Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01346

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 29-11 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ПЮ78031405, Данжин овогт Баасанжавын Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 58-р байрны 66 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УВ88080508, Боржигон овогт Ринчинбатын Номинд холбогдох,

2 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат,гэрч О.Аригун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа нь хариуцагч Р.Номингоос 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2015-07-09 өдөр Р.Номинд 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Хариуцагч Р.Номин мөнгийг буцааж төлөөгүй, удаахгүй өгнө гэж хэлдэг болохоор өнөөдрийг хүртэл хүлээсэн.Гэтэл сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд Р.Номингоос 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Р.Номин нь 2015-07-09 өдөр Б.Эрдэнэтуяагаас дансаар 2 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд 2015-10-08 өдөр 200 000 төгрөг, 2015-11-09 өдөр 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу хийж, 500 000 төгрөгийг түүнд 2015-11-28 өдөр Алтай центрийн урд бэлнээр би аваачиж өгч, тус тус төлсөн. Зээлийн гэрээнд хүү тооцохоор тохирсон боловч хүү төлөх гэрээг бичгээр хийгээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү төлөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлээс 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл 1 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан харилцах дансны хуулгууд, гэрч О.Аригуны мэдүүлэг, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,    

          

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдааны мэтгэлцээнээр нэхэмжлэгч нь хариуцагчийн найз О.Аригунаар дамжуулж, хариуцагчид 2015-07-09 өдрөөс өмнө удаа дараа хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн, эдгээр зээлийн төлөлтийн талаар гэрч О.Аригунд зохигчийн хэн аль нь мэдэгддэг, өмнөх зээлийн тооцоо тухай бүр дууссаны дараа дараагийн зээл авах саналыг нэхэмжлэгч хүлээн авдаг байсан байх бөгөөд О.Аригунаар зуучлуулж авсан зээлээ төлсний дараа хариуцагч Р.Номин нэхэмжлэгчээс мөнгө зээлэхээр 2015-07-09 өдөр нэхэмжлэгчид утсаар хүсэлтээ гаргасны дагуу нэхэмжлэгч хариуцагчид 2 000 000 төгрөгийг сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр аман хэлбэрээр түүнтэй тохирч, 2 000 000 төгрөгийг хариуцагчийн харилцах данс руу шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч үзэж, хариуцагчаас 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгчийн харилцах дансанд хариуцагч 2015- 10-08 өдөр шилжүүлсэн 200 000 төгрөг, 2015-11-09 өдөр шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг 2015-07-09 өдрөөс өмнө авсан зээлийн төлөлт гэж тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнд биечлэн бэлнээр 500 000 төгрөг төлснийг үгүйсгэж, зохигч маргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Аригуны мэдүүлгээр хариуцагч нь 2015-07-09 өдрөөс өмнө гэрчээр дамжуулж, нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө бүрэн төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед түүнээс зээлсэн мөнгийг буцааж төлөөгүй үед дахин зээл олгодоггүй байсан нь нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэгчид бэлнээр 500 000 төгрөгийг төлсөн тухай тайлбараа нотлоогүй бөгөөд 2015-07-09 өдөр зээл авснаас хойш нэхэмжлэгчийн дансанд 1 200 000 төгрөгийг хариуцагч төлсөн нь бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчид 2 000 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр аман хэлбэрээр тохирсон байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг бичгээр тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч хүү шаардах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээл олгосны үр дагаврыг арилгуулахаар хариуцагчаас 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 47 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 23 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,