| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01328/И |
| Дугаар | 102/ШШ2017/01359 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/01359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 19-р хороо, 62-р байрны 44 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХВ81080902, Хан-Өндөр овогт Батсүхийн Түмэннасангийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 11-р хороо, Зүүн нарангийн 2-р гудамж, 33 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧО81030614, Жинчин овогт Сандагсүрэнгийн Эрдэнэчулуунд холбогдох
гэрлэлт цуцлуулах , хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Түмэннасан, хариуцагч С.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие С.Эрдэнэчулуунтай 1998 онд танилцаж, хамт амьдарч байгаад 2007-12-10 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2002-03-01 өдөр охин Т.Мандахбаясгалан, 2005-11-11 өдөр хүү Т.Амарбаясгалан нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо тус тусдаа амьдралтай болж, цаашид дахин хамт амьдрах боломжгүй болсон.
Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдүүдээ би өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдэд тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч тайлбартаа: Бид 1998 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2002-03-01 өдөр охин Т.Мандахбаясгалан, 2005-11-11 өдөр хүү Т.Амарбаясгалан нар төрсөн. 2009 оноос хойш тусдаа амьдарч байна.
Би өөр амьдралтай болоод 5 жил болж, нэг хүүхэдтэй болсон. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, төрсний гэрчилгээнүүд, эрүүл мэндийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай 2017-03-27 өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зохигч 1998 онд танилцаж, хамтын амьдралтай болсон байх бөгөөд 2007-12-10 өдөр гэрлэлтээ Чингэлтэй дүүргийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байна.
Гэрлэгчдийн дундаас 2002-03-01 өдөр охин Т.Мандахбаясгалан, 2005-11-11 өдөр хүү Т.Амарбаясгалан нар төрсөн байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байх боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсны улмаас 2017-03-27 өдөр 98 тэмдэглэлээр уг ажиллагааг дуусгавар болгожээ.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2009 оноос тусдаа амьдарснаас хойш хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон байна.
Гэрлэгчид цаашид гэр бүлээр амьдрахгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн 2002-03-01 өдөр охин Т.Мандахбаясгалан, 2005-11-11 өдөр хүү Т.Амарбаясгалан нар нь зохигч тусдаа амьдарсан үеэс эхийнхээ асрамжинд байсан, цаашид 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгах нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэдэгтэй зохигч санал нэгтэй байгаа байх тул хүүхдийг насанд хүртэл нь эхийнх нь асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.
Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдүүддээ тэтгэлэг нэхэмжлээгүй, гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгийн талаар зохигч маргаагүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,