Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01121

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны гудамж 3-р байрны 209 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦГ83040877, Олохнууд овогт Галхүүгийн Одхүүгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 7/3 байрны 64 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШД77052908, Боржигон овогт Октябрын Оюунчимэг,

хариуцагч-Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 14-р байрны 19 тоотол оршин суух, эмэгтэй, РД-ШД75073004, Боржигон овогт Октябрын Оюунгэрэл нарт холбогдох,

6 251 250 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэргийг хэлэлцэв.

                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас түрээсийн төлбөрт 2 160 000 төгрөг, ашиглалтын зардал 1 054 260 төгрөг, Скаймедиа үйлчилгээний хөлс 97 200 төгрөг, smart LED TV 49 телевизор 2 299 990 төгрөг, LED TV 32 телевизор 399 900 төгрөг,mikrowave oven/богино долгионы зуух/ 239 900 төгрөг буюу  нийт 5 7850 260 төгрөгийг нэхэмжилж шүүхэд анх гаргасан нэхэмжлэлд бичсэн байгаа боловч нэхэмжлэгч тооцооны алдаа гаргасан байх бөгөөд нэхэмжлэл нийт дүнгээрээ 6 251 250 төгрөгийг гаргуулахаар шаардсан,  үүнд ногдох тэмдэгтийн хураамжийг төлсөн байх тул 6 251 250 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцлээ. 

 

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа: Миний  дүү  Г.Одбаяр гадаад явахдаа Баянгол дүүрэг, 17-р хороо, 86А байрны 48 тоот дахь, өөрийн 3 өрөө орон сууцыг хөлслүүлэх итгэмжлэл үлдээсний дагуу 2016-03-08 өдөр  О.Оюунгэрэлд  сарын 750 000 төгрөгөөр түүний  3 өрөө орон сууцыг хөлслүүлсэн. Дүүгийн маань байр болон доторх эд зүйлс нь бүгд шинэ байсан. О.Оюунгэрэл  хөлслөсөн байранд амьдарч байх үед хөлслөгчийн дүү О.Оюунчимэг хамт амьдарч байсан бөгөөд О.Оюунгэрэл 2016 оны 08 сард байрыг надад хүлээлгэж өгөх үед ашиглалтын зардал болон Скаймедиагийн үйлчилгээний  хөлсийг төлөөгүй байсан. Би Скаймедиагийн үйлчилдгээний хөлсийг төлчихье, ашиглалтын зардал болох 577 856 төгрөгийг төл гэтэл дүү О.Оюунчимэг нь сарын хөлсийг 600 000 төгрөг болгож бууруулбал байрыг үргэлжлүүлэн хөлслөх санал тавьж, О.Оюунгэрэлийн төлөөгүй ашиглалтын зардлыг төлье гэсэн болно.

Байрыг хөлслөгч О.Оюунгэрэлээс хүлээж авах үед түүнд эзэмшүүлсэн 2 телевизор, 1 богино долгионы зуухыг өгөөгүй, байхгүй байсан. 49 инчийн Смарт ТВ нь 3 500 000 төгрөгөөр авсан боловч одоо дэлгүүрт байгаа үнэ 2 300 000 төгрөг байна. 32 инчийн ТВ нь 399 900 төгрөг, печь 239 900 төгрөгийн үнэтэй байгаа тул  түүнээс эд хогшлын үнэ 2939800 төгрөгийг гаргуулж өгнө үү? Мөн түүний төлөөгүй ашиглалтын зардлыг би 50 хувийн алдангитай нь төлсөн тул ашиглалтын түүний төлөөгүй зардлыг алдангийн хамт гаргуулж өгнө үү?

 О.Оюунчимэг 2016 оны 08 сард байрыг хөлслөсөн.2016-09-02 өдөр гэрээ байгуулсан. 2017 оны 01 сард байрнаас гарсан. Иймд 2016 оны 10, 11, 12, 2017 оны 01 сарын 14 өдөр хүртэлх төлөөгүй түрээсийн төлбөрт 2 160 000 төгрөг, 2016 оны 08 сараас 2017 оны 2 сар хүртэлх  ус, дулаан, цахилгааны ашиглалтын зардал, алданги, СӨХ-ийн зардал, Скаймедиагийн төлбөр 97 200 төгрөгийг хариуцагч О.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү?гэв.

Хариуцагч О.Оюунгэрэл тайлбартаа: Би Г.Одхүүгийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ашиглалтын зардлыг О.Оюунчимэг төлөхөөр тохирсон. Жижиг зурагт, цахилгаан зуухыг би авч явсан,  2 зурагт, печийг одоогийн бодит ханшаар төлөхөд татгалзах зүйлгүй  гэв.

Хариуцагч О.Оюунчимэг тайлбартаа: Миний бие Г.Одхүүгээс  байрыг 2016-08-26 өдрөөс 2017-01-02 өдөр хүртэл түрээслэсэн. Энэ хугацаанд  түрээсийн төлбөр 600 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо төлбөрийн үлдэгдэл 1 800 000 төгрөг үлдсэн. Түрээсийн төлбөрөө удаахгүй төлнө гэж хэлсэн боловч байрнаасаа хөөж гаргасан. Би нялх хүүхэдтэй байсан. Би 2016 оны 08 сараас эхлэн тус байрыг хөлслөсөн тул 2016 оны 03 сараас эхлэн байрны ашиглалтын зардлыг надаас  нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.  Байрыг намайг түрээслэхээс өмнө манай эгч О.Оюунгэрэл амьдарч байсан. О.Оюунгэрэл, Г.Одхүү нар гэрээтэй байсан.  Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт 1 800 000 төгрөг, Скаймедиагийн төлбөр 97 200 төгрөг, байрны  ашиглалтын зардал 236 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусдыг зөвшөөрөхгүй гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан  итгэмжлэлүүд, орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ, хөлслөх гэрээнүүд, эд хөрөнгө хүлээлцсэн акт,   төлбөрийн нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтууд, барааны үнийн нэхэмжлэхүүд, төлбөрийн баримтууд  зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одхүү өөрт олгосон итгэмжлэлийн дагуу Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 86А байрны 48 тоот дахь, өөрийн  дүү Г.Одбаярын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг доторх эд хогшлын хамт 2016-03-08 өдөр хариуцагч О.Оюунгэрэлд сард 700 000 төгрөгийн хөлстэйгээр, нэг жилийн хугацаагаар хөлслүүлэхээр тохирч, гэрээ байгуулан О.Оюунгэрэлийн эзэмшилд орон сууцыг, нэр бүхий эд хогшлын хамт шилжүүлэн өгсөн,

мөн 2016-09-02 өдөр хариуцагч О.Оюунчимэгтэй дээрх орон сууцыг сард 600 000 төгрөгийн хөлстэйгээр хөлслөхөөр гэрээг байгуулан эзэмшүүлсэн  нь   зохигчийн байгуулсан гэрээ, тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч О.Оюунгэрэл гэрээнд заасан хугацаанаас өмнө 2016 оны 08 сард орон сууцнаас гарахдаа хөлслөсөн байранд байсан эд хогшлоос 32, 46 инчийн  2 телевизор богино долгионы зуухыг буцааж хүлээлгэж өгөөгүй, гэрээний 2.1, 4.2.4, 4.2.7-д заасан орон сууц хөлслөсөн хугацаанд хэрэглэсэн ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабелийн үйлчилгээний хөлсийг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй хуримтлуулсан,

хариуцагч О.Оюунгэрэлтэй хамт амьдарч байсан түүний дүү О.Оюунчимэг 2016 оны 08 сараас уг орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөхөөр нэхэмжлэгчтэй тохирч,  орон сууцанд үлдэж, 2016-08-26 өдрөөс 2017-01-13 өдрийг хүртэл оршин суусан хугацаанд орон сууц хөлслөх гэрээний дагуу нэг сарын хөлс 600 000 төгрөгийг төлсөн бөгөөд бусад хугацааны хөлс болон оршин суух хугацаандаа хэрэглэсэн  ус, цахилгаан, дулааны хөлс 336 421,45 төгрөг, СӨХ-ийн зардал 87442 төгрөг,  Скаймедиа кабелийн хөлс 97 200 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч О.Оюунгэрэл орон сууц хөлслөсөн хугацаанд төлөөгүй ашиглалтын зардал болох 297930.44 төгрөг, СӨХ-ийн төлбөр 96605 төгрөгийг хариуцагч О.Оюунчимэг төлөхөөр өөртэйгээ тохирсон гэж тайлбарлаж, ашиглалт болон СӨХ-ны зардлыг төлөхөөс татгалзсан боловч хариуцагч О.Оюунчимэг нь орон сууц хөлслөх гэрээний дагуу О.Оюунгэрэлийн  хүлээсэн үүргийг гүйцэтгэхээс татгалзсан тул түүнд үүргээ шилжүүлснээ нотлоогүй  хариуцагч О.Оюунгэрэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзах  үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшиж байх хугацаанд хариуцагч нар сар бүр төлөх үүрэгтэй байсан хэрэглэсэн ус, цахилгаан, дулаан, СӨХ-ийн зардлыг  алдангийн хамт 2017-01-24 өдөр 1 054260 төгрөг, Скаймедиа үйлчилгээний хөлс 97 200 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.7 дахь хэсэг, орон сууц хөлслөх гэрээний 2.1, 4.2.4, 4.2.7-д заасны дагуу хариуцагч О.Оюунгэрэлээс дутагдуулсан эд хогшлын үнэ 2 939 790 төгрөг,  СӨХ-ийн зардал 96 605 төгрөг, хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны хөлс 297 930,44 төгрөг, алданги 156 859,1 төгрөгийг, хариуцагч О.Оюунчимэгээс Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.7 дахь хэсэг, хөлслөх гэрээний 2.2, 5.3-т заасны дагуу орон сууцны хөлсний төлөгдөөгүй 3 сар 17 хоногийн хөлс 2 160 000 төгрөг,  хугацаанд нь төлөөгүй ашиглалтын зардал 336 421,45 төгрөг,  алданги 52 537,9 төгрөг, СӨХ-ийн зардал 87 442 төгрөг, Скаймедиа үйлчилгээний хөлс 97 200 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлээс нийт 6 224 785,9 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид 6 251 250 төгрөгийн нэхэмжлэлд  нэхэмжлэгчээс  төлсөн 114970 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж/114546 төгрөг/-ийг  хариуцагч О.Оюунгэрэлээс 64243,4  төгрөгийг, О..Оюунчимэгээс 50 302,6  төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: