| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01303/И |
| Дугаар | 102/ШШ2017/01250 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/01250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхоны 16-р байрны 104 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЙЖ82070518, утас 99118185, Боржигон тойн овогт Бат-Эрдэнийн Баянмөнхийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхрагчааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхрагчааг эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Баянмөнх нь 2015-04-14 өдөр зээлийн гэрээ байгуулж, М.Мөнхрагчаад 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн боловч тэр зээлээ буцааж төлөөгүй. Анх зээл өгөх үед М.Мөнхрагчаа нь Баянзүрх дүүрэг, 13-р хороололд амьдарч байсан бөгөөд тус байрны түрээсийн хугацаа дуусч, байрнаасаа гарсан байна. 2015-07-07 өдрөөс хойш холбоо барьж чадаагүй. М.Мөнхрагчаагийн үндсэн хаяг нь Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 4-р баг, Өлзийт 2-р гудамж 31 тоот хаягаар 3 удаа очиход түүний аав нь түүнийг Улаанбаатар хотод амьдардаг гэж хэлсэн. Зээлийн гэрээний үүргээ шаардах гэсэн боловч түүний хаягийг мэдэхгүй байна.
Иймд РД-ЙЗ91031013, Дархан овогт Мэндбаярын Мөнхрагчааг эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утасны дугаар 99324015 гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, фото зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь М.Мөнхрагчаагаас зээлийн гэрээний үүргийг шаардахыг хүссэн боловч хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхрагчаа нь зээлийн гэрээг байгуулах үед амьдарч байсан Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 4-р баг, Өлзийт 2-р гудамж 31 тоот хаягт оршин суухаа больсон, Баянзүрх дүүрэг, 13-р хороололд түр байр хөлслөн амьдарч байсан хаягаасаа хугацаа нь дуусч гарсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхрагчаагийн оршин суугаа хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, түүний оршин суугаа хаягийг мэдэх боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих М.Мөнхрагчааг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,