Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01107

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 12-р байрны 19 тоотод байрлах, РД-5342708, АРХЖС ХХК-ийн,    

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах, РД-2715678, Эрин-Интернэшнл ХХК-д   холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 24 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 31 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АРХЖС ХХК нь хариуцагч Эрин-Интернэшнл ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Эрин-Интернэшнл ХХК-тай 2016-05-27 өдөр Эрин хорооллын А2 барилгын 1 давхрын 120 м.кв үйлчилгээний талбайн интерьер зураг төслийн ажлыг 10 / ажлын/ хоногт багтаан гүйцэтгүүлэх тухай 30/16 тоот гэрээг байгуулж, 2016-05-30 өдөр урьдчилгаа 1 200 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг интерьер зургийг хүлээн авснаас хойш 2 хоногийн дараа шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд Эрин-Интернэшнл ХХК-иас үлдэгдэл төлбөр 1 200 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 600 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

Зохигч 2017 оны 04 сарын 18 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  800 000 төгрөгөөс татгалзаж, 1 000 000 төгрөгийг хариуцагч Эрин-Интернэшнл ХХК төлөх, газен плиткийг  нэхэмжлэгчид буцаан өгөхөөр тохирч эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1 800 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, 1 000 000  төгрөгийг хариуцагч Эрин-Интернэшнл ХХК 2017-04-19 өдрийн дотор төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээс 1 800 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж,  1 000 000  төгрөгийг хариуцагч Эрин-Интернэшнл ХХК 2017-04-19 өдрийн дотор төлөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 43 750 төгрөгөөс 21 875 төгрөгийг улсын орлогод үлдээж, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 21 875 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь: