Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, РД-2788985, утас-99005610, Кокодесерт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Г.Баянбилэгийг эрэн сурвалжлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Г.Баянбилэгийг эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Кокодесерт ХХК нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллага нь иргэн В.Ганзориг болон БНХАУ-ын иргэн Зян Шиуй нараас 426 451 ам.доллар гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус иргэний маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Баянбилэг оролцож, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхээ эдэлж, 2014-06-18 өдөр шүүх хурал дээр хариуцагч В.Ганзоригоос татгалзаж, мөн БНХАУ-ын иргэн Зян Шиуйгаас 426 451 ам.доллараас 300 000 ам.доллар болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 2014-07-18 өдрийн дотор буюу эвлэрснээс хойш 1 сарын дотор 300 000 ам.долларыг өгч, авахаар шүүхээр шийдвэр гаргуулсан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянбилэг нь 2013-11-14, 2014-06-16 өдрүүдийн итгэмжлэлд дурдагдсан шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө, эд хөрөнгийг гаргуулан авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх бичиг баримтуудыг нэхэж авах буюу БНХАУ-ын иргэн Зян Шиуйгаас 300 000 ам.долларыг өнөөдрийг хүртэл авч өгөөгүй, ажлаа гүйцэд хийгээгүй, алга болсноос манай байгууллага маш их хохирч байна. Г.Баянбилэг нь Хөвсгөл аймаг, Мөрөн хот 7-р багийн 5-13 тоотод оршин суудаг, тэнд өмгөөлөгчийн ажил хийдэг гэсэн. Энэ хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт түүнийг оршин суугаагүй байгааг шүүх тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Г.Баянбилэгийг эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утас 98380083, 91191101, РД-РУ81050812, эрэгтэй хүн юм гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан итгэмжлэл, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь өөрийн компанийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өөрийгээ төлөөлж оролцуулахаар Г.Баянбилэгт итгэмжлэл олгож, түүнд ажлын хөлс мөнгийг төлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэлээр шүүхэд иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Г.Баянбилэг хариуцагчаар 300 000 ам.долларыг нэг сарын дотор төлүүлэхээр эвлэрч шүүхийн шийдвэр гаргууласан боловч итгэмжлэлд заасан уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хийлгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс түүнээс гэрээгээр хүлээсэн үүргийг шаардаж, Г.Баянбилэгт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.

Хариуцагчаар оролцвол зохих Г.Баянбилэг Хөвсгөл аймаг, Мөрөн хот, 7-р баг, 5-13 тоот хаягт оршин суудаггүй шалтгаанаар Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-01-25 өдрийн 518 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих Г.Баянбилэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

  ТОГТООХ нь: