Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/296

 

   

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,  

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэрдамбын Ад холбогдох эрүүгийн 1911 02502 0010 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 21-11 тоотод оршин суух хаягтай,

Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, Боржигон овогт Сэрдамбын А, /РД:_____/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.А нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А нь хохирогч Н.Отгонбаатарт “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Их тойруугийн 23а байрны 11 тоот 72 м.кв байрыг хямдхан зарна, гэрчилгээг нь дүүгээ ирэхээр шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр cap хүртэлх хугацаанд хохирогч Н.Отгонбаатарыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь интернэт банк ашиглан 45,900,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Отгонбаатарт 45,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Н.Отгонбаатартай 2018 оноос хойш найзын харилцаатай. Н.Отгонбаатар надад байр авах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Би өөрийн дүүгийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй 72 м2 байр байгаа. Тухайн байрыг 123 сая төгрөгөөр худалдах санал тавьсан. Уг байр нь Банк Бус Санхүүгийн Байгууллагын барьцаанд байгаа талаараа Н.Отгонбаатарт хэлсэн бөгөөд эхний ээлжид 80,000,000 төгрөгийг бэлэн авахаар бид амаар тохиролцсон. Н.Отгонбаатар надад мөнгөө өгөх гэсэн боловч мөнгө нь бүтэхгүй байна гээд хугацааг хойшлуулж байсан. Би Сэлэнгэ аймагт ажилтай байсан тул хөдөө орон нутаг руу явсан. Н.Отгонбаатар надтай Дархан-Уул аймагт ирж уулзаад мөнгөө авмаар байгаагаа хэлсэн. Миний ажил бүтээгүй тул надад өгөх мөнгө байгаагүй. Бид зээлийн гэрээ байгуулсан. Н.Отгонбаатарын зарим тавилга нь дутуу үлдсэн байсныг бүрэн хүлээлгэж өгсөн. Би байрыг зарж Н.Отгонбаатарын хохирлыг барагдуулсан...”  гэх

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Найзаар дамжуулан танилцаж байсан. Отгонбаатар надад 2018 оны 12 дугаар сард хамт ууж идээд гадуур явж байгаад бид хоёр Өмнөговь, Сайншанд руу явахдаа би өөрийн найз Отгонбаатар гэх найзынхаа машиныг унаад явсан. Тэгээд Сайншандад очоод Отгонбаатар надаас хүнтэй уулзаад ирье гэж хэлээд надаас машиныг аваад явсан. Тухайн үед “Жи класс 500” маркийн автомашин байсан. Отгонбаатар уг машиныг авч яваад эвдчихээд ирсэн. Тэгээд тухайн үед би машин авч явсан болохоор засварын мөнгө буюу хурдны хайрцгийг нь засварлах шаардлагатай болоод 1,000,000 орчим төгрөг хэрэг болоод би Отгонбаатараас тухайн үед зээлж байсан. Тэгээд удаа дараа Улаанбаатар хотод ууж идээд гадуур  хамт явж байхад Отгонбаатар надад байр худалдаж авах хүсэлтэй байгаа тухайгаа хэлсэн. Тэгэхээр нь би хаана ямар байр байгаа талаар ярьж мэдэж сураглаж үзье гэсэн тэгээд хэд хоногийн дараа Отгонбаатарт надад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 23-11 тоотод манай дүүгийн эзэмшлийн 2 өрөө байр байгаа би энэ байрыг зарна гэж хэлсэн. Гэхдээ тухайн үед би гэхдээ Отгонбаатарт би энэ орон сууц нь таньдаг найзын эгчийн Банк бус санхүүгийн байгууллага дээр 40,000,000 сая төгрөгөөр бодож нийт 72м кв орон сууцыг 130,000,000 орчим сая төгрөгөөр зарахаар тохиролцоод тэгээд дансны хуулгаар гараад ирнэ эхний ээлжид надад 40,000,000 орчим төгрөгийг надаас байр худалдан авахаар өгсөн байсан. Дараа нь Отгонбаатар надад хүнээс 30 сая төгрөг авна харин өөрт нь 10 сая төгрөг байгаа нийлээд 40 сая төгрөг болно тэрийг надад өгнө гэхээр нь би тухайн үед Отгонбаатар банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа 40 сая төгрөгийг нь өгчихөөд байрны ордерыг чи нэр дээрээ шилжүүлээд авчих харин би банк санхүүгийн байгууллагын хүүг нь би өөрөө төлчихнө гэж хэлсэн. Тэгсэн чинь надад хүнээс авах ёстой мөнгө нь орж ирэхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед Сэлэнгэ аймаг руу ажлаар явах шаардлагатай болоод явсан юм. Сэлэнгэ аймагт ажилтай явж байгаад Дарханд Отгонбаатартай тааралдахад надад мөнгө байхгүй би байраа авч чадахгүй болчихлоо гээд надад өгсөн мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед мөнгөгүй байсан болохоор хоёулаа зээлийн гэрээ хийе гэж Дарханд мөнгө зээлсэн гэх утгатай гэрээ хийж гарын үсэг зурсан. Тэгээд би өөрийн боломжоороо одоогийн байдлын 11,000,000 төгрөг өгч барагдуулсан. Би өөрөө хүртэл уг орон сууцыг зарах гээд байгаа боловч одоогоор ковидтой холбоотойгоор зарагдахгүй байгаа ...” гэх /хх-ийн 187-188х/ ,

