Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, К-103 байрны 04 тоотод оршин суух, эрэгтэй, РД-СЭ90073017, утас-99123277, Хашир овогт Алтайн Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Б.Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хос-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Б.Батжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа: А.Мөнх-Эрдэнэ нь найз болох Б.Батжаргалын хүсэлтээр 2014 онд 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Зээлийн гэрээний үүргээ шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, Алтан овоо 39-р гудамжны 123 тоот хаягтаа оршин суугаагүй шалтгаанаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд Боржигон овогт Буянжаргалын Батжаргал /РД-СФ90021619/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж өгнө үү. Түүний утас 93369999 гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэх, зээлийн гэрээ, хаягийн тодорхойлолт, хүсэлт, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Б.Батжаргалд 2014-03-26 өдөр 2 500 000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар оролцвол зохих Б.Батжаргалыг Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, Алтан овоо 39-р гудамжны 123 тоотод оршин суугаа гэж тодорхойлсон боловч шүүх хариуцагчийг дээрх хаягтаа оршин суугаагүй байгааг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017-03-27 өдрийн 3192 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг мэдэхгүй, түүний оршни суугаа хаягийг тогтоох боломжгүй байгаагаас хариуцагчаар оролцвол зохих Б.Батжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн байх тул түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,