Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар ШЦТ0039

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо,

Улсын яллагч Д.Алимаа

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б овгийн Б-н У т холбогдох эрүүгийн 201615010081 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ...... сумын ... баг ..... гэх газар оршин суух, ял шийтгэл: Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн № 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № 6 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжаар суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Б-н У /РД: ГР66110717/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.У нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа 2016 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө иргэн Чулуундорж овогтой Болорчулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гуянд нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллагдагчаар татсан тогтоолд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил руугаа явж байгаад Болорчулуунтай таарсан. 4 цаг болж байсан. Болорчулуун ирээд мөнгө, утасаа алдчихлаа гэхээр нь хамт гэрт нь очсон. Гэрт нь 2 хүүхэн байсан. Тэднийд орой 8 өнгөрч байхад хүүхэд нь наад хүүхнээ явуулаач гэсэн чинь хүүхдээ загнаад хөөгөөд байсан. Тэгсэн Баяраа ах та байж бай хүүхдээ явуулъя гэхээр нь би аашлаад чи яаж энэ нялх хүүхдийг явуулах гэж байгаа юм гээд би хутга аваад ишээр нь хатгалаа гэж бодсон. Хүүхдээ аашлаад байхаар нь айлгах гэж л тийм үйлдэл хийсэн. Одоо хохирогчийн биеийн байдал зүгээр байгаа гэв.

Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай ажлын цалин буугаад ажлынхантайгаа архи уучихсан байсан юм. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ шартчихсан хэвтэж байтал манайд Ууганбаяр ах орж ирсэн юм. Тэгэхээр нь би Ууганбаяр ахад дүү нь өчигдөр жоохон архи уучихсан бие муу байна ганц шил архи ууя гээд 5000 төгрөг Ууганбаяр ахад өгөөд та нэг шил архи аваад ир гэсэн. Ууганбаяр ах ч дэлгүүр явсан тэр хойгуур манайд Нямсүрэн гэдэг хүүхэн бас нэг танихгүй хүүхэнтэй хамт ирсэн. Тэгээд удалгүй Ууганбаяр ах нэг шил архи аваад ороод ирсэн. Тэгээд тэр архийг нь уусаны дараа Ууганбаяр ах би нэг шил архи аваад ирье гээд гарч яваад нэг шил архи авчихаад хувааж уусан. Тэгсэн Ууганбаяр ах дахиад нэг шил архи авч ирсэн. Гурав дахь шил архиа уусаны дараа Нямсүрэнтэй хамт ирсэн хүүхэн гэртээ харьлаа гээд яваад Нямсүрэн манайд үлдсэн. Тэгээд би уусан архиндаа согтоод хүүхдээ загнаж аашлаад хүүхэдрүүгээ дайрсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь Ууганбаяр ах манай хүүхдийг өмөөрөөд чи одоо согтчихоод яасан гэж хүүхэд загнаад байгаа юм гээд намайг загнасан чинь өөдөөс нь би уурлаад чи муу шоронгийн хулгайч энэ тэр гээд хэл амаар доромжилоод муухай зан гаргаж дайрсан. Тэрэнд Ууганбаяр ах гомдоод намайг айлгах санаатай хоол хийж байгаад тогооны саван дээр ил гаргаад тавьчихсан байсан хутгыг барьж аваад намайг гуя руу цохьсон чинь нөгөө хутга нь орчихсон. Тэгсэнээ гэрээс гарч явсанаа эргэж орж ирээд ахыгаа уучлаарай ах нь өөрөө шууд цагдаа руу явлаа гээд яваад өгсөн. Би тэгээд урд айлдаа орж түргэн дуудсан. Манай хүүхэд Нямсүрэн, Ууганбаяр ах бид нар л байсан. Өөр хүн байгаагүй. Бид нар бүгдээрээ архи уучихсан байсан. Ууганбаяр ах нэг их уугаагүй. Нямсүрэн түүнтэй хамт явсан хүүхэн, бид гурав л ихэнх архийг нь уусан. Нямсүрэнтэй хамт ирсэн хүүхэн хоол хийчихээд хутгаа тогооны саван дээр ил гаргаад тавьчихсан байсныг нь Ууганбаяр ах аваад миний гуя руу дүрчихсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/

Гэрч Ё.А мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:

“...Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Нэг хороонд олон жил айл саахалт нутаглаж байгаа хүмүүс юм. Уг нь ааш зан сайтай хүнд тусархуу хүн байгаа юм. Архи тамхи хэрэглэдэг. Гэхдээ архи нэг их өдөр болгон уугаад байдаггүй юм. Хааяа нэг уучихсан байдаг. Ам бүл 3-уулаа. Ээж дүүгийн хамт амьдардаг. Ээж нь бие муутай өндөр настай хөгшин хүн байдаг юм. Ууганбаярт өөрийн гэсэн өмч хөрөнгө гэр орон мал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-26/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг №66 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...1. Ч.Бы биед баруун хонгонд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-30/

Шинжээч эмч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

“...Зүүн талын хонгонд нь хутганы шархтай байсан. Тухайн үед би андуурч бичсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-34/

-    Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-1/

-     Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/
  • Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-12/
  • Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-16/

Шүүгдэгч Б.Уыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-40/, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хх-43/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

Б.У нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа 2016 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө иргэн Чулуундорж овогтой Болорчулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гуянд нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Ч.Бы “...би У  ахад дүү нь өчигдөр жоохон архи уучихсан бие муу байна ганц шил архи ууя гээд 5000 төгрөг У  ахад өгөөд та нэг шил архи аваад ир гэсэн. Ууганбаяр ах ч дэлгүүр явсан тэр хойгуур манайд Нямсүрэн гэдэг хүүхэн бас нэг танихгүй хүүхэнтэй хамт ирсэн. Тэгээд удалгүй Ууганбаяр ах нэг шил архи аваад ороод ирсэн..., ...гурав дахь шил архиа уусаны дараа Нямсүрэнтэй хамт ирсэн хүүхэн гэртээ харьлаа гээд яваад Нямсүрэн манайд үлдсэн.., ...уусан архиндаа согтоод хүүхдээ загнаж аашлаад хүүхэдрүүгээ дайрсан..., ...Ууганбаяр ах манай хүүхдийг өмөөрөөд чи одоо согтчихоод яасан гэж хүүхэд загнаад байгаа юм гээд намайг загнасан чинь өөдөөс нь би уурлаад чи муу шоронгийн хулгайч энэ тэр гээд хэл амаар доромжилоод муухай зан гаргаж дайрсан..., ...Ууганбаяр ах гомдоод намайг айлгах санаатай хоол хийж байгаад тогооны саван дээр ил гаргаад тавьчихсан байсан хутгыг барьж аваад намайг гуя руу цохьсон чинь нөгөө хутга нь орчихсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх-24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг №66 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Ч.Бы биед баруун хонгонд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-30/, Шинжээч эмч Л.Амгалангийн: “...Зүүн талын хонгонд нь хутганы шархтай байсан. Тухайн үед би андуурч бичсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-34/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-12/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-16/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Уын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Уыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Уыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 201615010081 тоот хэргийг прокурорын “хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай” санал болгосон ялын хэмжээг харгалзан шүүгдэгч Б.Ут 1 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Ут 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот шийтгэх тогтоолоор 7 жил 1 сарын хорих ял оногдуулсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай “Хорихоос хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэн сулласнаас үлдсэн 2 сар 8 хоногийн хорих ялын заримыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Б овгийн Б-н У ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б-н У ыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот шийтгэх тогтоолоос үлдсэн 2 сар 8 хоногийн хорих ялын заримыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн нийт 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар эд мөрийн баримаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ут урьд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Ут  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ДАГИЙМАА