Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00039

 

                        

 

 

 

 

 

 

 

 

                           

                            Ц.О, Э.Б, О.Б,

                              Б.М нарт холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 171/2018/0082/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

           Шүүх хуралдаанд:    

 

                   Прокурор                                    Б.Жавхлантуяа

                  Шүүгдэгч                                    Ц.О 

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч             Р.Бямбажав

                   Хохирогч                                     Д.Б

                   Нарийн бичгийн дарга               Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолтой  Ц.О, Э.Б, О.Б, Б.М  нарт холбогдох, 1725003310166 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Ц.О-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 03-нд  Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо оршин суух,  урьд  нь 2015 онд  Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2.т  зааснаар 3 жил 5 сар   хорих ялаар шийтгүүлж,   2 жил хорих ял нь  Өршөөлийн хуульд хамрагдаж 1 жил 4 сар 1 хоногийн ял эдэлсэн, 2017 онд  Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2.д  зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулсныг эдэлж 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2 сар 23 хоногийн ялаас тэнсэн суллагдсан, Б овогт Ц-ын О,

 

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Т овогтой Б-ийн М,

 Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хангал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Булган аймаг Сэлэнгэ сумын 4-р багийн “Атар” гэдэг газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогтой О-ийн Б,

 Монгол Улсын иргэн, Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Стройинвест” ХХК-д ажилтай, Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо оршин суух, 2016 онд Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.т  зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Х овогтой Э-ын Б.

-Шүүгдэгч  Ц.О, О.Б нар  бүлэглэн

 

-2017 оны 11 сарын 2-3 нд шилжих шөнө иргэн Д.Бы гэрээс 10 шил соёрхол архи, эмэгтэй хүний мөнгөн бугуйн цаг, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, гар хийцийн хутга 3 ширхэг, аяны цүнх зэргийг хулгайлж 980.000 төгрөгийн хохирол, 2017 оны 11 дүгзэр сарын 18-ны өдөр иргэн Ц.Х-ын байшингийн цонхоор орж “Панасонк” маркийн 32 инчийн зурагт хулгайлан 350.000 төгрөгийн хохирол, |2017 оны 11 сарын 18-нд иргэн Н.Лхагважавын байшинд орж хоёр, хуучин булган малгай, эрэгтэй хүний хуучин куртик, хуучин үүргэвч зэргийн хулгайлж 142.000 төгрөгийн хохирол,2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө иргэн Н.Лхагважавын гэрээс гулууз ямааны мах 5, хонины мах 3 нийт 8 богийн мах авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг, 

 

-Шүүгдэгч Ц.О ганцаараа:

 

             2017 оны 12 сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан баг Шинэ тосгоны 21-17 тоотод оршин суун хохирогч П.Ц-ийн гэрээс 32 инчийн зурагтыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны 1-20 тоотод оршин суух А.Г-ийн байшингийн цонхоор орж  дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, архины жижиг мөнгөн аяга 1ийг тус тус авч  325.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг,

 

-Шүүгдэгч Ц.О Б.М нар  бүлэглэн

 

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хороололд оршин суух хохирогч Б.Б-ийн гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн “ТСЛ” маркийн зурагт, цохилттой дрилл зэрэг эд хөрөнгийг авч 445.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг,

 

-Шүүгдэгч Ц.О, Э.Б нар  бүлэглэн:

 

  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.З-ийн “Самсунг Галакси-С-4” маркийн гар утсыг хүч хэрэглэн заналхийлэн авч 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.Б ганцаараа:

 

2017 оны 05 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 21-17 тоотод оршин суух Д.О-ийн гэрээс авдаранд байсан савхин даалинтай мөнгөн хөөрөг, бэлэн 100.000 төгрөгийг авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан  хулгайн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Ц-ын Оыг 6 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн О-ийн Быг 4 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах, 1 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овгийн Б-ийнМыг 1 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Э-ын Быг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 3 /гурван/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т  зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4., 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар  оногдуулсан 3  жил 6 сар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 23 хоног хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 /таван/ жил 8 /найм/ сар 23/ хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэн,

.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэг,6.9 дүгээр зүйлийн 1.д   заасныг журамлан шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоож,

 

Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар, шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 .д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар тус тус 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Ц.О, Э.Б, О.Б, Б.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Одохбаярын цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг, шүүгдэгч О.Бы цагдан хоригдсон 55 / тавин тав/ хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцох,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Э.Б, О.Б, Б.М нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д  зааснаар шүүгдэгч Ц.О, О.Б нараас тус бүр 472.000 төгрөг нийт 944,400 төгрөг гаргуулан хохирогч Н.Лхагважавт, Ц.О, О.Б нараас тус бүр 490.000 төгрөг нийт 980,000 төгрөг гаргаж Д.Бд.,   Ц.О, О.Б нараас тус бүр 175.000 төгрөг нийт 350,000 төгрөг гаргаж  Ц.Х-д, Ц.Оаас 325,000 төгрөг гаргаж  А.Г, О.Баас 130,000 төгрөг гаргаж  Д.Г-ийд тус тус олгон,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ногоон өнгийн ажилладаггүй бугуйн цагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М, Э.Б нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж,

 

Шүүгдэгч Ц.О нь давж заалдах гомдолдоо:  

 

Цогтбаяр овогтой О миний бие Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаар шийтгэх тогтоолыг гардан авлаа. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д  зааснаар 3 жил 6 сар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 .д зааснаар 2 жил хорих  ялаар шийтгүүлсэн.

 

 2017 оны 08 дугаар сард 2 сар 23 хоног тэнссэн суллагдаж байсан нийт ялыг  нэгтгэж 5 жил 8 сар 23 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 д зааснаар 3 жил 6 сар хорих ялаас минь хөнгөрүүлж өгнө үү.

 

Миний бие хийсэн хэрэгтэй гэмшиж, гэм буруугаа хүлээн маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Ял эдэлж байх хугацаандаа ажил хийж, хохиролоо бүрэн барагдуулна. Миний бие өөрийн биеэр өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох болно.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

  -Шүүгдэгч Ц.О ганцаараа 2017 оны 12 сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан баг Шинэ тосгоны 21-17 тоотод оршин суун хохирогч П.Ц-ийн гэрээс 32 инчийн зурагтыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны 1-20 тоотод оршин суух А.Г-ийн байшингийн цонхоор орж  дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, архины жижиг мөнгөн аяга хулгайлж 325.000 төгрөгийн хохирол  учруулсан,

 

Шүүгдэгч Ц.О, О.Б нар бүлэглэн

 

-2017 оны 11 сарын 2-3 нд шилжих шөнө иргэн Д.Бы гэрээс 10 шил соёрхол архи, эмэгтэй хүний мөнгөн бугуйн цаг, сувдан шигггээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, гар хийцийн хутга 3 ширхэг, аяны цүнх зэргийг авч 980.000 төгрөгийн хохирол,

 

2017 оны 11 дүгзэр сарын 18-ны өдөр иргэн Ц.Х-ын байшингийн цонхоор орж “Панасоник” маркийн 32 инчийн зурагтыг авч 350.000 төгрөгийн хохирол,

 

2017 оны 11 сарын 18-нд иргэн Н.Лхагважавын байшинд  орж  хоёр, хуучин булган малгай, эрэгтэй хүний хуучин куртик, хуучин үүргэвч зэргийн авч 142.000 төгрөгийн хохирол,

 

2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө иргэн Н.Лхагважавын гэрээс  гулууз ямаа нь мах 5, гулууз хонины мах 3- ийг авч, 680.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайн гэмт хэрэг,

 

 Шүүгдэгч О.Б ганцаараа:

 

 2017 оны 05 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 21-17 тоотод оршин суух Д.О-ийн гэрээс авдаранд байсан савхин даалинтай мөнгөн хөөрөг, бэлэн 100.000 төгрөгийг авч  520.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг,

