Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01347

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 20-р хороо, 39 байранд байрлах, Өнөр СӨХ-ны,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Өнөр хотхоны 39-р байрны 95 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЗ71123166, Тайж овогт Доржийн Алтанчимэгт холбогдох

2016 оны 02 сараас 2017-03 сар хүртэлх СӨХ-ны төлбөрт 276 550 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 30 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 06 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Өнөр СӨХ нь хариуцагчаас 2016 оны 02 сараас 2017-03 сар хүртэлх СӨХ-ны төлбөрт 276 550 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь Баянгол дүүрэг, 20-р хорооны Өнөр хотхоныг хариуцдаг. Тус хотхоны 39-р байрын 95 тоотод оршин суугч Д.Алтанчимэг нь 2016 оны 02 сараас 2017-03 сар хүртэлх СӨХ-ны төлбөрт 276 550 төгрөгийг төлөөгүй. Төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан ч төлөөгүй.

Иймд Д.Алтанчимэгээс 2016 оны 02 сараас 2017-03 сар хүртэлх СӨХ-ны төлбөрт 276 550 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ

Хариуцагч Д.Алтанчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Өнөр СӨХ-ны нэхэмжилсэн 2016 оны 02 сараас 2017-03 сар хүртэлх СӨХ-ны төлбөрт 276 550 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Өнөр СӨХ нь хариуцагч Д.Алтанчимэгт 2016 оны 02 сараас 2017-03 сар хүртэлх СӨХ-ны төлбөрт 276 550 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Алтанчимэг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 276 550 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, төлбөр төлсөн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Алтанчимэг биелүүлснийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 8945 төгрөгөөс 44725 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 44725 төгрөгийг, хариуцагчаас 44725 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон