| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00875/И |
| Дугаар | 102/ШШ2017/01116 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01116
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, БСБ мегастор их дэлгүүрт байрлах, РД-5443598, БСБ финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Чингүнжавын гудамж, 25/1 байрны 201 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧБ50070195, Борчууд овогт Гунгаагийн Оргойд холбогдох,
5 528 926 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагч Г.Оргой, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5 528 926 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Г.Оргой нь манай байгууллагатай 2015-05-29 өдөр 1/0210 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Г.Оргой 2015-07-20 өдөр зээлийн хүүд 1 050 027,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 49 972,6 төгрөг, 2015-07-27 өдөр зээлийн хүүд 1 292 684,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69 961,65 төгрөг, зээлд 631 353,42 төгрөгийг төлж, 2015-07-27 өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 39 368 646,58 төгрөг болсон.2015-07-30 өдөр нэмэгдүүлсэн хүүд 29 510,30 төгрөг, зээлд 205 489,70 төгрөг төлсөн. 2015-10-05 өдөр 40 000 000 төгрөг төлсөн. Үүнийг зээлийн хүүд 3 046 797,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 499 056,65 төгрөг, зээлд 36 454 145,85 төгрөгийг тооцсон. Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж, хариуцагчийн гэрийн доторх эд хөрөнгийг үлдэгдэл 3 692 160 төгрөгийн зээлийн үүрэгт барьцаалж, зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 2016-04-05 өдрийн дотор зээл, хүүг төлөх хуваарийг тохирсон. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн боловч зээлдэгч Г.Оргой гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй байна. Манай байгууллагаас Г.Оргойг зээлийн гэрээний үүргээ биелүүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээл төлөгдөөгүй .
Иймд Г.Оргойгоос 3 692 160,39 төгрөгийн үндсэн зээл, 2017-02-21 өдрийг хүртэл зээлийн хүү 1 808 167,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 598,56 төгрөг, нийт 5 528 926,23 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие БСБ финанс ББСБ ХХК-иас 2015-05-19 өдөр зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг зээлийг анх гаргаж өгөхдөө тус байгууллагын эдийн засагч Эрхэмбаяр гэдэг залуу надад хандаж, таны зээлийг би өдөрт нь гаргаж өгье, зээлээ хурдан авмаар байгаа бол надад 3 000 000 төгрөгийг өг гэж хэлээд зээлийг гаргаж өгсөн. Ингээд надад 40 000 000 төгрөгийг өгсөн боловч Эрхэмбаяр араас гэрийн гадаа таксидаж ирээд намайг дуудаж, би түүнд 3 000 000 төгрөгийг гаргаж өгсөн. Үндсэндээ би БСБ финанс ББСБ ХХК-иас 37 000 000 төгрөгийг авсан гэсэн үг. Би зээл авсан эхний сардаа 3 094 000 төгрөгийг, 2 дахь сард нь 235 000 төгрөгийг төлж, 2015-10-05 өдөр зээл чөлөөлдөг хүнээс 40 000 000 төгрөгийг, хоногийн 1,5 хувийн хүүтэйгээр бэлнээр авч, БСБ финанс ББСБ ХХК-д төлж, байрныхаа гэрчилгээг авч, зээлээ хаасан. Одоо БСБ финанс ББСБ ХХК-д ямар нэгэн төлбөр байхгүй. Гэтэл нээхмжлэгч зээлийн хүү, торгууль болох 3 692 160,39 төгрөгийг нэхэмжилж, гэрийн эд зүйлсийг барьцаалсан. Би БСБ финанс ББСБ ХХК-д зээлд нийтдээ 47 000 000 төгрөгийг төлөх болж байна. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч 40 000 000 төгрөгийг, сард 3,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлэх, хариуцагч сар бүр зээл, зээлийн хүүг тохирсон хуваарийн дагуу төлөхөөр тохирч, зохигч 2015-05-29 өдөр зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Чингүнжавын гудамж 25/1 байрны 1-р орцны 201 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулсан байна.
Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 40 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд үүний дараа хариуцагч өөрийн авсан зээлээс нэхэмжлэгч байгууллагын ажилтан Эрхэмбаярт 3 000 000 төгрөгийг гэрийнхээ гадна өгсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэлээс татгалзсан байна.
Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 40 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нэхэмжлэгч байгууллагын ажилтан Эрхэмбаярт 3 000 000 төгрөг өгсөн тухай тайлбараа нотлоогүй байна.
Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээний үүрэгт 2015-07-20 өдөр 1 100 000 төгрөгийг, 2015-07-27 өдөр 1 994 000 төгрөгийг, 2015-07-30 өдөр 235 000 төгрөг буюу 3 удаагийн төлөлтөөр 3 329 000 төгрөгийг төлсөн, 2015-10-05 өдөр 40 000 000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан орон сууцыг барьцааны үүргээс чөлөөлүүлсэн талаар зохигч маргахгүй байна.
Дээрх төлөлтүүдийн дараа зээлийн гэрээний үүргээс зээл 3 692 160,39 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болох зохигчийн байгуулсан зээлийн гэрээний төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдээр тогтоогдож байна.
Иймээс үлдсэн зээлийг, хүүгийн хамт 2016-04-05 өдөр хүртэл хугацаанд нийт 4 199 512,22 төгрөгийг төлөхөөр зохигч тохирч, 2015-05-29 өдөр байгуулсан зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулахаар бичгээр тохирсон, 2015-05-29 өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан хариуцагчийн гэр доторх 3 630 000 төгрөгийн үнэ бүхий 7 төрлийн хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээг бичгээр байгуулсан байна.
Хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээс 3 692 160,39 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлд 3 692 160,39 төгрөгийг, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 2015-10-06 өдрөөс 2017-02-21 өдрийг хүртэл 16 сар 16 хоногийн хугацаанд төлөх зээлийн хүү 1 808 167,28 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 28 598,56 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 103 412,82 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 103 412,82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: