нь би уурлаад машинаас үсэрч буусан. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдал хэвийн. Бид эвлэрч хамт амьдарч байгаа. Санал гомдол нэхэмжлэх зүйлгүй ...” гэв.

Хохирогч Ц.Дагиймаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Тасганы овооны замын хойд талд явж байхдаа хамтран амьдрагч Б.Д нь хардалтын улмаас нүүрэн тус газарт эрүү, шанааны орчим баруун гараараа 2 удаа хүчтэй цохичхоод намайг үлдээгээд яваад өгсөн. Тухайн үед миний амнаас их хэмжээний цус гарчихсан 1 үүдэн шүд унаад, нөгөөх нь аймар хөдөлчихсөн байсан...”, “...бид хоёр хамтран амьдраад 5 жил болж байна. Бид 2 дундаасаа нэг хүүтэй. Намайг урд нь зодож байгаагүй харин гэр бүлийн хэрүүл болж байсан юм... миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 8-15х/,

Шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1072 дугаартай дүгнэлтэд:

Ц.Дагиймаагийн биед зүүн дээд үүдэн шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн  20-21х/,

Шүүгдэгч Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34х/,

Шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33х/,

2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №675 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №269 дугаартай, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №292 дугаартай тус тус шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-46х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Дыг согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч Ц.Дагиймаатай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээж буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 370 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 10 өдрийни 292 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их тогоруут овгийн Батхуягийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 370 /гурван зуун дал/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 370 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 /долоон зуун хорь/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД