Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01058

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            нэхэмжлэгч- Баянгол  дүүрэг, 2-р хороо,  өөрийн байр, Баянгол дүүрэг дэх   Цагдаагийн нэгдүгээр  хэлтсийн хүсэлттэй,

 

             гуравдагч этгээд- Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байрны 205 тоотод оршин суух, эрэгтэй, РД-МЮ71042291, Тоодог овогт Мөнхбатын Наранмөнхийг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч ахмад Б.Дэлгэрхангай, гуравдагч этгээд М.Наранмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Мөнхжаргал  нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт, тайлбартаа:  Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байрны 205 тоотод оршин суух, эрэгтэй, РД-МЮ71042291, Тоодог овогт Мөнхбатын Наранмөнхийг  нь байнга архидан согтуурч иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, 20 жил  архи ууж, ажил эрхэлдэггүй, өдөр бүр архи уудаг, гэр орныхоо эд зүйлсийг зарж архи уудаг. Том хүү нь маргаан болоход ээжийгээ өмөөрөхөд нь хүүхэддээ гар хүрдэг. Гэрийнхээ аяга, таваг хүртэл зардаг бөгөөд нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчдөг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

            Гуравдагч этгээд М.Наранмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  1991 оноос хойш архи ууж эхэлсэн. 2004-2008 онд БНСУ-д ажиллаж, гэр бүл рүүгээ цалингаа явуулдаг байсан. 1990 онд сургуульд ороод л архи уусан гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                   

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс М.Наранмөнхийг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

 

            М.Наранмөнх  нь 1991 оноос эхлэн   архи ууж, олон нийтийн газар болон гэр бүл, бусдын амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, агсам тавьж зөрчил удаа дараа гаргаж, танхайрсан, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан,  архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, архины хамааралтай болсон болох нь тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хангах үндэстэй байна.

 

            Иймд М.Наранмөнхийг  албадан эмчилгээ хийлгэхээр тогтоов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь: