| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01157/И |
| Дугаар | 102/ШШ2017/01117 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 20-р хороо, Шинэ хотхоны 6-р байрны 56 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ПЕ84122603, утас-88095004, Аралынхан овогт Мундуугийн Анхтуяагийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих А.Энхчимэгийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих А.Энхчимэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна.
Нэхэмжлэгч М.Анхтуяа нэхэмжлэлдээ: Миний бие 2016-02-19 өдөр 2 000 000 төгрөг, 2016-02-23 өдөр 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг А.Энхчимэгт сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Сарын дараа мөнгөө авъя гэсэн боловч зээлийн хугацааг сунгаж, зээлийн хүүд 240 000 төгрөгийг төлсөн. Дараагийн сар буюу 2016-04-19 өдрөөс 2016-09-19 өдөр хүртэл хүүгээ хагас дутуу цувуулж өгч байгаад одоо хүү төлж чадахгүй гэж хэлээд үндсэн зээлээс 870 000 төгрөгийг төлсөн. Сүүлдээ утсаа авахаа больсон. Одоо үндсэн зээл 2 130 000 төгрөг, хүү 1 440 000 төгрөг, нийт 3 570 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд хариуцагчийн хаягийг мэдэхгүй, Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, Мандал овоогийн 32-р гудамж, 06 тоот хаягт оршин суугаагүй тул Алтайбаянгийн Энхчимэг /РД-ХД84122603/-ийг эрэн сурвалжилж өгнө үү. Одоо Баянгол дүүрэг, 15-р хороо, 23А, 23Б байрны аль нэгэнд байр түрээслэж амьдарч байгаа гэж дуулсан боловч хаягийг нь сайн мэдэхгүй байна. Ажлын хаяг нь тус байрны урд байрлах, Фэнг шү, амьтны дэлгүүр хаягтай амьтны дэлгүүрийг түрээслэж ажиллуулдаг гэсэн. Түүний утас 88195209, нөхрийнх нь утас 99195209 гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэх, хаягийн тодорхойлолт, банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хүсэлт, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байна.
Нэхэмжлэгч хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нь А.Энхчимэгт 2016-02-19 өдөр 2 000 000 төгрөг, 2016-02-23 өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн тухай банзны дансны хуулгыг ирүүлсэн байх бөгөөд түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардаж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар оролцвол зохих А.Энхчимэгийг Баянгол дүүрэг, 15-р хороо, 23А байрны 4 тоотод оршин сууж байгаа гэж хаягийг тодорхойлсон байх боловч хариуцагчийн хаягийг нэхэмжлэгч сайн мэдэхгүй байгаагаас шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан болох нь шүүгчийн 2017-03-20 өдрийн 3850 захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, Мандал овоогийн 32-р гудамж, 06 тоот хаягт оршин суухаа больсон гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаагаас хариуцагчаар оролцвол зохих А.Энхчимэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,