| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01470/И |
| Дугаар | 102/ШШ2017/01314 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/01314
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, Номин юнион ХЗХ-ны,
хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 50-р байрны 07 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧП68051361, Тойн овогт Жадамбаагийн Даваасүрэнд холбогдох
зээлийн төлбөрт 2 165 003 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 17 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ нь хариуцагч Ж.Даваасүрэнгээс зээлийн төлбөрт 2 165 003 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага Ж.Даваасүрэнтэй ЗГ/20161002-7725 тоот зээлийн гэрээг 2016-02-08 өдөр байгуулж, 2 240 000 төгрөгийг зээлдүүлсэн.
Зээлдэгч нь гэрээний үүргээ байнга зөрчиж, 2017-03-20 өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй. Зээлээ төлөхийг удаа дараа сануулж байсан боловч ямар ч санаачлага гаргаагүй.
Иймд хариуцагч Ж.Даваасүрэнгээс зээлийн үлдэгдэл 2 121 962 төгрөг, хүү 33 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2959 төгрөг, нотариатын зардал 6300 төгрөг, нийт 2 165 003 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Зохигч 2017 оны 05 сарын 04 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Номин юнион ХЗХ-ны нэхэмжилсэн 3 175 875 төгрөгийг хариуцагч Д.Ариунтуяа, Д.Отгонтуяа нар 400 000 төгрөгийг 2017-05-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-06-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-07-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-08-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-09-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-10-25 өдөр, 400 000 төгрөгийг 2017-11-25 өдөр, 375 875 төгрөгийг 2017-12-25 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ-ны нэхэмжилсэн 2 165 003 төгрөгийг хариуцагч Ж.Даваасүрэн 720 000 төгрөгийг 2017-05-30 өдөр, 720 000 төгрөгийг 2017-06-30 өдөр, 725 003 төгрөгийг 2017-07-30 өдрийн дотор төлөхөөр тохирсон гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг бус хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 49 591 төгрөгөөс 24 7955 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24 7955 төгрөгийг, хариуцагчаас 24 7955 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,