| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01519/И |
| Дугаар | 102/ШШ2017/01449 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/01449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн нарангийн 12-р гудамж, 29А тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦВ66030964, Боржигон овогт Сандагийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,
ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг, гэрч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч 1992-1994 онд ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:Миний бие засал чимэглэлийн мэргэжил эзэмшиж, 1986 оноос эхлэн тэр үеийн нэрээр Зөвлөлтийн барилгын 3-р трестэд шавар будагчинаар ажиллаж эхэлсэн. Тус газар 1994-12-02 өдөр хүртэл ажилласан. Энэхүү байгууллага нь 1993 онд нэрээ өөрчлөн Зарубежстрой компани болгосон. Ингэхдээ 1992-09-22 өдрөөс ажлаас түр чөлөөлөн 1992-10-01 өдрөөс ажилд буцаан томилж, 1994-12-02 өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр 1992-1994 он хүртэл ажлаас халсан болон ажлаас чөлөөлсөн мэдээлэл байгаа, мөн нийгмийн даатгал төлж байсан лавлагаа байгаа боловч бусад нотлох баримт буюу ажилд орсон, чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа юм. Архивын газраас лавлагаа авахад эдгээр тушаалууд гарч ирээгүй. Улсад ажилласан миний 8 жилээс 6 жил нь тогтоогдож байгаа, 2 жил нь тогтоогдохгүй байгаа юм.
Иймд намайг 1992-1994 онд Зарубежстрой компанид ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр,архив, нийгмийн даатгалын тодорхойлолтууд, лавлагаа, ажилд авсан тушаал, байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үнэмлэх, МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Д.Цолмонгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг 1986 онд сургууль төгсөж, 1986-07-01 өдрөөс Зөвлөлийн барилгын 3-р трестэд шавар будагчнаар ажилд орж, 1994-12-02 өдрийг хүртэл ажилласан талаар түүний хөдөлмөрийн 37899 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байна.
Нэхэмжлэгч ажиллаж байсан Зөвлөлийн барилгын 3-р трест 1991 онд Совинвест, 1993 онд Зарубежстрой компани гэж тус тус нэршилээ өөрчилж байсан бөгөөд Зарубежстрой компани 1993-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 1986-07-01 өдрөөс Зөвлөлтийн барилгын 3-р трестэд шавар будагчинаар, 1992-10-01 өдрөөс Зарубежстрой компанид засал чимэглэлийн хэсэгт засалчнаар ажиллаж байгаад ажил олгогч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон шалтгаанаар 1994-12-02 өдрөөс ажлаас халагдсан болох нь түүний хөдөлмөрийн 317899 дугаар дэвтэр дээр бичигдсэн ажлын тухай мэдээ, фото зураг, байгууллагын паргын тушаал, тодорхойлолт, хамт ажиллаж, нэг байранд амьдарч байсан болохыг гэрчилсэн гэрч Д.Цолмонгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 1992-10-01 өдрөөс 1994-12-02 өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон,