Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/297

 

    

ГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийбуян овогт Отгонхүүгийн Од холбогдох эрүүгийн 2011 00000 1117 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Гал Ундрах” ХХК-д худалдагч, борлуулагч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын Өндөрхангай 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гоёотын 3-14 тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, Өлзийбуян овогт Отгонхүүгийн О /рд:ОК94062700/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.О нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны гадаа хохирогч Г.Саруул-Амьдралыг найз залуутайгаа хардан маргалдаж, улмаар зөөврийн гар утас цэнэглэгч шидэж эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгсчхөөд намраас эхлэн Увс аймаг дахь Биеийн тамир, спортын газарт багш дасгалжуулагчаар ажиллаж байгаад ажлаасаа 2020 оны 07 дугаар сараас эхлэн түр чөлөө авсан байгаа. Одоо Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Гал ундрах” ХХК-нд худалдагч борлуулагчаар ажиллаж байна. Би өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах өөрийн ажлаасаа чөлөө аваад ирсэн ба Ханбогд сум руу 2020 оны 12 дугаар сарын 11-нд очоод тэндээсээ ковид-19 цар тахлын тусгаарлалтад ороод тусгаарлалтаас эргээд 2020 оны 12 дугаар сарын 18- өдөр гарсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ханбогд сумаас ирэнгүүт “Драгон”  төвөөс вокзалаас найз залуу болох Ганжуурын Цоггэрэл тосож аваад, тэгээд манай ээжийн хэвтэж байгаа 25 дугаар эмийн сангийн орчим байрлах гоо сайхны эмнэлэг намайг хүргэж өгсөн. Улмаар орой нь Г.Цоггэрэл бид хоёр уулзаж, хамт хоноод маргааш нь Г.Цоггэрэл Эрдэнэт хот руу ажилтай гэж хэлээд явсан. Г.Цоггэрэлтэй би 7 оноос хойш 3 жил гаруй хугацаанд үерхэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өглөө Г.Цоггэрэлтэй ярихад өнөөдөр "ажилгүй амарч байгаа гэхээр нь эргээд өдөр гар утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байхаар нь би Г.Цоггэрэлийн найз болох Нямсамбуугаар Г.Цоггэрэлийн амьдарч байгаа гэрийг заалгаж гэрт нь очсон. Тэгээд Г.Цоггэрэлийн гэрийн хаалгыг  тогшиход Г.Цоггэрэл хаалгаа нээгээд цаашаа бай гээд намайг түлхээд гэр рүүгээ оруулаагүй. Тэгээд Г.Цоггэрэл орц руу бууж байгаад ярья, гэр рүүгээ оруулахгүй, өөр хүнтэй байна гэхээр нь би юун хүнтэй байна гэж дахин асуухад би эмэгтэй хүнтэй байна гэж хэлсэн. Ингээд би дахин би чиний найз охин юм биш үү гэж хэлэхэд цаанаас нь Г.Саруул-Амьдрал  гарч ирсэн. Ингээд Саруул-Амьдралыг хувцсаа өмсөөд гараад ир гэж Г.Цоггэрэл хэлээд бид 3 байрны гадаа гарч ярилцахаар болсон. Тэгээд Г.Цоггэрэл бид хоёр байрны гадаа түрүүлж гараад хоорондоо маргалдаж байхад Саруул-Амьдрал Цоггэрэлийн ард зогсож байсан бөгөөд Г.Цоггэрэл намайг түлхээд байхаар нь би Цоггэрэл рүү өөрийнхөө куртканыхээ халаасанд байсан цагаан өнгийн зөөврийн гар утас цэнэглэгч шидсэн чинь Г.Цоггэрэл бултаад ард нь зогсож байсан Саруул-Амьдралыг оночихсон. Тэгээд толгойноос нь цус гарахаар нь гэр рүү чинь орж толгойг чинь бооё гэж хэлсэн. Саруул-Амьдрал намайг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Цоггэрэл намайг доошоо бууж байхад гараас татаж чирээд байсан ...” гэх /хх-ийн 21-22х/,

Хохирогч Г.Саруул-Амьдрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз залуу болох Ганжуурийн Цоггэрэлтэй үерхээд нэг жил болж байгаа, сүүлийн үед хамтдаа түрээсийн байранд амьдарч байна. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим найз залуу Г.Цоггэрэлтэй хамт гэрийн цэвэрлэгээ хийж байсан чинь байрны коридорт нэг эмэгтэй чанга дуугарах чимээ гарахаар нь гараад хартал тэр Оююунгэрэл гэх эмэгтэй нь манай найз залуу Цогтгэрэл рүү бүхэл бүтэн гурван жил яалаа гэж хэлээд уйлаад орилж чарлаад байхаар нь би тэр Од дуугүй бай, битгий орилоод бай гэтэл чи эхнэр, нөхөр хоёрын дундуур орлоо гээд хэл, амаар доромжилсон. Тэгээд О гэх эмэгтэй над руу өөрийн гартаа барьж байсан цагаан өнгийн нэлээн зузаан том хэмжээний хуванцар гар утас цэнэглэгч цахилгааны тэжээлийн эх үүсвэрээ миний толгой болон духны баруун хэсэг рүү шууд шидчихсэн. Тэгсэн толгойноос цус гарахаар нь гэмтлийн эмнэлэг явсан...” гэх /хх-ийн 8х/,

Гэрч Г.Цоггэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Саруул-Амьдралтай гэрээ цэвэрлэж байхад хаалга тогшсон, онгойлгосон чинь О зогсож байсан. Би хараад гайхаад гэрээсээ гараад түүнтэй орцонд уулзсан чинь “чи хэнтэй байгаа юм бэ” гэхээр нь “найз охинтойгоо байна” гэтэл манай гэр лүү орох гээд уйлаад, хашхичаад байсан. Энэ үед Саруул-Амьдрал гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхээр нь хувцсаа өмсөөд гараад ир, гурвуулаа гаръя гээд гадаа гарсан. О нь Саруул- Амьдрал руу уурлаад чи хэн юм, эхнэртэй хүнтэй явалдлаа гээд хоорондоо хэрэлдээд байсан. Гэтэл Саруул-Амьдралын гэнэт духнаас цус гараад хартал газар дээр цагаан өнгийн гар утас цэнэглэгч шидсэн...” гэх /хх-ийн 10х/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13153 дугаартай дүгнэлтэд:

Г.Саруул-Амьдралын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 13х-14х/ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул ялаас чөлөөлж,  зан үйлээ засах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ÒÎÃÒÎÎÕ íü:

              1. Шүүгдэгч Өлзийбуян овогт Отгонхүүгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг баримтлан шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Оийг зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                     П.АРИУНБОЛД