Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01125

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, 6-р байрны 18 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ИЭ77111162, Урайнхан овогт Жанцангийн Буяндэлгэрийн,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 2 үндэс байрны 204 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧС57113069, Цөөхүүр овогт Гэндмаагийн Сувдад   холбогдох

10 764 254 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 05 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 10 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Буяндэлгэр нь хариуцагч Г.Сувдаас 10 764 254 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Г.Сувд нь намайг гадаад явуулж өгнө гэж хэлээд  2013 оны 8 сард 1 870 000 төгрөг, 3140 ам долларыг авсан. Гэтэл гадаад явуулах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул мөнгөө буцааж авахаар шаардсан. Гэтэл мөнгийг буцааж өгөөгүй тул 2014-12-25 өдөр мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан.  Гэрээнд заасны дагуу хүү 3 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд Г.Сувдаас 10 764 254 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

            Хариуцагч Г.Сувд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Буяндэлгэрийн нэхэмжилсэн 10 764 254 төгрөгийг 2017-08-01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Буяндэлгэрийн нэхэмжилсэн 10 764 254 төгрөгийг хариуцагч Г.Сувд 2017-08-01 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 187 178 төгрөгөөс 93 589 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 93 589 төгрөгийг, хариуцагч Г.Сувдаас 93 589   төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь: