Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01342

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 13-р хороо, өөрийн байранд байрлах, РД-5443598, утас-302767, 91919500, БСБ финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Д.Саранг эрэн сурвалжлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Д.Саранг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна. 

Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Д.Сарантай 2015-09-23 өдөр 1/0655 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2 499 900 төгрөгийг, сарын 3,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч Д.Саран нь зээл авах үедээ Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 14-р гудамж, 298 тоотод амьдарч байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч дээрх хаягтаа бүртгэлгүй болохыг Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг дарга тодорхойлсон юм.

Ззээлийн гэрээний үүргээ шаардах гэсэн боловч хариуцагчаар оролцвол зохих Д.Сарангийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байна.

Иймд Долгорсүрэнгийн Саран /РД-ЧВ72121908/-г эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утас 91115247, 98116385 гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, 6-р хорооны Засаг дарын доторхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

            

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байна.

Нэхэмжлэгч хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нь Д.Сарантай 2015-09-23 өдөр зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлдэгч үүргээ биелүүлээгүйгээс зээлийн гэрээний үүргийг түүнээс шаардахыг хүссэн боловч хариуцагчаар оролцвол зохих Д.Саран Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 14-р гудамж 298 тоот хаягт оршин суухаа больсон болохыг Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Д.Сарангийн хаягийг мэдэхгүй,түүний хаягийг тогтоох боломжгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул Д.Саранг эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,