| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00830/И |
| Дугаар | 102/ШШ2017/01123 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01123
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах, Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, БХН 27-р байрны 20 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЕ67082566, Буурлууд овогт Цэмбэлийн Эрдэнэтуяад холбогдох,
NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ц.Эрдэнэтуяа нь манай байгууллагатай 2014-04-02 өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 1052892 тоот гэрээ байгуулж, 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.
NP10 төхөөрөмжийн үлдэгдэл 180 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд хариуцагч Ц.Эрдэнэтуяагаас NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Эрдэнэтуяа нь нэхэмжилсэн 270 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, гэрээ, зээл төлөх хуваарь зэрэг бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК хариуцагч Ц.Эрдэнэтуяад холбогдуулан NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжилсэн NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270 000 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэтуяа бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 8750 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,