Хохирогч Н.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сард ажил дээрээ байж байх үед манай ажлын залуу Баярмөнхийн танил гэх А гэдэг залуутай танилцаж байсан юм. Түүнээс хойш найз нөхдийн холбоотой болсон. Тухайн үед би түрээсийн байранд амьдардаг байсан бөгөөд байр худалдаж авах гэж байгаа талаар Ад хэлэхэд манай ах, эгч хоёр орон сууц барьж байгаа би хэлээд чамд хямдхан байр аваад өгье гэсэн. Тэгэхээр нь би Аийг чи ах, эгч нараасаа асуугаад өг би урьдчилгааг нь өгөөд хувь лизинг хийгээд байр худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа юу болсон талаар асуусан чинь ах эгч хоёр хөдөө явчихаад ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа А өөрөө над руу залгаад “надад нэг байр байгаа найз нь чамд тусалъя, чи миний байрыг худалдаад авчих” гэсэн. Тэгэхээр нь би уулзаад 11 дүгээр хороололд байрлах 72м кв байрыг очиж үзэхэд А би энэ байрыг аваад удаагүй байгаа хааяа найз нартайгаа ирж шоуддаг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хэний нэр дээр байдаг байр юм байрны гэрчилгээ нь гарсан юм уу гэж асуухад асуудалгүй манай дүүгийн нэр дээр байгаа гэсэн. А хэлэхдээ би энэ байрыг мкв-г нь 2,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан найздаа туслаад хямдхан зарья гэсэн. Тэгээд би байрыг мкв-г нь 1,700,000 төгрөгөөр бодоод 123 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 600,000 төгрөгийг Аийн 5752054828 гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш Аийг мөнгө асуух бүрт шилжүүлдэг байсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 12 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 2,500,000 төгрөг, 12 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 01 сарын 04- ний өдөр 300,000 төгрөг, 01 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 01 дүгээр сарын 6- ны өдөр 5,500,000 төгрөг, 01 сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 01 сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 01 сарын 26-ны өдөр 7,000,000 төгрөг, 2 дугаар сарын 03- ны өдөр 1,500,000 төгрөг, 02 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 02 сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг нийт 45,900,000   төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Аээс байрны гэрчилгээгээ шилжүүлж авах талаар асуухад манай дүүгийн нэр дээр байдаг дүү хөдөө байгаа ирэхээр нь шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан. Би байрандаа ормоор байна гэсэн чинь байранд манай хамаатны дүү байгаа 5 сард хичээл нь амраад хөдөө явна чи тавилгаа авч ирээд тавьчих дүү гарахаар ирээд амьдарчих гэсэн. Тэгэхээр нь би 2019 оны 03 сард өөрийн амьдарч байсан байрандаа хэрэглэж байсан зочны өрөөний иж бүрэн тавилга, унтлагын өрөөний иж бүрэн тавилга зэргийг хүргэж тавьсан. Тэгээд А байрны түлхүүр авч ирж өгнө гэж хэлээд нэг утсаа авахгүй алга болчихсон байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 дүгээр хороололд гэрт нь очиж уулзахад дүү удахгүй нүүх байх гэж хэлж байсан. Тэгээд А утсаа авахгүй болохоор нь сураглаж байгаад Дарханд байна гэхээр нь очоод уулзахад одоо надад мөнгө байхгүй байна би Сэлэнгэ аймгийн Буянт суманд уурхай ажиллуулж байгаа ажил эхлэхээр мөнгийг чинь өгнө чи итгэхгүй байгаа бол хоёулаа гэрээ байгуулъя гэсэн. Тэгэхээр нь бид хоёр Дархан хотод байрлах нотариатын газар орж 50,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 хувийн хүүтэй зээлүүлэв гэсэн