Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01122

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг,17-р хороо, 41-153 тоотод байрлах, РД-5392543, Жиашидэ ХХК-ийн,  

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны 09 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТЗ63101462, Заанууд овогт Зундуйн Балжмаад   холбогдох

үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний үүрэгт 35 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 20 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 27 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жиашидэ ХХК нь хариуцагч З.Балжмаагаас үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний үүрэгт 35 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2011-08-31 өдөр З.Балжмаатай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 39 тоот гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны 1-р орц, 2 давхрын 09 тоот, 49,56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу Жиашидэ ХХК-д нийт 60 463 200 төгрөгийг төлөх ёстой байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 м.кв талбайн үнийг 1 220 000 төгрөгөөр тооцсон.

Жиашидэ ХХК-ийн зүгээс гэрээнд заасны дагуу орон сууц барих үүргийг зохих ёсоор биелүүлж, улсын комисст хүлээлгэн өгсөн.

З.Балжмаа нь нийт үнийн дүнгийн 41 хувь буюу 24 863 200 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 35 600 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул 2015-12-25 өдөр, 2016-02-16 өдөр,2016-03-17 өдөр,  2016-04-06 өдөр тус тус төлбөрөө төлөх мэдэгдлийг хариуцагч З.Балжмаад хүргүүлсэн ч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд З.Балжмаагаас үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний үүрэгт 35 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

            Хариуцагч З.Балжмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Жиашидэ ХХК-ийн нэхэмжилсэн 35 600 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жиашидэ ХХК-ийн нэхэмжилсэн үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний үүрэгт 35 600 000 төгрөгийг төгрөгийг хариуцагч З.Балжмаа бүхэлд нь төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 335 950 төгрөгөөс 167 975 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 167 975 төгрөгийг, хариуцагч З.Балжмаагаас 167 975   төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,