 

 -Шүүгдэгч Ц.О, Э.Б нар   бүлэглэн:

 

  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.З-ийн “Самсунг Галакси-С-4” маркийн гар утсыг хүч хэрэглэн заналхийлэн авч 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Шүүгдэгч Ц.О Б.М нар  бүлэглэн

 

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-р хороололд оршин суух  хохирогч Б.Б-ийн гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн “ТСЛ” маркийн зурагт, цохилттой дрилл зэрэг эд хөрөнгийг хулгайлж  445.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг тус тус  үйлдсэн болох нь  мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын өөрсдөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон 

 

Хохирогч Б.Б-ийн ... манай гэрээс  32 инчийн саарал өнгийн “ТСЛ” маркийн зурагт, цохилттой дриллийг М найзтайгаа нийлэн хулгайлсан байсан...,  эд зүйлээ буцааж авсан..., гомдолгүй гэсэн  мэдүүлэг,

 

Хохирогч Д.Бы...2017 оны 11 дүгээр сарын 05-нд манай  байшингийн үүдний вакум цонхоор орж 10 гаран шил “Соёрхол”  архи, 3 ширхэг хутга мөн аяны жижиг сандал хийдэг гар цүнх зэрэг эд зүйл алга болсон байсан..., гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Х-ын....Намайг хөдөө явсан хойгуур 2017 оны 11 сарын 18-нд гэрт  хулгай орж  32 инчийн “Панасоник” маркийн ЛСД зурагт  авсан байсан ..., гэсэн мэдүүлэг, 

 

Хохирогч Н.Лхагважавын...Би 2017 оны 10 дугаар сарын 26-нд хадам аавын байшингийн цонхоор хулгайч орж хадам аавын хуучин 2 ширхэг булган малгай, 2 ширхэг эрэгтэй хүний хуучин ноолууран цамц, хадам ээжийн хүрэн өнгийн дугуй хээтэй хурган дотортой дээл мөн аавын өмсөж байсан хуучин цамцыг авсан мөн 23-24-нд шилжих шөнө хулгай орж 5 ямааны мах, 3 хонины мах, нэг хос монгол гутал алга болсон байсан..., гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч П.Ц-ийн....2017 оны 12 дугаар сарын 11-ний  өглөө 08 цагт ажилдаа яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгай ороод 32 инчийн “Монел” маркийн ЛСД зурагтыг аваад явсан байсан .., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Э-ын ...2017 оны 12 сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байхад О над дээр ирээд шүүх хурал болох гээд мөнгөний хэрэг гараад, та бичиг баримтаараа зурагт тавиад өгчих гээд 32 инчийн хар өнгийн “Монел маркийн зурагт тэвэрчихсэн орж ирсэн..., Тэгэхээр нь би хэний зурагт вэ гэж асуухад манай эгчийн зурагт гэхээр нь Мэнд-Амар худалдааны төвийн дэлгүүр дотор байдаг 2 ломбардны зүүн талын ломбарданд 200.000 төгрөгөөр тавьж О надад 30.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь О өөрөө аваад явсан..., гэсэн  мэдүүлэг,

 

      Хохирогч Д.О-ийн..., 2017 оны 05 дугаар сарын 19-ний үед манай гэрт Б Дэлгэрмаа нар нилээд хэд хоносон ба манай нөхрийн 2004 онд худалдан авч байсан мөнгөн хөөрөг даалин дотор байсан 100.000 төгрөг зэргийг хулгайлсан байсан..,  гэсэн мэдүүлэг,

 

      Хохирогч  А.Г-ийн...2017 оны 12 сарын 15-ны өдрөөс 12 сарын 24-ний өдрийн 14 цагийн хооронд манай гэрт хулгай орсон байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..., гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, архины 1 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан...,  гэсэн  мэдүүлэг,

 

      Гэрч Б.Х-ийн ...2017 оны 12 сарын 11-ний өдөр намайг ажлын байрандаа байхад орой 16-17 цагийн хооронд байх өмнө нь манайхаар үйлчлүүлж байсан Энхбат гэдэг залуу 32 инчийн “Монел” маркийн зурагт барьцаанд тавих гэсэн юм гэж хэлээд үл таних залуутай хамт ирсэн бөгөөд зурагтыг асааж үзээд 14 хоногийн хугацаатай 200.000 төгрөгийн барьцаанд барьцаалсан..., хулгайн эд зүйл байсныг мэдээгүй ...,  гэсэн  мэдүүлэг  мөн  эд зүйл үнэлгээ тогтоосон   “Бан Хас” ХХК-ний  болон   “Далай ван Аудит” ХХК-ний  дүгнэлтүүд зэргээр нотлогдож тогтоогдсон., шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдний гэм бурууд тохирсон байна. 

       

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Б.Баясгаланд “TCL” маркийн телевизор, Н.Лхагважавт 4 гулууз ямааны мах, П.Цэндэд “ТСЛ” маркийн хар өнгийн 32 инчийн зурагтыг, Д.Оюунгэрэлд хөөрөг буцааж өгсөн..,  хохирогч Золбаатарт гар утасны үнэ 90 000 төгрөг төлсөн  бөгөөд  хохирогч Н.Лхагважавт 1,090,000 төгрөгний хохирол учирснаас 944,400 төгрөг төлөгдөөгүй, Д.Бд 980,000 төгрөг, Ц.Х-д 350,000 төгрөг, А.Г 325,000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Д.Г-ийд  төлөх 130,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй учраас  энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгажээ.

 

             Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О урьд нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар 3 жил 05 сар хорих ялаар шийтгүүлж ял  эдэлж байгаад 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 02 сар 23 хоногийн ялаас тэнсэн суллагдсан бөгөөд тэнсэнгийн хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуульд заасан журмын дагуу нэмж нэгтгэсэн нь зөв боловч Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5.д заасны дагуу  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоогүй..,

     

          Мөн шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг буюу  хулгайн гэмт хэргийг  хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байхад   тухайн зүйлийн  хэсэг тус бүрт ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулснаас гадна Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь буруу ойлгож хэрэглэсэн байх тул   энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

           

         Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу  цуглуулж, бэхжүүлсэн,  эд зүйлд үнэлгээ  тогтоосон дүгнэлтүүдийг эрх бүхий субьект гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос  хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох  нөхцөл  байдлыг шалгаж тогтоожээ.

 

          Шүүгдэгч Ц.О олон удаагийн үйлдэлтэй, хохирогч нарт  учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд анхан шатны шүүхийн  оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул түүний гаргасан ... оногдуулсан ялаас хасаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

 

-Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О-ийн .Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1., 17.1 дүгээр зүйлийн 2.1 .д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 .д заасан гэмт хэрэгт ... гэж   өөрчилсүгэй.

 

           2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 3 дугаар заалтыг :

 

           -Шүүгдэгч Ц-ын О, О-ийн Б, Б-ийнМ нарыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц-ын О, Э-ын Б нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж.,

 

 -Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1., 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж 5 жил 6 сар хорих  ял.,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1., 7.1 дүгээр зүйлийн 5.д заасныг журамлан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас үлдсэн 2 сар 23 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сар хорих ял дээр 2 сар 23 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Оыг нийт 5 /таван/ жил 8 /найм/ сар 23/ хорин гурав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй..., гэж тус тус өөрчилсүгэй. 

 

3.Тогтоох хэсгийн  4 дугаар заалтын: 

 

 Шүүгдэгч О.Быг   ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 6 /зургаан/ сар хорих ялаар..., гэснийг хасаж, тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгож., 

 

 7 дугаар заалтыг ...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 5 жил 8 сар 23 хоног., О.Бд оногдуулсан 2 жил хорих, Э.Б, Б.М нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

 4. Шүүгдэгч Ц.Оын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                               С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                   Ц.ТУЯА