Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00037

                               Ц.А, Б.Б нарт

                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                     Хэргийн индекс 171/2018/0023/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

                        Шүүх хуралдаанд: 

                           Прокурор                                          Г.Эрдэнэбаатар

                           Нарийн бичгийн дарга                  Ч.Б  нарыг

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.А, Б.Б нарт холбогдох, 1725003730213 дугаартай эрүүгийн хэргийн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Орхон аймаг Баян Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян Өндөр сум Шанд багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, “М” овогт Б-ийн Б,

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймаг Өлзийт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян Өндөр сум Шанд багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  “Б ” овогт Ц-ийн А,

           Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь 2017 оны 11 сарын 5-наас 6-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн ХХ тоотод иргэн О.Х-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн хазаар 2 ширхэг, увс 3 ястай эмээл, хонины мах, суран бугуйл, яргай ташуур эд зүйлс хулгайлан 2.122.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч М овогт Б-ийн Б, Б  овогт Ц-ийн А нарыг бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Б нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Б нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 5/05 тоот Прокурорын тогтоолоор битүүмжилсэн Чезер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:  

        Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.А-ийн Чезер  маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар албадлагын арга хэмжээний төрлийн заалтыг баримтлан тээврийн хэрэгсэлийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

         Тогтоолд өөрчлөлт оруулж хохирогч О.Х-д  учирсан 2 122 000 төгрөгний хохиролыг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусад төлбөргүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тээврийн хэрэгсэлийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр дугаартай шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтэндээ: Дэд шатны эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас Ц.А, Б.Б нарыг 2017 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн баруун дэнжийн ХХ тоотод оршин суух О.Х-ийн байшингийн цонхоор орж хоёр мөнгөн хазаар, Увс 3 ястай эмээл, хонины мах, суран бугуйл, ташуур зэрэг эд зүйлийг бусдын орон байранд нэвтэрч машин механизм ашиглан авч 2.122.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1., 2.4 т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1., 2.4 т зааснаар шүүгдэгч  нарт тус бүрт 1 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

    Шүүгдэгч Ц.А, Б.Б нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон,  үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарт  хуульд заасан ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирчээ.

    Харин  дээд шатны прокурорын бичсэн  эсэргүүцэлийг үндэслэн шүүгдэгч нар хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч Ц.А-ийн эзэмшлийн “Чезер” маркийн  машиныг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ  анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3.д заасныг баримталсныг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.д заасныг баримтлан хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах  нь  зүйтэй гэж үзлээ. .

   Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын  эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/05 тоот Прокурорын тогтоолоор битүүмжилсэн Чезер маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй гэснийг

-...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.д заасныг баримтлан  шүүгдэгч  Ц.Аийн өмчлөлийн “Чезер” маркийн,  авто машиныг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ТУЯА

               ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            З.ХОСБАЯР

                               Ц.А, Б.Б нарт

                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                     Хэргийн индекс 171/2018/0023/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

                        Шүүх хуралдаанд: 

                           Прокурор                                          Г.Эрдэнэбаатар

                           Нарийн бичгийн дарга                  Ч.Б  нарыг

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.А, Б.Б нарт холбогдох, 1725003730213 дугаартай эрүүгийн хэргийн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян Өндөр сум Шанд багийн 42-04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ФА90121374 регистрийн дугаартай “М” овогт Б-ийнБ,

Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймаг Өлзийт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян Өндөр сум Шанд багийн 25-17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ЙУ91072815 регистрийн  “Б ” овогт Ц-ийнА,

           Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь 2017 оны 11 сарын 5-наас 6-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн ХХ тоотод иргэн О.Х-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн хазаар 2 ширхэг, увс 3 ястай эмээл, хонины мах, суран бугуйл, яргай ташуур эд зүйлс хулгайлан 2.122.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч М овогт Б-ийнБ, Б  овогт Ц-ийнА нарыг бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Б нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Б нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 5/05 тоот Прокурорын тогтоолоор битүүмжилсэн Чезер маркийн 89-21 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:  

        Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Аийн 89-21 ОРХ улсын дугаартай Чезер  маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар албадлагын арга хэмжээний төрлийн заалтыг баримтлан тээврийн хэрэгсэлийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

         Тогтоолд өөрчлөлт оруулж хохирогч О.Х-д  учирсан 2 122 000 төгрөгний хохиролыг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусад төлбөргүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тээврийн хэрэгсэлийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр дугаартай шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтэндээ: Дэд шатны эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас Ц.А, Б.Б нарыг 2017 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн баруун дэнжийн ХХ тоотод оршин суух О.Х-ийн байшингийн цонхоор орж хоёр мөнгөн хазаар, Увс 3 ястай эмээл, хонины мах, суран бугуйл, ташуур зэрэг эд зүйлийг бусдын орон байранд нэвтэрч машин механизм ашиглан авч 2.122.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1., 2.4 т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1., 2.4 т зааснаар шүүгдэгч  нарт тус бүрт 1 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

    Шүүгдэгч Ц.А, Б.Б нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон,  үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарт  хуульд заасан ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирчээ.

    Харин  дээд шатны прокурорын бичсэн  эсэргүүцэлийг үндэслэн шүүгдэгч нар хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч Ц.Аийн эзэмшлийн 89-21 ОРХ улсын дугаартай, “Чезер” маркийн  машиныг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ  анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3.д заасныг баримталсныг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.д заасныг баримтлан хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах  нь  зүйтэй гэж үзлээ. .

   Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын  эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/05 тоот Прокурорын тогтоолоор битүүмжилсэн Чезер маркийн 89-21 О

РХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй гэснийг

-...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.д заасныг баримтлан  шүүгдэгч  Ц.Аийн өмчлөлийн “Чезер” маркийн, 89-21 ОРХ улсын дугаартай, авто машиныг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.