утгатай гэрээ байгуулаад нотариатаар батлуулсан. Гэрээ байгуулснаас хойш би нэг хэсэг залгахгүй байж байгаад 09 сарын 01-ний өдрөөс хойш залгахад утсаа авахгүй таслаад мессеж бичихээр хариу өгөхгүй алга болчхоод байна. Мөн би тухайн байранд өөрийн хэрэглэж байсан тавилгаа хүргэж тавьсан байсан бөгөөд 2019 оны 08 сард очиж авахад миний тавилгын нэг хэсэг нь байхгүй байсан. Тэгээд Аээс асуухад би айлд хүргээд тавьчихсан байгаа. Зурагт нь хөдөө Заамарт гэрт байгаа гэж хэлсэн. Би тухайн тавилгыг 2017 оны 10 сард хамаатны хүнээс 20 сая төгрөгөөр худалдаж авч байсан, бага зэрэг хэрэглээний сэвтэй шинэ тавилга байсан. А “Би уурхайд ажил эхлүүлэх гээд байна хүмүүстэй уулзах хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна. Чи байр авах мөнгө над руу шилжүүлчих гэхээр нь би шилжүүлдэг байсан”...“Би анх С.А гэх хүнийг ажлын газрын хүнээр дамжуулан танилцаж байсан тэгээд түүнийг байр зарах гэж байгаа хямдаар ав гэхээр нь би тухайн үед байр авах зорилготой байсан болохоор байрыг анхнаасаа авна гэж мөнгийг нь даруй даруй хурдан хугацаанд өөрийг нь мөнгө гэх болгонд өгдөг байсан тэгээд их хэмжээгээр мөнгө өгөх гэхээр байрны ордер байхгүй дүү нь байхгүй хөдөө байгаа ирэхээр нь шилжүүлж өгнө байрны ордер нь түүнд байгаа гэж хэлээд байдаг байсан болохоор мөнгийг нь их хэмжээгээр өгөхгүй өөрөө надад тухайн үед хэлэхдээ би өөрөө уурхай нээж ажиллуулах гэж байгаа уурхайн ажил эхлэх гээд байна тоног төхөөрөмж авах хүмүүстэй уулзах мөнгө хэрэг болоод байна гээд байхаар нь боломжоор нь хэлсэн мөнгийг нь өгдөг байсан тэрнээс бол би өөрөө байрыг чинь авахаа болилоо, мөнгөгүй болчихлоо би мөнгөө буцааж авъя гэж хэлсэн зүйл байхгүй. Би анхнаасаа байрыг нь авахаар төлөвлөөд хэрэгт хавсаргуулсан тавилгуудыг авч очоод тавьсан байсан. Тэгээд эхлээд хэлэхдээ С.А нь байранд оюутан дүү байгаа гадаа хүйтэн болохоор гаргаж болохгүй байна 5 сард сургууль нь амрахаар байрыг суллаж өгнө гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн ёсоор 5 cap хүртэл хүлээгээд болохгүй болохоор нь С.Атэй дахин холбогдоход миний утсыг авахаа больсон, хааяа бөөн юм болж байж авахаар хөдөө ажилтай яваад байна гээд хугацаа өнгөрөөгөөд яваад байдаг байсан тэгээд тухайн үед би ажилтай байсан болохоор хойноос нь явж чадахгүй байсан болохоор хүнээс сураглаж байгаад Дархан-Уул аймагт байхад нь очиж уулзаад мөнгөө авах гэсэн боловч мөнгө байхгүй байна гээд өгөх шинжгүй байсан тэгээд би тухайн үед аргаа бараад Дархан-Уул аймгийн нотариатын газарт орж зээлийн гэрээ байгуулж авсан. Тэгээд байрны ордер яасан гэж асуухад тухайн үед болохоор зээлийн барьцаанд 40 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гээд хэлээд байхаар нь за тэгвэл хоёулаа цуг яваад зээлийн үлдэгдлийг харж байгаад би зээлээс нь үлдэгдэл мөнгөндөө бодоод өөр рүүгээ шилжүүлээд авъя гэж хэлэхээр шалтаг шалтгаан хэлээд цуг явж өгдөггүй байсан юм. Тэгээд сүүлдээ удаан хүлээж байгаад аргаа бараад цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Би уг байрнаас бөөн юм болж байж тавилгыг авахаар болж 2019 оны 12 дугаар сард очиж авсан тэгэхэд анх очиж байрлуулсан байсан тавилганаас зурагтын тавиурын хоёр талын шилэн шүүгээ, унтлагын өрөөний тавилгын хоёр талын тумбочка шүүгээ, гоо сайхны ширээтэй шүүгээний толь нь байхгүй, хувцасны шүүгээний хоёр шургуулга зэрэг нь байхгүй, мөн ганц том босоо толь зэрэг нь байхгүй байсан” гэх /хх-ийн 46-47, 48-49х/,

