Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01358

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 13 дугаар байрны 2 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧИ55031612, Буянт овогт Дамдингийн Бат-Энхийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42-115 оршин суух,эмэгтэй, РД-УУ69052720, Боржигин овогт Жамбачоймболын Энхбаясгаланд холбогдох

түрээсийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах болон нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Бат-Энх, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах болон хариуцагч нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2016-05-19 өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Энхбаясгаланд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Ж.Энхбаясгаланг шүүгчийн нарийн бичгийн дарга удаа дараа утсаар шүүхэд ирүүлэхээр дуудсан боловч ирээгүй. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01749 тоот захирамж 2016.07.28 өдөр гарсан. Мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн Жамбалчоймболын Энхбаясгаланг эрэн сурвалжлах 00747 тоот шийдвэр 2016.10.06 өдрийн гарсан. Энэ шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс 2017.02.09 өдрийн 12Р/5-738 тоот албан бичиг ирүүлж, Ж.Энхбаясгалангийн түр оршин сууж буй хаягийг тогтоосон. Ж.Энхбаясгалангийн хаяг тогтоогдсон тул доорх нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие нь хариуцагч Ж.Энхбаясгалантай 2015-11-27 өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 3 дугаар хороолол, Золо маркет дэлгүүрийн зүүн талд байрлах 28 623 133 төгрөгийн үнэ бүхий 133 м.кв талбайтай ажлын байрыг түрээслүүлэхээр тохиролцсон.

Түрээсийн гэрээний 2-т заасны дагуу Ж.Энхбаясгалан нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үсчин, гоо сайхны салон ажиллуулах зориулалтаар 2015-11-24 өдрөөс 2018-11-24 өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар, сард 2 500 000 төгрөгийн төлбөрийг сар бүрийн 20-нд бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр тохирсон.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр улирлын нийт 4 сарын түрээсийн төлбөр болох 10 000 000 төгрөг, 2016.03.24 өдрөөс 04 сарын 01 өдрийг хүртэлх 7 хоногийн төлбөр болох 583 333 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.

Гэрээнд заасны дагуу Ж.Энхбаясгалан нь түрээсийн төлбөрөө 3 сарын турш төлөхгүй бол түрээслэгч гэрээг цуцалж, учирсан хохирлоо нэхэмжлэх боломжтой байсан ч бид асуудлыг хариуцагчтай харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрхэмлэж түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан.

Ингээд хариуцагч Ж.Энхбаясгалан нь 2016.03.28 өдөр түрээсийн төлбөрийг 2016.04.10 өдөр гүйцээж өгнө гэж тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан.

Гэтэл энэ хугацаанаас хойш 1 сар гаруй хугацаа өнгөрсөн ч төлбөрөө төлөөгүй.

Түүнчлэн түрээслэсэн хугацааны дулаан, ус, цахилгааны төлбөрүүдийг төлөлгүй орхисноос бид дулаан, усанд 740 632 төгрөг, цахилгаанд 436 000 төгрөг, нийт 1 176 632 төгрөг төлж барагдуулсан. Бид түрээсийн төлбөрөөс ашиглалтын зардлыг төлдөг байсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө өгөхгүй байгаагийн улмаас бидний хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж, бид эд хөрөнгийн хувьд хохирч, санхүүгийн хүнд байдалд ороод байна.

Иймээс талуудын хооронд 2015-11-27 өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 3.1, 4.2, 4.4, 7.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн учирсан хохирлоо төлүүлэхээр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Ж.Энхбаясгалангаас түрээсийн төлбөр болох 10 000 000 төгрөг, алданги болох 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулж, өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн төлбөр болох 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй.

Учир нь түрээсийн байрыг үсчин, гоо сайхны зориулалтаар ашиглахын тулд хариуцагч тус байранд хана, тааз, 4 өрөө гаргаж засварласан. Гэрэлтүүлэг, сантехникийн тоног төхөөрөмж, хаяг бусад эд зүйлс авч, маш их хэмжээний зардал гаргасан. Түрээслэгч нар нь түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлана гэж 2016-04-04 өдрөөс хаалганы цоож солиод ажиллах боломжгүй болгосон. Тухайн үед дээрх үйл ажиллагааг явуулахын тулд гаргасан бүх зардлаа үлдээсэн. Тоног төхөөрөмж эд зүйлсээ жагсаалтаар түрээсийн төлбөр тооцож үлдээсэн байхад нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн байрыг түрээсийн гэрээний зориулалтын дагуу болгохын тулд уг байранд хана, тааз, 4 өрөө гаргаж завсарлах, гэрэлтүүлэг, хаяг хийлгэхэд 15 000 000 төгрөг, тоног төхөөрөмж, бусад эд зүйлс авч тоноглоход 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийн зардал гарсан.

Түрээслүүлэгч нар нь түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, 2016.04.04-ний өдрөөс хаалга, хаалганы цоожоо солиод ажиллах боломжгүй болгосон. Тухайн үед дээрх үйл ажиллагааг явуулахын тул гаргасан бүх зардлаа, үлдээсэн тоног төхөөрөмжөө түрээсийн төлбөрт тооцож үлдээгээд явсан боловч одоо түрээсийн төлбөрөө нэхэмжилж байгаа тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад хүрч байна.

Иймд түрээсийн байрыг түрээсийн гэрээний зориулалтын дагуу ашиглахын тулд гаргасан засварын болон тоног төхөөрөмжийн зардалд 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бат-Энхээс гаргуулж өгнө үү гэв.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ж.Энхбаясгалан нь нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Бат-Энх нэхэмжлэлээс 8 500 000 төгрөгийг шаардсан хэсгээсээ, хариуцагч Ж.Энхбаясгалан сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзахаар тохиров гэжээ.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Бат-Энх хариуцагч Ж.Энхбаясгаланд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөгийг гаргуулах болон хариуцагч нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсаныг хэлэлцлээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад зохигч нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудын талаар эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 8 500 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзаж, хариуцагч 6 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн  56.1, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч төлсөн 232 950 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагч төлсөн 233 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 51 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид төлүүлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон