| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00576/И |
| Дугаар | 102/ШШ2017/01115 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 8-р хороо, Намуун дэнж, 37-р байрны 74 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЛ71122062, Зузаан овогт Рэгзэнсодномын Отгонбаярын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 11-р гудамжны 18 тоотод оршин сууж буй, эрэгтэй, РД-ЧМ68111616, Ачит лам овогт Дүнгээгийн Бямбасайханд холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эцэг байх эрхийг хасуулах болон гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 43 950 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн/үнэмлэхийн дугаар 0186/, хариуцагч Д.Бямбасайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл/үнэмлэхийн дугаар 0086/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах, эцэг байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэл болон гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 43 950 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Д.Бямбасайхантай 1992 оны 10 сард танилцаж, 1993-06-22 өдөр гэрлэлтээ Баянгол дүүргийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн. Бидний дундаас 1993-07-12 өдөр охин Б.Энхжин, 1999-12-12 өдөр охин Б.Анужин, 2008-10-12 өдөр хүү Б.Тэмүүжин нар мэндэлсэн. Гэр бүлээр 24 жил амьдарсан. Хамт амьдрах хугацаанд гэрлэснээс хойш нэг жилийн дараагаас Д.Бямбасайхан архи ууж, хардаж сэрдэж, хэл амаар доромжилж, дарамтад оруулдаг байсан. Олон удаа хэрүүл зодоон болж, би эрүүл мэндээрээ их хохирсон. Архи уухаараа хяналтгүй болдог. Би олон удаа хутгалуулсан. Намайг салъя гэхэд чамайг алчихаад сална, өөрийнхөө амийг хорлоно, хүүхдүүдээ цонхоор шидэж ална гэх мэтээр сүрдүүлж, удаа дараа миний биед хүнд, хөнгөн гэмтэл учруулдаг байсан. Хүүхдүүдээ өөр хүний хүүхэд гэж ад шоо үздэг. Тэр ёс суртахууны маш их доройтолтой. Архи уусан үедээ хутга мэсээр айлган сүрдүүлж, эд хогшлоо эвдэн сүйтгэж, ална хядна гэж дайрч давшилдагаас болж өвлийн хүйтэнд орцонд хонох, дан цамцтай хүүхдүүдээ авч ойр байх ахындаа очиж хонох зэргээр гэрээсээ зугтан нуугддаг байсан бөгөөд Д.Бямбасайхан архи нь гарахаараа уучлалт гуйн дахиж тэгэхгүй гэсэн амлалтуудыг өгсөөр өдий хүрсэн.Миний тархи цууртал юмаар цохисон. Д.Бямбасайхан нэг жилийн хорих ял авч, тэнсэгдэж байсан. Миний аав, ээжийн өвлүүлж үлдээсэн байранд амьдарч байх хугацаанд хамт амьдарч байсан нагац дүү болох Г.Баянжаргалыг насанд хүрээгүй, өнчин өрөөсөн байдлыг нь далимдуулж, янз бүрээр хуурч хүчирхийлэн хүүхэдтэй болгож, хүүхдийг авхуулж байсан,бэлгийн хавьталд хүчээр өөртэйгээ оруулж байсныг нь хожим мэдсэн. Нэг удаа ванны өрөөнд хүүхдийнхээ хувцсыг угааж байгаад хүн хашгирах чимээгээр гарч ирэхэд нөхөр Ц.Бямбасайхан дүү Г.Баянжаргалын дээрээс нь босч, дүү Г.Баянжаргал уйлан Р Отгонбаярын хажуугаар үг дуугүй гүйн гарахыг хараад гайхаж, юу болсныг нөхрөөсөө асуухад юу ч болоогүй тоглож байсан юм гэсэн бөгөөд дараа нь дүүгээсээ юу болсныг асуухад тэрээр доошоо харан уйлж юм хэлээгүй. Хэд хоногийн дараа дүү Г.Баянжаргал нь амиа хорлох оролдлого хийж димедролыг маш ихээр ууж хордлогын эмчилгээ хийлгэсэн. Нөхөр Д.Бямбасайханы энэ үйлдэл 2012 он хүртэл үргэлжилсэн байсан бөгөөд сүүлд манай том ахын хүүхдийн хуриманд ирэх үеэр Г.Баянжаргалыг лагерь дээрээ хуурч аваачиж, Д.Бямбасайхан дахин хүчирхийлсэн байдаг. Дүү Г.Баянжаргал хүнтэй суугаад Дархан аймагт амьдрах болсноор нөхөр Д.Бямбасайхан 57-р байрны 9 давхрын хөрш хүүхэн Ц.Өлзийсайхан гэгчтэй харилцаатай болж, намайг үзэн ядан зодож тархин тус газар сандлаар цохиж ухаангүй болсныг гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн. Д.Бямбасайханы эдгээр байдлыг үл тэвчин салах өрөгдлөө өгсөн боловч шүүхээс эвлэрлийн хугацаа өгсөн. Энэ үеэр нөхөр Д.Бямбасайхан болон түүний ээж, ах дүү нар нь дөнгөж гэрлээд удаагүй байсан дүү Г.Баянжаргалыг нь ятган, өнгөрсөн явдлыг мартан ах эгчийнхээ амьдралыг бүү баллаач, үр хүүхдийг нь бодооч гэж гуйн хоол унд барьж гүйсээр байгаад болиулсан байсныг хожим нь мэдсэн. Эвлэрлийн хугацаанд Д.Бямбасайхан сайн хүн болж нэг хэсэг гайгүй засарсан мэт дүр эсгэж байгаад дараа нь дахин байр, хамаатан садан найз нөхдийн хүрээллийн хүүхнүүдтэй харилцаа холбоо үүсгэн тэр бүрийдээ өө сэв хайн худлаа хардаж хэрүүл үүсгэж байгаад далимдуулан хонуутаар алга болдог болсон. Хүүхнүүдтэй харилцаатай байх үедээ намайг гэрт цоожлон түлхүүрийг нуудаг байсан ба энэ үеэр гадуур өөрийнхөө хамаг муухай зүйлүүдийг хийдэг байсныг нь хожим нь мэдэж хэрэлдэж байж цоожлуулахаа больсон. Нөхөр Д.Бямбасайхан архи уусан үедээ ажил дээгүүр байнга ирж нэр төрийг нь маань гутаах зорилгоор хамгийн муухай үгээр дайрч давшлан ажлын хаалга үүд цонхыг эвдэх зэргээр хохиролд учруулдаг байсан ба тэр бүрдээ худлаа уучлалт гуйн үр хүүхдээрээ далимдуулах, өндөр настай ээжийгээ явуулан гуйлгаж ятгуулах, эгч дүү нараараа гуйлган, эсвэл сүрдүүлэх зэргээр жүжиг тавьж үүндээ олон хүн хамруулдаг байсан. Хариуцагч архидан согтуурч агсагнаад байхаар нь нялх хүүхдүүдээ аваад зугтаж чадахгүй байсан тул гэртээ оруулаагүй.Гэтэл энэ байдалд хонзогнон шөнө дунд гаднаас гэрийн модон хаалгыг шатааж угаартуулж байсан. Мөн Д.Бямбасайхан өөрийн найзын эхнэртэй нөхрийг нь эзгүйд уулзахаар очдог байснаас найз нь хардаж, Д.Бямбасайханыг зодож, ална хэмээн хутга барин гэрт нь ирж байсанд охид нь орилж чарлан, би тэр найзыг нь аргадан, хүүхдүүдийг минь бодон уучлахыг гуйж ятгаж явуулсан боловч дараа ньтэрээр тэр найздаа зодуулсан. Д.Бямбасайхан архи уусан үедээ бусадтай муудалцан зодуулж, цус нөжтэйгөө хутгалдан орж ирээд бидэнд уураа гаргадаг. Д.Бямбасайхан сүүлийн 2 жилийн хугацаанд багш Х.Отгонбаяр гэгчтэй гэр бүлээс гадуур холбоотой болж, зугаацаж явах болсныг нь үр хүүхдүүд нь олж мэдэн, энэ байдлыг нь болиулахаар хэлэхэд нь эсрэгээр том охиноо сүрдүүлэн суух гэж байгаа залуугаас нь салгаж, амьдралыг чинь түйвээнэ шүү, битгий миний амьдралд ороод бай, та нар надад хамаагүй гэх мэтээр загнах болсон. Бага хүү 8 настай, Тэмүүжингийн сургууль дээр согтуу очиж хичээлийг нь таслуулдаг, эсвэл тэр хүүхэнтэйгээ хамт очиж, үр хүүхдийнхээ хажууд тэр хүүхэнтэй самуурах, өвлийн хүйтэнд хүүхдээ оруулахгүй гадаа байлгаж, өвчин тусгах, архи уусан үедээ садар самууныг сурталчилсан порно киног хүүхдийнхээ дэргэд үзэх, үгэнд нь орсонгүй гэж багалзуурдах, шанаадах, дэрээр амыг нь дарах зэргээр хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал, хүмүүжилд хор уршиг учруулж байна. Баянгол дүүргийн 19 -р хорооны н.Алтан-Очир хэмээх цагдаагийн алба хаагчтай холбон хардах нэрийдлээр намайг байнга дарамталж өөрийн төрсөн охин Б.Анужинг Алтан-Очирын хүухэд гэдэг болсон. 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл түүний хэл ам, үйлдлээрээ дарамталж зовоож байсныг тэвчин амьдарч ирсэн. Нөхөр Д.Бямбасайхан нь еөрийн хоёр охин, хүүдээ ямарч үлгэр дуурайлгүй, ёс суртахуунгүй, гэртээ янз бүрийн порно киноны CD цуглуулж хадгалдаг, секс шопоос авсан зүйлүүдээ ил задгай байлган үр хүүхдээ тоглуулдаг, үр хүүхдийнхээ хажууд садар самуун зүйл ярьж, садар самуун кино үзүүлэн, дунд охин Б.Анужинг өвөртөө хүчээр унтуулах гэж оролдсон. Д.Бямбасайхан хамгийн сүүлд дээр дурьдсан Х.Отгонбаяр гэгч хүүхэнтэй хорооллын эцсийн Инээмсэглэл баар руу орж байхыг охид нь хараад араас нь дагаж орон та бидэнд тэр хүүхэнтэйгээ дахин уулзахгүй гэж хэлсэн биздээ. Ээжийн мөнгийг хулгайлаад энэ хүүхнээ зугаацуулахаа болиоч гээд охид нь гараад явсанд хонзогнож маргааш өглөө нь согтуугаар хаалга хүчтэй балбан охидоо ална гээд хашгираад байхаар нь тэд айгаад гэртээ оруулаагүй. Энэ байдал 4 хоногийн турш үргэлжлэхэд тэд түүний төрсөн дүү Д.Лхагвадорж руу нь утастаж ахыгаа ирж аваач согтуу ирээд биднийг зовоож байна, бид ч гарч, орж чадахгүй байна гэж удаа дараа хэлж гуйхад ажилтай гээд ирээгүй гэсэн байсан. Тэр өдрөө Д.Бямбасайхан дахин ирж, хүүхдээ заналхийлэн хаалга үүд эвдсэнд аргагүйн эрхэнд хэсгийн цагдаа дуудаж, 72 цаг баривчлуулсан. Хэсгийн цагдаа Мөнхдэлгэрэх болсон явдлын талаар байцаалт авч, Иргэний шүүх рүү хүргүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 102/Ш32017/01525 шийтгэвэр гарч, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан биднээс 1 жилийн хугацаанд тусдаа амьдрахыг хариуцагчид даалгаж, мөн хугацаагаар бидэнтэй уулзах болон уулзахаар завдахыг хориглон, 30 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэвэр гарсан. Д.Бямбасайхан маш их өс хонзон санадаг, юу ч хийхээс буцахгүй, хийсэн зүйлдээ хэзээ ч гэмшдэггүй, өөрийгөө үргэлж өмөөрдөг.
Д.Бямбасайхан нь гэр бүлээ байнга сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд автуулдаг, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байсан, гэр бүлээс гадуур харилцаа бусадтай байнга үүсгэж байдаг, хүний ёсноос гаж бэлгийн зуршилтай, хэзээ ч засрахгүй зэргээс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авахаар нэхэмжилж байна.
Д.Бямбасайхны эцэг байх эрхийг хасуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна.
Гэр бүл байх хугацаанд бий болсон эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлэг, сургалтын төлбөр болон сөрөг нэхэмжлэлийн талаар хариуцагчтай харилцан тохирч, Б.Анужин, Б.Тэмүүжин нарыг тэжээх тэтгэлэгийг эд хөрөнгөөс түүнд ногдох хэсэг болох 43 950 000 төгрөгийн сөрөг шаардлагатай харилцан тооцож, дуусгавар болгох, Б.Анужин, Б.Энхжин нарын сургалтын төлбөрт нэхэмжилсэн 25 540 000 төгрөгийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, хариуцагчийн эцэг байх эрхийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авахаар тус тус эвлэрсэн. Гэр бүл байх хугацаанд бий болсон хөрөнгүүд 3 хүүхэд бид 4-т байгаа гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Р.Отгонбаяртай 1992 онд гэр бүл болсон. 1993 онд том охин гарсан. Би үсчин, бас наймаа хийдэг байсан. Р.Отгонбаяр Говьд туслах ажилчин хийдэг байсан. Би наймаа хийж, байр авч, Р.Отгонбаярыг сургуульд сургаж, төлбөрийг төлсөн. Амьдрах хугацаанд би амьжиргаагаа дааж байсан. Р.Отгонбаяр намайг 10 хэдэн удаа хутгалсан.Би түүнийг хутгалсан үйлдэлд ял авч байсан. Хүүхдүүд хүчинд автагдаж байгаа. Би Р.Отгонбаярыг гадуур хонуулаагүй. Харин Р.Отгонбаяр намайг 2 хүүхэдтэй гадуур хонуулсан. Охин Б.Анужинг архи уусан байна гэж багш нь дуудсан. Би авчраад, загнаж цохисон. Гэтэл судсаа ханасан байсан. Намайг байрныхан халамжтай аав гэдэг. Би хамгийн их зодуулсан. Хорин хэдэн жил доромжилж, дарамталсан. Иймд Р.Отгонбаярыг сална гэвэл сална гэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж, худал хуурмаг зүйлээр намайг гүжирдэж байгаа тул гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлттэй байна.
Гэр бүл байх хугацаанд бий болсон Баянгол дүүрэг 8-р хороо, Намуун дэнж хотхоны 37-р байрны 74 тоот нийт 78 м.кв талбай бүхий 1 м.кв нь 1 250 000 төгрөгөөр тооцож, нийт 97 500 000 төгрөгийн үнэтэй байр, 04-87 УБО улсын дугаартай Nissan March маркийн автомашин 5 000 000 төгрөг, 12-80 УНК улсын дугаартай Toyoto Vitz маркийн автомашин 10 000 000 төгрөг, Намуун дэнж хотхоны 37-р байрны 21 тоотод байрлах автозогсоол 15 000 000 төгрөг, гэр бүлийн хэрэгцээний эд зүйлс хөргөгч 2 000 000 төгрөг, Самсунг брэндийн телевизор 1 000 000 төгрөг, компьютер 600 000 төгрөг, буйдан 500 000 төгрөг, зурагтын тавиур 800 000 төгрөг, самсунг брэндийн угаалгын машин 1 000 000 төгрөг, бирюса плитка 300 000 төгрөг, хувцасны шкаф 600 000 төгрөг, унтлагын ор 200 000 төгрөг, компьютерийн ширээ 100 000 төгрөг, нийт 175 800 000 төгрөгөөс өөрт ногдох хувь болох 43 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хамт амьдрах хугацаанд Д.Бямбасайхан нь ямар нэгэн ажил хийж, орлого олдог байснаа өөрөө нотлох байх.Харин миний хувьд Д.Бямбасайхан ямар байдалтай байсныг, би өөрөө хэрхэн амьдралынхаа төлөө зүтгэснээ бүрэн нотолно. Д.Бямбасайхан нь эхнэрийнхээ хувьд эр нөхөр шиг, хүүхдүүдийнхээ хувьд эцэг хүн шиг байж чадаагүй, өөрийнх нь буруугаас болж гэр бүл цуцлах нөхцөл бүрдчихээд байхад бидэнд учруулж байсан хүчирхийллийг нь тэвчиж 24 жил амьдралаа өөрт нь зориулсан хань ижил, үр хүүхдээсээ уучлалт гуйхын оронд гүтгүүлсэн хохирогч хэмээн өөрийгөө өмөөрч, үүгээр шалтаглан эцэг хүний үүрэг хариуцпагаа үл тоон хөрөнгөө ч тодорхой нэрлэж зааж чадахгүй худал нэрлэж, тэдгээр хөрөнгийн одоо байгаа эсэх болон, бүрэн бүтэн ажиллаж байгаа эсэхийг ч мэдэхгүй байж, олон жилийн элэгдэл хорогдлыг тооцолгүйгээр анх худалдаж авсан үнээр нь тооцож, унтлагын орыг хүртэл үнэлж хуваахыг хүсч ичгүүргүй авирлаж байгаад харамсаж байна. Хөрөнгө хуваах асуудал үүсгэн сөрөг нэхэмжлэл гаргахдаа өөрт нь миний авч өгсөн машин болон өөрийнхөө нэр дээрх Чингэлтэй дүүргийн Яргайтын богинд байрлах зуслангийн газраа санаатайгаар нуун дурдаагүй ба шүүх хурал дээр өөрт нь байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Миний нэр дээрх зуслангийн газрын өмчлөгч нь төр бөгөөд би уг газрыг хугацаатай эзэмшдэг, зуслангийн байшин нь гэрчилгээгүй тул эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүй учраас хуваах боломжгүй гэж үзэж байна. Мөн Nissan Магсh маркийн 04-67 УНО улсын дугаартай автомашиныг охин Б.Энхжин унаж хэрэглэж байсан ба эвдрээд засах боломжгүй болсон тул хямдруулж зараад мөнгийг нь охин маань өөрийн шүдний эмчилгээнд хэрэглэсэн учир одоо уг автомашин байхгүй. Миний хувьд эр нөхрөөсөө хүчирхийлэл дарамт амсан байж эдгээр бүх хөрөнгийг өөрийн хүч хөдөлмөрөөр 3 давхар ажил хийж, нойр хоолгүй зовж байж зөвхөн өөрийн цалин, орлогоор олж авсан. Д.Бямбасайхан оногдох хэсэг авах үндэслэл байхгүй, харин ч эсрэгээрээ хамтран амьдрах хугацаанд миний бие болон хүүхдүүд минь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон тул хариуцагч Д.Бямбасайхан эхнэр хүүхдэдээ нөхөн төлбөр өгөх ёстой, мөн эцэг хүнийхээ үүрэг хариуцлагын дагуу цаашид хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, эмчилгээний зардал гэх мэт хэрэгцээт зардлуудыг нь хариуцах ёстой гэж үзэж байна. Хамтран амьдарснаас хойш ар гэрийн бүхий л хүнд ачааг би ганцхан өөрийн нуруун дээр үүрсээр ирсэн, цаашид ч үүрсээр байх болно. Мөн хариуцагч оногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргахдаа гэр бүлийн 5 гишүүн байхад өөрийн дураар 4 хувааж нэхэмжлэл гаргасан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагч нар 1992 онд танилцаж, 1993-06-22 өдөр Баянгол дүүргийн гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Гэрлэгчдийн дундаас 1993-07-12 өдөр охин Б.Энхжин, 1999-12-22 өдөр охин Б.Анужин, 2008-10-12 өдөр хүү Б.Тэмүүжин нар төрсөн бөгөөд эдгээр хүүхдүүдээс охин Б.Энхжин насанд хүрсэн байна.
Гэр бүлээр хамт амьдрах хугацаанд хариуцагч Д.Бямбасайхан архи ууж, агсан тавьж, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хардаж, дарамталж, хэл амаар доромжилж, айлгаж сүрдүүлж, хэрүүл зодоон үүсгэж, хутга мэс хэрэглэж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийг хохироож, гэмтэл учруулж, ял шийтгүүлж байсан, гэр бүлээс гадуур бусадтай эр эмийн харилцаа тогтоож, гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүргээ зөрчсөн, садар самууныг сурталчилсан порно киног хүүхдийнхээ дэргэд үзэх зэргээр хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хүмүүжилд хор уршиг учруулах үйлдэл гаргадаг нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Анужин, Г.Баянжаргал нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийллийн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 25 өдрийн 102/Ш32017/01525 шийтгэвэрээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг гэр бүлээсээ 1 жилийн хугацаанд тусдаа амьдрахыг даалгаж, мөн хугацаагар гэр бүлийн гишүүдтэй уулзах болох уулзахаар завдахыг хориглох арга хэмжээ авсан, 30 хоногоор хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэсэн болох нь тогтоогдож байна.
Д.Бямбасайхан нэхэмжлэгчийг болон хүүхдүүдээ сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд автуулдаг, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул учруулж байсан, гэр бүлээс гадуур харилцааг бусадтай байнга үүсгэдэг үйл баримт тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүдийг насанд хүртэл эхийн асрамжинд байлгах нь тэдний эрх ашигт нийцнэ гэж үзлээ.
Гэр бүл байх хугацаанд бий болсон эд хөрөнгүүдээс нэхэмжлэгч хүүхдүүдийн хамт оршин сууж, эзэмшиж буй Баянгол дүүрэг, 8-р хороо, 3-р хороолол, Намуун дэнж байрны 74 тоот орон сууц, 21 тоот автозогсоол, Сүхбаатар дүүрэг, Бэлхийн 48-58 тоот зуслангийн хашаа, байшин, Тоёота Vitiz маркийн 12-80 УБҮ дугаартай автомашин, гэр доторх эд хогшил, хариуцагч эзэмшиж буй 59-23 УНЕ дугаартай Приус маркийн автомашин зэрэг хөрөнгө одоо байгаа болох нь тогтоогдож байна.
Хариуцагч дээрх нэрлэгдсэн хөрөнгүүдээс Баянгол дүүрэг, 8-р хороо, 3-р хороолол, Намуун дэнж байрны 74 тоот орон сууц, 21 тоот автозогсоол, Сүхбаатар дүүрэг, Бэлхийн 48-58 тоот зуслангийн хашаа, байшин, Тоёота Vitz маркийн 12-80 УБҮ дугаартай автомашин, гэр доторх эд хогшлоос өөрт ногдох хэсэгт 43 950 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлээ хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтээ харилцан тооцож дуусгавар болгож, хөрөнгийн талаар дахин нэхэмжлэл гаргахгүй байхаар зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч хүүхдүүдийн сургалтын төлбөрт хариуцагчаас гаргуулахаар шаардсан 25 540 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, Д.Бямбасайханы эцэг байх эрхийг хасуулах шаардлагаа нэхэмжлэгч татан авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид хүүхдээ тэжээн тэтгэх тэтгэлгийн талаар болон гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эрх бүхий хөрөнгийн талаар гэрээгээр тохирч болохоор заасан тул үүний дагуу зохигч гэрээ байгуулан, хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгөөс хариуцагч өөрт ногдох хэсгээ харилцан тооцож дуусгавар болгох, нэхэмжлэгч хүүхдүүдийн сургалтын төлбөрт хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан, эцэг байх хариуцагчийн эрхийг хасуулахаар гаргасан шаардлагаа татан авсан нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт заасны дагуу эдгээр асуудлаар зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээг батлах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 355 880 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 377 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсгийг удирдлага болгон,