Гэрч Х.Баярмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Н.Отгонбаатар гэх хүнтэй нэг газар ажил хөдөлмөр эрхэлдэг бид хоёр нэг ээлжинд үүрэг гүйцэтгэдэг юм. Тэгээд намайг ээлжтэй ажлаа хийж байхад С.А нь ирж уулзаад тэгээд Н.Отгонбаатарыг таньдаг болсон юм. Тэгээд тэр хоёр сүүлд ярилцаж байгаад Н.Отгонбаатарыг байр худалдаж авах гэж байгаад С.А мэдээд тухайн үед өөрт нь хямд зарах байр байгаа гэж хэлсэн байсан тэгээд түүнээс байрыг нь авахаар мөнгө өгөөд байгаа гээд байсан тэгээд сүүлдээ 2019 оны хавар худалдаж авах гэж байсан байранд хүн байгаад байгаа тэгээд хэсэг байж байгаад тэгээд намар болсон байр нь бүтэхгүй байна гээд Н.Отгонбаатар өөрөө хэлж байсан тэгээд түүнийг анх залилуулсан гэж мэдсэн. Тэрнээс бол С.А нь Н.Отгонбаатарт байр зарахаар мөнгө авсан талаар мэдээгүй байж байгаад сүүлд залилуулсны дараа л мэдсэн юм” гэх /хх-ийн 55-56х/,

