| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01177/И |
| Дугаар | 102/ШШ2017/01271 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01271
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах, Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 14-р хороонд байрлах, Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгт холбогдох,
сунгалтын картууд болон U6 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 524 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг нь манай байгууллагатай 2015-01-27 өдөр ХАГ 0047/15 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, U6 маркийн нэг бүр нь 360 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг 12 ширхэгийг 4 320 000 төгрөгөөр, Жи-10 /365х/ нэгжгүй сунгалтын 60 000 төгрөгийн үнэтэй картуудыг 12 ширхэгийг 720 000 төгрөгөөр, нийт 5 040 000 төгрөгийн гар утас, сунгалтын картуудыг авсан. Мөн 2015-03-03 өдөр ХАГ 0047/15+01 тоот нэмэлт гэрээ байгуулж, U6 маркийн 360 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг 2 ширхэгийг 720 000 төгрөгөөр, Жи-10 /365х/ нэгжгүй сунгалтын 60 000 төгрөгийн үнэтэй картуудыг 2 ширхэгийг 120 000 төгрөгөөр, нийт 840 000 төгрөгийн гар утас, сунгалтын картыг авсан.
Дээрх гэрээнүүдийн үүрэгт Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг нийт 5 880 000 төгрөгийг төлөх байснаас одоогийн байдлаар 1 683 000 төгрөгийг үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгээс сунгалтын карт болон U6 маркийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 1 683 000 төгрөг, алданги 841 500 төгрөг, нийт 2 524 500 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг нь нэхэмжилсэн 2 524 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, гэрээ, зээл төлөх хуваарь зэрэг бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК хариуцагч Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгт холбогдуулан сунгалтын картууд болон U6 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 524 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжилсэн сунгалтын картууд болон U6 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 524 500 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 55 342 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,