Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01409

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 21-р гудамжны 726 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦА57061079, Боржигон овогт Цэгмэдийн Батмөнхийн нэхэмжлэлтэй,

Санжаагийн Батмөнхийн нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Батмөнх, гэрч Г.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь Санжаагийн Батмөнхийн гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн байна.  

Нэхэмжлэгч Ц.Батмөнх нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 1979 онд цэргээс халагдаж ирээд БҮК-ийн СОТ-2-т бетон зуурмагийн цехэд бетон арматурчнаар орж ажиллаад 1991 онд орсууд буцаж, цомохтгол хийгдэхэд орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан.Би ээж Цэгмэдээрээ овоглодог. Миний хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг аав Санжаагаар овоглож олгосон байдаг. Намайг цэрэгт явхад хорооны дарга намайг эцгээр минь овоглож бичиж, цэргийн албанд явсан. Тэгээд цэргээс халагдаж ирээд ажилд ороход хөдөлмөрийн дэвтрийг аав Санжаагаар овоглосон байх. Би тэтгэвэртээ гарах гэсэн юм. Гэтэл өдөлмөрийн дэвтрийн овог миний бусад бичиг баримтын овгоос зөрсөн тул Санжаагийн Батмөнхийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоож өгнө үү? гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаанууд, хорооны тодорхойлолт, ажил олгогчийн тушаалууд, мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, гадаад паспорт, гэрч Г.Туяагийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны боловсон хүчнээс 1979-06-25 өдөр 1957 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, бетончин Санжаагийн Батмөнхөд 395420 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг олгосон байх бөгөөд уг дэвтрийн ажилласан байдал хэсэгт цэргээс халагдаж ирсэн тул Байшин үйлдвэрлэх комбинатад хучилтын цехэд бетончноор ажиллуулсан, 1991-03-01 өдөр орон тооны цомхотголд орсон тул ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэгдсэн байна.

Нэхэмжлэгч Цэгмэдийн Батмөнх 1957 оны 06 сарын 10 өдөр төрсөн байх бөгөөд түүний эх Лувсанцэрэнгийн Цэгмэд, эцэг Шаалайн Санжаа болох нь нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээнд тэмдэглэгдсэн байна.

Ц.Батмөнх 1976 оны 07 сарын 03 өдөр цэргийн албанд Санжаагийн Батмөнх нэрээр татагдаж, уг овог нэрээр цэргийн алба хааж, 1979-06-20 өдөр халагдаж, 1979-06-20 өдрөөс ажилд орсон, уг ажлыг 1990-1991 он хүртэл эрхэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Туяагийн мэдүүлэг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, ээлжийн амралт олгох тухай ажил олгогчийн тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

С.Батмөнх нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч Ц.Батмөнхийн ажилласан байдал тэмдэглэгдсэн бөгөөд нэхэмжлэгчид олгосон дээрх дэвтэрт түүний овгийг эцгээр нь овоглож бичсэн нь тогтоогдож байх тул Санжаагийн Батмөнх нэрээр олгосон 395420 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч Ц.Батмөнхийн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлий 133.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,