Гэрч Б.Гэндэнсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ байрыг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хугацаа тохироогүй сарын 600,000 төгрөгөөр түрээсэлж байгаа. Эзэмшигчийг нь хараагүй, өөрийгөө А гэх хүнтэй 3 сарын 1,800,000 төгрөг өгч тус байрыг түрээсэлж байгаа. ...Тус байрыг үл таних хүнд зарна гэж 1 хүнийг дагуулж ирж үзүүлж байсан” гэх /хх-ийн 57-58х/,

Гэрч Б.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би “Ворлд Голд” ББСБ-д нягтлангаар ажилладаг бөгөөд С.А нь өөрийн төрсөн дүү С.Одгэрэлийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Их тойруу гудамжны 23А байрны 11 тоот байрыг барьцаалан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 40 сая төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш үндсэн зээл болон зээлийн хүүг огт төлөөгүй тул манайхаас зээлийн төлбөрөө нэхэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг танай байгууллагын нэр дээр шилжүүлье танайх зараад үлдэгдэл мөнгийг нь надад өгчих гэж зөвшөөрсөн тул С.Аийн дүү С.Одгэрэлээс өмчлөгчийн нэрийг шилжүүлэх зорилгоор миний нэр дээр өмчлөгчийн нэрийг шилжүүлж өгсөн байгаа” гэх /хх-ийн 59-60х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24х/,

Н.Отгонбаатарын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 33-43х/,

Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 295 дугаартай албан бичиг /хх-ийн 71х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 144-147х/,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаартай албан бичиг /хх-ийн 154х/,

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сэргэлэнгийн бичсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 157х/,

“Ворлд Гоулд” ББСБ ХХК-ийн “С.А нь өөрийн төрсөн дүү болох С.Одгэрэлийн нэр дээрх эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Их тойруу 23а 11 тоот байрыг барьцаалж 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 40 сая төгрөгийн зээл авсан” гэх албан бичиг /хх-ийн 164х/

Шүүгдэгч С.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68х/,

Шүүгдэгч С.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч С.А нь хохирогч Н.Отгонбаатарт “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Их тойруугийн 23а байрны 11 тоот 72 м.кв байрыг хямдхан зарна, гэрчилгээг нь дүүгээ ирэхээр шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр cap хүртэлх хугацаанд хохирогч Н.Отгонбаатарыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь интернэт банк ашиглан 45,900,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Отгонбаатарт 45,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага  оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ: “ ...Хохирогчийн удаа дараагийн мэдүүлгээр байрыг худалдан авахаар тохиролцсон. Байрыг Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгааг мэдээгүй гэж мэдүүлдэг. Гэтэл С.А нь гэрчээр өгсөн мэдүүлгээр тухайн байрыг Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний барьцаанд байгаа талаараа хэлсэн гэдгээ мэдүүлдэг. Уг хоёр хүнд хууль сануулан мэдүүлэг авч байгаа. Гэтэл мэдүүлэг зөрүүтэй байна. Банк болон Банк Бус Санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж байгаа нь өмчлөх эрхийг  хязгаарлаж байгаа хэрэг биш. Н.Отгонбаатар, С.А нарын хооронд байр худалдан тохиролцоо хийх үед С.Ад тухайн байрыг худалдах эрх байсан. 2019 оны 07 дугаар сард байрыг худалдах тохиролцоо цуцлагдсан. Энэ үеэс хойш байрыг Байрыг Банк бус санхүүгийн байгууллагын ажилтны нэр дээр шилжүүлсэн. Гэндэнсүрэн гэрч  нь 2020 оноос тухайн байрыг хөлсөлж амьдарч байсан. Энэ бүхнээс харахад байрыг зарах сонирхол С.Ад байсан нь харагдаж байна. С.Аийн мэдүүлсэн байр Банк Бус Санхүүгийн Байгууллагын барьцаанд байгааг хэлсэн нь үнэн бол энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байгаа тул цагаатгаж өгнө үү гэх боловч хавтаст хохирогч Н.Отгонбаатарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь хохирогч Н.Отгонбаатарт “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Их тойруугийн 23а байрны 11 тоот 72 м.кв байрыг хямдхан зарна, гэрчилгээг нь дүүгээ ирэхээр шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр cap хүртэлх хугацаанд хохирогч Н.Отгонбаатарыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь интернэт банк ашиглан 45,900,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Отгонбаатарт 45,900,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол төлбөрөө барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж,

шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсан болно.

  

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр барагдуулах завсарлага авч 34,900,000 төгрөгийг хохирогч Н.Отгонбаатарт өгч хохирол барагдуулж, хохирогч Н.Отгонбаатар нь шүүгдэгч С.Аээс хохирол төлбөрөө барагдуулж авсан, цаашид ямар нэг гомдол саналгүй болохоо илэрхийлж хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Аийг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

                                                                                                          ÒÎÃÒÎÎÕ íü:

              1. Шүүгдэгч Боржигон овогт Сэрдамбын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                     П.АРИУНБОЛД