Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 102/2017/01248/И |
Дугаар | 102/ШШ2017/01408 |
Огноо | 2017-05-15 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/01408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 1-р хороо, давхрын 14-р байрны 02 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЗЖ64040408, Том гарт овогт Жанцангийн Отгонхүүхэний нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 51-р дунд сургуульд холбогдох
сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлгүйд тооцуулах, хөдөлмөрийн гэрээний хугацааг хөдөлмөрийн хуулийн дагуу хугацаагүй байхаар тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагч сургуулийн захирал Б.Цэрмаа, өмгөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ноогдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлгүйд тооцуулах, хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулийн дагуу хугацаагүй байхаар тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Ж.Отгонхүүхэн нэхэмжлэл, итгэмжлэгсэн төлөөлөгч тайлбартаа: Ж.Отгонхүүхэн 1988 оноос 51-р дунд сургуульд багшилсан. 2017 оны 01 сарын 27 өдөр захирлын Б/13 тушаалаар хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй. Ж.Отгонхүүхэн 1-р анги даасан багш бөгөөд ажилдаа хариуцлагагүй, санаачлагагүй хандаагүй. Анги танхим эрүүл ахуйн шаардлага хангаагүй байгаагүй. 2016-12-07 пүрэв гараг, 2017-01-24 өдөр сургуулийн хүүхдийн амралтын үе байсан. 2016-12-07 өдөр сургуулийн урлагийн үзлэг болж, ээлжийн 2 ангийн хүүхдүүд эцэг, эхчүүд байсан. 2017-01-24 өдөр сурагчийн амралтын өдрүүд байсан тул Ж.Отгонхүүхэн ангиа цэвэрлээд, түлхүүрээ аваад явсан байсан. Яаж ангийг үзэж,цэвэрлэгээгүй байсныг тогтоосон нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. Гэтэл захирал санаачлан нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан дарамталж байна. Иймд сахилгын шийтгэлийг үндэслэлгүй ноогдуулсныг тогтоож, тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч тайлбартаа: Анги танхимаа цэвэрлээгүй, 3 хүнд нэг тушаалаар арга хэмжээ авсан.Нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журам батлагдсан эсэх талаар маргаж байна. Би 2016 оны 02 сард энэ ажилд томилогдсон бөгөөд өмнө батлагдсан, мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журмыг 2016-09-23 өдөр багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэж, 6 зүйлд өөрчлөлт оруулсан. Түүнд журмын 9.6 дахь заалт хамаараагүй.
Бага ангид үдийн цай хөтөлбөр хэрэгждэг тул ангийг ариун цэвэр байлгаж, сурагчдын гарыг угаалгахыг ангийн багш анхаарах ёстой.Анги танхим, кабинет тохижуулахаар цалингийн 5 хувиар нэхэмжлэгч нэмэгдэл авдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 9.6-д 5 дахь өдөр бүр багш ангийн их цэвэрлэгээг хийх үүрэгтэй. 2017-01-24 өдөр сурагчдын амралтын үе байсан боловч ангид нь ороход салфетка, ундаа усны сав хөглөрсөн байсан. Иймд 2017-01-27 өдөр дахин ороход цэвэрлэгээ муу, өнгөрсөн жил хийсэн засварын будаг шохойг ч арилгаагүй байсан. 3 удаагийн шалгалтаар ангиа цэвэр авч явах үүргээ биелүүлээгүй тул түүнд авсан арга хэмжээ хууль зөрчөөгүй. Сургууль 6 үйлчлэгчтэй.Үйлчлэгч нар анги угаах үүрэг байхгүй. Ангийн багш сурагчдаар уу, өөрөө юү цэвэрлэгээг зохион байгуулах ёстой гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, итгэмжлэл, цэвэрлэгээний хуваарь, зургууд, фото зургууд, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, сургуулийн дотоод журам, түүнд орсон өөрчлөлт, багш нарын зөвлөгөөний хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Отгонхүүхэн 51 дүгээр дунд сургуульд 1988 оноос эхлэн багшаар ажилласан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд бага ангийн багшийн ажлын байранд сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд явуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 1Е ангийг дааж ажиллаж, 103 тоотод сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа байх бөгөөд сургуулийн захирлын 2017-01-27 өдрийн Б/13 тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7, Дотоод журмын 9.6 заалтуудад үндэслэн нэхэмжлэгчийг хариуцсан ажилдаа хариуцлагагүй,санаачлагагүй хандаж, дээрх хууль журмыг удаа дараа зөрчсөн зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасан сануулах арга хэмжээг авсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016-12-07, 2017-01-24, 2017-01-27 өдрүүдэд даасан анги нь ундаа усны сав хөглөрсөн, цэвэрлэгээ хийгээгүй, өнгөрсөн жил хийсэн засварын будаг шохойг ч арилгаагүй байсан гэж үзэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй,санаачлагагүй хандаж, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7, Дотоод журмын 9.6 заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгчид ногдуулах сахилгын шийтгэлийг үндэслэсэн дээрх хууль, журмууд: Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д захирал холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх; Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7 дахь хэсэгт суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих, тус сургуулийн дотоод журмын 9.6 заалтад, анги сургуулийн их цэвэрлэгээг эмч, анги удирдсан багш хариуцан 7 хоног бүрийн баасан гарагт хийнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалтууд байна.
Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах үндсэн үүргийг хүлээсэн, түүний ажлын байрны зорилго нь цогц чадамжид суурилсан бага дунд боловсролын стандартыг хангах түвшинд сурагчдад боловсрол эзэмшүүлж, тэднийг сургах, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх үйл ажиллагаа байх бөгөөд сургуулийн дотоод журмын 9.6-д баасан гарагт ангийн их цэвэрлэгээг багш хийнэ гэсэн байна.
Хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан үндэслэл нь тэрээр нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоогүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь нотлогдохгүй байна.
Хариуцагч 2016-12-07 өдөр, 2017-01-24 өдөр, 2017-01-27 өдрүүдэд багш Ж.Отгонхүүхний даасан 1Е ангийн сурагчид хичээллэдэг 103 тоот анги цэвэрлэгээгүй, ундаа усны сав хөглөрсөн, өнгөрсөн жил хийсэн засварын шохой будгийг арилгаагүй байсан нь дотоод журмын 9.6-д заасан баасан гарагт ангийн их цэвэрлэгээг багш хийнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Хөдөлмөрийн гэрээнд багш хариуцсан ангидаа их цэвэрлэгээг хийх ажил үүрэг хүлээгээгүй байх бөгөөд зөрчил гаргасан гэх 2016-12-07 өдөр пүрэв гарагт сургуулийн урлагийн үзлэг болж, тус ангид 2 ээлжийн ангийн сурагч, эцэг эхчүүд цугласан байсан, 2017-01-24 өдөр мягмар гараг бөгөөд сурагчдын өвлийн амралтын үе байсан, 2017-01-27 өдөр баасан гараг байсан байх бөгөөд ангидаа их цэвэрлэгээ хийхгүй дотоод журмын 9.6 заалтыг зөрчсөн удаа дараагийн зөрчил нотлогдохгүй байна.
Хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дотоод журмыг нэхэмжлэгч зөрчсөн нь нотлогдоогүй тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийг Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7 дахь хэсэгт суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих үүргийг зөрчсөн гэж хариуцагч үзсэн байх боловч нэхэмжлэгч суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих үүргийг зөрчсөн нь хариуцагчийн ирүүлсэн баримтаар нотлогдохгүй байна.
Хуульд заасан дээрх үүрэг зөвхөн нэхэмжлэгчийн үүрэг бус, хөдөлмөрийн гэрээний 5-ын 2, 4-т ажил олгогч хүлээсэн нэхэмжлэгчийг ажиллах таатай орчинг бүрдүүлэх, сургалтын орчинг бүрдүүлэх, анги кабинетын материаллаг баазаар хангах үүрэгтэй мөн холбоотой байна.
Иймд нэхэмжлэгчид ажил олгогч хүлээлгэсэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн ажиллаж буй бага ангийн багш ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан ...баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр гүйцэтгэх ажил үүрэгт багтах байнгын ажлын байр байх бөгөөд ажил олгогч санаачлан байнгын ажлын байранд сургуулийн нийт багш нартай нэг жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн саналын дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь түүний гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогоос шалтгаалсан зүйлгүй байх бөгөөд гэрээний хүлээлгэх хариуцлага гэсэн 7 дахь хэсэгт зөвхөн ажилтанд хүлээлгэх хариуцлага тусгагдсан байна. Энэ хэсгийн 2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38-р зүйлийг үндэслэж, гэрээг дараах нөхцөлд байгууллагын санаачлагаар цуцална гэж заасан байна.
Цуцлах үндэслэлийн а заалтад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлүүдийг, 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан бөгөөд эдгээр заалтууд гэрээний аль ч талд хамааралтай зохицуулалт байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол зөвхөн ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан нь гэрээний талуудын харилцан үүрэг хүлээх тохиролцооны зарчим болон хуулийн заалтыг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд ажил олгогч санаачлан нэг жилийн хугацаатай байгуулсан нь зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх зохицуулалтын дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан шууд цуцлах үндэслэл болохоор заасан нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтаны эрх ашгийг доройтуулсан, ажил олгогчоос ажилтанд үзүүлж буй дарамт болж болохоор болсон байх тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн агуулгыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндэслэлгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зеүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон