| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00737/И |
| Дугаар | 102/ШШ2017/01075 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/01075
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг,1-р хороо, Нарны зам-87 тоотод байрлах, РД-5473489, Мандал даатгал ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 35-р байрны 92 тоотод байрлах, РД-2843218, Айсити ХХК-д холбогдох,
3 945 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 16 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 23 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мандал ХХК нь хариуцагч Айсити ХХК-иас 3 945 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2016-10-04 өдөр Айсити ХХК-тай видео рекламны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 10 секундын шторк 6 цуврал рекламны 2 төрлийн ажлыг гүйцэтгүүлэх, захиалагч Мандал даатгал ХХК нь гэрээний дагуу төлбөрийг төлөхөөр тохирсон. Гэрээний дагуу урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг Айсити ХХК-д шилжүүлсэн. Гэтэл 2016-10-31 өдөр видео рекламыг явуулсан боловч чанаргүй гүйцэтгэсэн тул хүлээж аваагүй. Энэ чанарын доголдолоо арилгах хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй. Айсити ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, холбогдохгүй байсан тул гэрээг цуцлаж, урьдчилгаа төлбөрөө буцаан авах тухайгаа албан бичгээр явуулсан. Гэтэл зөвшөөрөхгүй утгатай албан бичиг хүргүүлсэн.
Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу 0,3 хувийн алдангийг 2016-11-01 өдрөөс нэхэмжлэл гарах хугацаа хүртэл 105 хоногийн алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд Айсити ХХК-иас урьдчилгаа төлбөр 3 000 000 төгрөг, алданги 945 000 төгрөг, нийт 3 945 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Зохигч 2017 оны 04 сарын 14 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 3 945 000 төгрөгийн төлбөрийн оронд хариуцагч Айсити ХХК-ийн өмчлөлийн Монгол хүн монголын баялаг нэвтрүүлгийн олон нийтэд цацагдаагүй байгаа Нидерландын Вант улсын Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонгийн, Испани улсын Desigual брэндийн дизайнер Э.Одхүүгийн, Версалын хааны ордон, Лүврийн музейн тайлбарлагч Г.Оюунтунгалагийн, Нидерландын Вант улсын Амстердам хот дахь Cenyrum Wiskunde&Informatica инстутитын судлаач Д.Янжиндуламын, Орос улсын Санкт Петербург хот дахь И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэнгийн, Швейцарь улсын Женев хот дахь Global Fund сангийн Зүүн өмнөд Азийг хариуцсан менежер Б.Энхжингийн тус тус оролцсон нэвтрүүлгүүдийг Монголын олон нийтийн радио телевизээр, өөрийн вэб хуудас, сошиал хуудсуудаар дамжуулан нэвтрүүлгийг олон нийтэд цацахдаа нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-ийн хавсралт №1-д заасан логог зохих ёсоор 2018-12-31 өдрийг хүртэл байршуулах, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага 3 945 000 төгрөгийг хариуцагч Айсити ХХК, нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-д төлөхөөр харилцан тохирч эвлэрэв. Хариуцагч Айсити ХХК нь дээрх нэвтрүүлгийг олон нийтэд цацахдаа нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн хэрэгсэлээр цацах нь шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх үндэслэл болохгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 3 945 000 төгрөгийн шаардлагын хариуцагч Айсити ХХК-ийн өмчлөлийн Монгол хүн монголын баялаг нэвтрүүлгийн олон нийтэд цацагдаагүй байгаа Нидерландын Вант улсын Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонгийн, Испани улсын Desigual брэндийн дизайнер Э.Одхүүгийн, Версалын хааны ордон, Лүврийн музейн тайлбарлагч Г.Оюунтунгалагийн, Нидерландын Вант улсын Амстердам хот дахь Cenyrum Wiskunde&Informatica инстутитын судлаач Д.Янжиндуламын, Орос улсын Санкт Петербург хот дахь И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэнгийн, Швейцарь улсын Женев хот дахь Global Fund сангийн Зүүн өмнөд Азийг хариуцсан менежер Б.Энхжингийн тус тус оролцсон нэвтрүүлгүүдийг Монголын олон нийтийн радио телевизээр, өөрийн вэб хуудас, сошиал хуудсуудаар дамжуулан нэвтрүүлгийг олон нийтэд цацахдаа нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-ийн хавсралт №1-д заасан логог зохих ёсоор 2018-12-31 өдрийг хүртэл байршуулах, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага 3 945 000 төгрөгийг хариуцагч Айсити ХХК, нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-д төлөхөөр харилцан тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээс 3 945 000 төгрөгийн оронд хариуцагч Айсити ХХК-ийн өмчлөлийн Монгол хүн монголын баялаг нэвтрүүлгийн олон нийтэд цацагдаагүй байгаа Нидерландын Вант улсын Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонгийн, Испани улсын Desigual брэндийн дизайнер Э.Одхүүгийн, Версалын хааны ордон, Лүврийн музейн тайлбарлагч Г.Оюунтунгалагийн, Нидерландын Вант улсын Амстердам хот дахь Cenyrum Wiskunde&Informatica инстутитын судлаач Д.Янжиндуламын, Орос улсын Санкт Петербург хот дахь И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэнгийн, Швейцарь улсын Женев хот дахь Global Fund сангийн Зүүн өмнөд Азийг хариуцсан менежер Б.Энхжингийн тус тус оролцсон нэвтрүүлгүүдийг Монголын олон нийтийн радио телевизээр, өөрийн вэб хуудас, сошиал хуудсуудаар дамжуулан нэвтрүүлгийг олон нийтэд цацахдаа нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-ийн хавсралт №1-д заасан логог зохих ёсоор 2018-12-31 өдрийг хүртэл байршуулах, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага 3 945 000 төгрөгийг хариуцагч Айсити ХХК, нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-д төлөхөөр харилцан тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 78 070 төгрөгөөс 39 035 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 39 035 төгрөгийг, хариуцагч Айсити ХХК-иас 39 035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь: