| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01532/И |
| Дугаар | 102/ШШ2017/01343 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/01343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Замчны гудамж, Газар бизнес төвд байрлах, РД-2844907, утас 305164, 99065619, Газар капитал партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Б.Болормаа, Э.Батжаргал нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн ажилтан Д.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Б.Болормаа, Э.Батжаргал нарыг эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллага нь Б.Болормаа, Э.Батжаргал нартай 2013-12-17 өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. 2014-04-18 өдөр зээлдэгч нар үлдэгдэл зээл 8 750 000 төгрөг дээр нэмж, 4 000 000 төгрөгийг зээлэх хүсэлт ирүүлсний дагуу ЗГ010800/А тоот зээлийн гэрээг байгуулж, үндсэн зээлийг 3 850 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12 600 000 төгрөгийг зээлдүүлэн, зээл, зээлийн хүү төлөх хувиарийг өөрчилсөн. Гэрээний хугацаа дууссан ч гэрээнд заасан төлбөрийг төлөхгүй байсан тул 2017-03-29 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Б.Болормаа, Э.Батжаргал нар нь зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан Сонгинохайрхан дүүрэг, 10-р хороо, Арьс шир ҮН 84-05 гудамжны 02 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-04-13 өдрийн 181/ШЗ2017/03927 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Гөрөөчин овогт Баттөмөрийн Болормаа /РД-РЙ75111008, Боржгон овогт Эрдэнэбатын Батжаргал /РД-МЗ72011010/ нарыг эрэн сурвалжилж өгнө үү. Б.Болормаагийн утас- 90505858, Э.Батжаргалын утас 96650143 гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ. иргэний үнэмлэхний хуулбар, шүүгчийн захирамж, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Б.Болормаа, Э.Батжаргал нараас зээлийн гэрээний үүргийг шаардахыг хүссэн боловч хариуцагчаар оролцвол зохих Б.Боломаа, Э.Батжаргал нар нь зээлийн гэрээг байгуулах үед амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг, 10-р хороо, Арьс шир ҮН 84-05 гудамжны 02 тоот хаягт оршин суухаа больсон нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-04-13 өдрийн 184/ШЗ2017/03927 захирамжаар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих Б.Болормаа, Э.Батжаргал нарын оршин суугаа хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, түүний оршин суугаа хаягийг мэдэх боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Б.Болормаа, Э.Батжаргал нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,