Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж, Орхоны -1 тоотод байрлах, РД-2774097, утас-365668, 99086860, Боса-Импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхбаярыг эрэн сурвалжлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхбаярыг эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллагатай М.Мөнхбаяр нь 2015-11-19 өдөр 03-04-67 тоот гэрээт борлуулагчийн гэрээ, 03-04/68 тоот барьцааны тус тус байгуулж, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар тохирсон. М.Мөнхбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, компаниас авсан барааны үнийг тохирсон хугацаанд компанид тушаалгүй хувьдаа завшсан тул 2017-03-20 өдрийн байдлаар 8 589 919,23 төгрөгийн өртэй байна. М.Мөнхбаярыг төлбөрөө төлөхийг шаардсан боловч худал хэлж, зайлсхийсээр байсан тул Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт 12 884 878 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй шалтгаанаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Мөнхөөгийн Мөнхбаяр нь хаана байгаа нь тодорхойгүй байна.

Иймд Мөнхөөгийн Мөнхбаяр /РД-НМ88020511/-ыг эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утас 80160970, аавынх утас -89946883, ээжийнх утас -86272660, эхнэрийнх нь утас -99167729 гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүгчийн захирамж, албан бичиг, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь М.Мөнхбаяраас борлуулалтын гэрээний үүргийг шаардахыг хүссэн байх боловч хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхбаяр нь гэрээт борлуулагчийн гэрээ байгуулах үед амьдарч байсан Төв аймаг, Жаргалант сум, 2-р баг, Өгөөмөр 3 гудамжны 03 тоотод оршин суухаа больсон нь Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-04-05 өдрийн 151/ШЗ2017/01137 захирамжаар тогтоогдож байна.

Хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхбаярын оршин суугаа хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, түүний оршин суугаа хаягийг мэдэх боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,