| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01340/И |
| Дугаар | 102/ШШ2017/01070 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/01070
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг,Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 19-р гудамж, 294 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НБ88011508, Мандалын ам овогт Далайгийн Өлзийтөд холбогдох
гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 157 981 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 11 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 14 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагчаас гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 157 981 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Өлзийт нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 30219222 тоот гэрээ байгуулж, 99066231 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг болон гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Samsung galaxy edge S7 маркийн гар утсыг зээлээр худалдан авсан.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагч Д.Өлзийтөөс барьцаа 20 000 төгрөгийг хасч, үйлчилгээний хэрэглээний төлбөр болон хэрэглээний болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1 157 981 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Хариуцагч Д.Өлзийт шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1 157 981 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Д.Өлзийтөд холбогдуулан 99066231 дугаарын хэрэглээний болон гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 157 981 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Өлзийт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 157 981 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, төлбөр төлсөн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Өлзийт биелүүлснийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 32 342 төгрөгөөс 16 171 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16 171 төгрөгийг, хариуцагчаас 16 171 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон