Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 4-р хороо, 27-31 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УЕ78041161, Онгол дүгэрээ овогт Дүгэрээгийн Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж, 20А байрны 01 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЖ79091911, Боржгон овогт Сугаржавын Бат-Эрдэнэдхолбогдох

гэрлэлт цуцлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, хариуцагч С.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Мөнхжаргал нар оролцов. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ  цуцлуулахаар  шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   нэхэмжлэл, тайлбартаа: Миний дүү Д.Отгонсүрэн нь С.Бат-Эрдэнэтэй 1998 онд танилцаж, 1999 онд хүү Б.Далайжаргалыг төрүүлж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа олон удаа зөрчилдөж, 2 бус удаа зодуулж, сэтгэл санааны хохирол амсаж байсан. Хүүгээ бодож олон удаа уучилж ирсэн боловч сүүлдээ итгэл алдарч, хамтран амьдрахаа больсон. С.Бат-Эрдэнэ нь дүүг маань жирэмсэн байхад нь архи ууж, өөр хүүхэнтэй нэр холбогдож, удаа дараа хуурч, гэртээ 2-3 хоног ирдэггүй байсан учраас 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт амьдраагүй. С.Бат-Эрдэнэ нь 2013 онд нэр холбогдсон эмэгтэйтэйгээ одоог хүртэл хамт амьдарч байгаа. Цаашид гэр бүлээр амьдрах боломжгүй болсон тул хуулийн дагуу гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдийн асрамжийг ээжийнх талд шийдвэрлэж өгнө үү. хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Би Д.Отгонсүрэнтэй 1998 онд танилцаж, 1999 онд хүү Б.Далайжаргал төрсөн. Д.Отгонсүрэн нь 2005 онд Япон улс руу явж, 2008 онд ирэхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн. 1998 оноос эхлэн 2011 он хүртэл хамт амьдарсан. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдарч эхэлсэн. Биднийг тусдаа амьдарч эхлэхэд хүүг маань Амараа эгч асарч байгаад 2015 оноос хойш Алтанцэцэг эгч асарч байгаа. Миний бие 2012 оноос хойш  хамтран амьдрагчтай болсон. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Б.Далайжаргалыг ээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолт, итгэмжлэл, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай 2017-04-05 өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигч 1998 онд танилцаж, хамтын амьдралтай болсон байх бөгөөд 2008-10-08 өдөр  гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

  Гэрлэгчдийн дундаас 1999-05-12  өдөр хүү Б.Далайжаргал төрсөн байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байх боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсны улмаас 2017-04-05 өдөр 103 тэмдэглэлээр уг ажиллагааг дуусгавар болгожээ.

            Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос тусдаа амьдарснаас хойш  хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон байна.

Гэрлэгчид цаашид гэр бүлээр амьдрахгүй, эвлэрэх боломжгүй  болсон гэж үзэж байгаа байх тул  гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй  гишүүн хүү Б.Далайжаргал нь зохигч тусдаа амьдарсан үеэс эхийнхээ асрамжинд байсан, цаашид 18 насанд хүртэл эхийнх нь  асрамжинд  байлгах нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэдэгтэй  зохигч санал нэгтэй байгаа байх тул  хүүхдийг насанд хүртэл нь эхийнх нь  асрамжинд байлгахаар түүний асрамжийг тогтоов.

 Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжлээгүй,  гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгийн талаар зохигч маргаагүй болно.  

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн   56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн  төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, 

 

Т