Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01437

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, ХД 84-06 тоотод байрлах, РД-5810493, Эс Эл Эн И Ви ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхоны 14-р байрны 59 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧМ77080671, Хэрээд овогт Бүрнээбазарын Мангалжавд холбогдох,

2 700 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 06 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 13 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК нь хариуцагч Б.Мангалжаваас 2 700 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллагын борлуулдаг 5 500 000 төгрөгийн үнэ бүхий E Vapor 3000i төхөөрөмжийг Б.Мангалжав нь худалдан авахаар тохиролцож, 2014-03-22 өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр урьдчилгаа 1 000 000 төгрөгийг төлж, 13 сарын дотор сар бүр 350 000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч нь 2015-02-25 өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөх хугацаа 2015-04-10 өдөр дуусч, нийт 720 хоног өнгөрсөн байна.

Иймд хариуцагч Б.Мангалжаваас төлбөрийн үлдэглэл 1 800 000 төгрөг, алдангид 900 000 төгрөг, нийт 2 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

Зохигч 2017 оны 05 сарын 16 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн алдангид нэхэмжилсэн 800 000 төгрөгөөс татгалзаж, 1 900 000 төгрөгийг хариуцагч Б.Мангалжав 360 000 төгрөгийг 2017-06-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-07-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-08-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-09-05 өдөр, 460 000 төгрөгийг 2017-10-05 өдрийн дотор тус тус төлөхөөр эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох алдангид нэхэмжилсэн 800 000 төгрөгөөс татгалзаж, 1 900 000 төгрөгийг хариуцагч Б.Мангалжав 360 000 төгрөгийг 2017-06-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-07-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-08-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-09-05 өдөр, 460 000 төгрөгийг 2017-10-05 өдрийн дотор төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээс 2 700 000 төгрөгөөс алдангид нэхэмжилсэн 800 000 төгрөгийн хэсгээсээ татгалзаж, 1 900 000 төгрөгийг хариуцагч Б.Мангалжав 360 000 төгрөгийг 2017-06-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-07-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-08-05 өдөр, 360 000 төгрөгийг 2017-09-05 өдөр, 460 000 төгрөгийг 2017-10-05 өдрийн дотор төлөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 58 150 төгрөгөөс 29 075 төгрөгийг улсын орлогод үлдээж, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 22 675 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,