Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01053

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг,Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобинет ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, 73/4 байрны 68 тоотод байрлах, РД-5962064, Эй Ди майнинг консалтинг ХХК-д холбогдох

 интернет үйлчилгээний төлбөрт 1 126 347 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 21 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 28 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобинет  ХХК нь хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК-иас  интернет үйлчилгээний төлбөрт 1 126 347 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК нь манай байгууллагын үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 31015594 тоот гэрээ байгуулж, интернет үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн интернет үйлчилгээний төлбөрөө төлөөгүй.

Манай байгууллагаас төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК-иас интернет үйлчилгээний төлбөрт 1 126 347 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мобинет ХХК-ийн нэхэмжилсэн 1 126 347 төгрөгийг 2017-07-01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобинет ХХК-ийн нэхэмжилсэн интернет үйлчилгээний төлбөрт 1 126 347 төгрөгийг хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК 2017-07-01 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 32 137 төгрөгөөс 16 0685 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16 0685 төгрөгийг, хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК-иас 16 0685 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Интернет үйлчилгээний төлбөрт 1 126 347 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Мобинет ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК 2017-07-01 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр  хүлээн   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 32 137 төгрөгөөс 16 0685 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16 0685 төгрөгийг, хариуцагч Эй Ди майнинг консалтинг ХХК-иас 16 0685 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ШҮҮГЧ                                                      Д.НАРАНЦЭЦЭГ