Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01071

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            нэхэмжлэгч- Баянгол  дүүрэг, 20-р хороо,  өөрийн байр, Баянгол дүүрэг дэх   Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн хүсэлттэй,

 

             гуравдагч этгээд- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 29-р байрны 169 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЛ73061814, Пог овогт Дашнямын Баярдавааг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч ахмад Б.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд Д.Баярдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Мөнхжаргал  нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт, тайлбартаа:  Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 29-р байрны 169 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЛ73061814, Пог овогт Дашнямын Баярдаваа нь байнга архидан согтуурч иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчдөг, архинд донтох өвчтэй болохыг эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тодорхойлогдсон байх тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

            Гуравдагч этгээд Д.Баярдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2006 оноос хойш архи ууж эхэлсэн. 2012 онд 1 удаа архины албадан эмчилгээнд явж байсан гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                   

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Д.Баярдавааг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

 

            Д.Баярдаваа  нь 2006 оноос эхлэн   архи ууж, олон нийтийн газар бусдын амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, агсам тавьж зөрчил удаа дараа гаргаж, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан, 2012 онд архины албадан эмчилгээнд явсан байх боловч засраагүй,  архинд донтох өвчтэй,  архины хамааралтай болсон  болох нь тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлтийг хангах үндэстэй байна.

 

            Иймд Д.Баярдавааг архины   албадан эмчилгээ хийлгэхээр тогтоов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон