| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01536/И |
| Дугаар | 102/ШШ2017/01236 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/01236
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 20-р хороо, өөрийн байр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,
гуравдагч этгээд- Тодорхой оршин суух хаяггүй, эрэгтэй, РД-АЭ71072034, Боржигон овогт Норовсамбуугийн Сумъяадашийг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч 9-р хорооны хэсгийн байцаагч ахмад А.Алтансүх, гуравдагч этгээд Н.Сумъяадаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт, тайлбартаа: Тодорхой оршин суух хаяггүй, эрэгтэй, РД-АЭ71072034, Боржигон овогт Норовсамбуугийн Сумъяадаш нь Баянгол дүүрэг, 9-р хороонд хорооллын эцэс орчимд хог түүж, байнга архидан согтуурч иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчдөг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Н.Сумъяадаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгаас Улаанбаатар хот руу шилжин ирснээс хойш 5 жил болсон байна.
Хөдөөнөөс ирснээс хойш архи ууж байгаа бөгөөд тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл байдлаар амьдарч байна. 2016 оны өвөл архины албадан эмчилгээнд явсан. Архины эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Н.Сумъяадашийг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Н.Сумъяадаш нь 2012 оноос эхлэн архи ууж, олон нийтийн газар бусдын амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, тэнэмэл байдлаар амьдарч, зөрчил удаа дараа гаргаж, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан, архинд донтох өвчний 2-3 дугаар зэрэгтэй, архины донтох өвчний хүчтэй хараам байдлын хам шинжтэй, архины албадан эмчилгээнд явсан боловч засраагүй болох нь тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлтийг хангах үндэстэй байна.
Иймд Н.Сумъяадашийг албадан эмчилгээ хийлгэхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон