Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01050

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, 22-р байрны 58 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЮД48060983, Гаспарян Вера Ивановнагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, 22-р байрны 58 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЮД70117081,  Гаспарян Сергей Дерениковичид холбогдох

орон сууцны өмчлөгчөөс Федотова Александра Ивановна хасагдах тухай 2008-02-02 өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөс Федотова Александра Ивановна хасагдахаар хариуцагчтай 2008-02-02 өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардсныг хэлэлцлээ.  

Нэхэмжлэгч  Гаспарян Вера Ивановнаг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч  В.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 23 өдрийн 2684 тоот шийдвэрээр Гаспарян Вера Ивановна нь Федотова Александра Ивановнагийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон.  Федотова Александра Ивановна нь 1937 онд Монгол улсад төрсөн. Хүүхэд байхдаа менингит тусч, оюуны хоцрогдолтой болсон. Федотова Александра Ивановна нь бичиг үсэг мэдэхгүй, сургуульд сурч байгаагүй, ажил хийж байгаагүй бөгөөд 2006 оноос өнөөдрийг хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчийн хяналтанд байдаг. Федотова Александра Ивановна 1986 он хүртэл ээж  Федотова Анна Николаевнагийн асрамжинд байсан бөгөөд ээж нь нас барснаас хойш дүү Гаспарян Вера Ивановнагийн асрамжинд очсон.  2008 оны 02 сарын 02 өдөр хүртэл Федотова Александра Ивановна нь Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хорооолол, 22-р байрны 58 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205027993 дугаарт бүртгэгдсэн, орон сууцыг хариуцагч Гаспарян Сергей Дерениковичтай 0108738 гэрчилгээгээр, хамтран өмчилдөг байсан. Гэтэл Федотова Александра Ивановна уг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдсан болохыг 2015 оны 03 сарын 05 өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс байрыг  төлбөрт  хураахад мэдсэн бөгөөд энэ талаар тодруулахад нотариатч В.Батхүү 2008-02-02 өдөр гэрт нь ирж, Федотова Александра Ивановнагаар орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл дээр гарын үсэг зуруулж, уг хэлцлийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, хамтран өмчлөгчөөс хасагдсан байсан байна.

Федотова Александра Ивановна нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, эрх зүйн чадамжгүй бөгөөд шүүхээс энэ байдлыг тогтоохоос өмнө 2008-02-02 өдөр Гаспарян Сергей Дерениковичтэй   хамтран өмчилдөг орон сууцны хамтран өмчлөгчөөс өөрийгээ хасуулах хэлцлийг хийсэн байна.

 Федотова Александра Ивановнагийн хийсэн дээрх  хэлцлийг гэрчилсэн нотариатч В.Батхүүгийн үйлдлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8075 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2016-02-05 өдрийн 258 магадалаар   хүчингүй болгосон.

Федотова Александра Ивановна нь төрөлхийн оюуны хоцрогдолтой, бичиг үсэг мэдэхгүй, сургуульд сурч байгаагүй, ажил хийж байгаагүй бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч, эмч нарын комиссоор орж, эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон тул Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хорооолол, 22-р байрны 58 тоот хаягт байрлах, орон сууцны хамтран өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү? гэв.

 

Хариуцагч  шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд өөрийн хамаатан Кожевников Андрейтэй бизнес хийж эхэлсэн. Эхлэлтийн мөнгө байхгүй байсан тул Кожевников Андрей нь манай байрыг барьцаалж, зээл авахыг санал болгосон. Тухайн үед байр Гаспарян Сергей миний болон Федотова Александра Ивановна бидний  хамтран өмчлөлд байсан. Кожевников Андрей өөрийн таньдаг Бест кредит ББСБ дээр очиж, зээл авах хүсэлт гаргасан бөгөөд зээлийн эдийн засагч нь нотариатчийн хамт ирж, барьцаа хөрөнгөтэй танилцаад зээл олгох боломжгүй, учир нь байрны хамтран өмчлөгч нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй хүн байна гэж хэлсэн. Гэтэл Кожевников Андрей өөрийн таньдаг нотариатч В.Батхүүг гэрт дуудаж, эгч Федотова Александраг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хийж, хасуулсан. Манай нагац эгч нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй бөгөөд эхлээд эмээгийн асрамжинд байсан, эмээг нас барснаас хойш манай ээж Гаспарян Вера Ивановна асарч ирсэн. Федотова Александра нь сургуульд сурч байгаагүй, нөхөр, хүүхэд байхгүй. Миний бие ОХУ-ын иргэн бөгөөд монгол хэлээр зөвхөн хэрэглээний түвшинд ойлгоно.Монгол улсын хууль тогтоомжийн талаар сайн мэдлэггүй. Нотариатч хэлцэлд гарын үсэг зурах газрыг зааж өгсөн бөгөөд тэнд нь би  гарын үсэг зурсан. Мөн манай сэтгэцийн өвчтэй эгчийн  гарыг нотариатч барьж байгаад гарын үсэг зуруулсан. Надад сэтгэцийн өвчтэй хүн хэлцэл хийх боломжгүй талаар тайлбарлаагүй, гэрээ байгуулсан ажлын хөлс100 000 төгрөгийг авсан. Хэрвээ би энэ талаар мэдсэн бол ямар нэгэн хэлцэл хийхгүй байсан гэжээ.

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Гаспарян Вера Ивановна нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015-04-23 өдрийн 102/ШШ2015/02684 шийдвэрээр өөрийн төрсөн эгч болох Федотова Александра Ивановнаг эрх зүйн чадамжгүйд тооцуулж, түүний асран хамгаалагчаар өөрийгээ тогтоолгосон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн чапамжгүй Федотова Александра Ивановнаг нэхэмжлэгч бүрэн төлөөлөх эрхтэй тул түүний нэхэмжлэлийг шүүх хэлэлцэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй бөгөөд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.

Хариуцагч өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч нь Федотова Александра Ивановнагийн асран хамгаалагчаар тогтоолгосны дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Федотова Александра Ивановна, Гаспарян Сергей Дереникович нар  2008 оны 02 сарын 02 өдөр  байгуулсан  Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хорооолол, 22-р байрны 58 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205027993 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны  хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж,  тус шүүхийн 2015-11-25 өдрийн 8075 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-02-05 өдрийн 258 дугаар магадлалаар уг хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон байна.

  Федотова Александра Ивановна нь Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хорооолол, 22-р байрны 58 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205027993 дугаарт бүртгэгдсэн, орон сууцыг хариуцагч Гаспарян Сергей Дерениковичтай   хамтран өмчлөх эрхээсээ  татгалзаж, хамтран өмчлөгчөөс хасагдахаар Гаспарян Сергей Дерениковичтэй  2008 оны 02 сарын 02 өдөр  хасагдах хэлцлийг  байгуулсан байна.

  Дээрх хэлцлийг байгуулсан  Федотова Александра Ивановна нь  1937 онд Монгол улсад төрсөн, хүүхэд байхаасаа оюуны хоцрогдолтой байсны улмаас  сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, хөдөлмөр эрхэлж  байгаагүй бөгөөд 2006-05-05 өдрөөс энэ өвчний улмаас  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж  байсан  нь амбулториор эмчлүүлэгчийн карт,  сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгээ зөв удирдаж чадахгүй болохыг тогтооход оролцсон шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Федотова Александра Ивановна нь төрөлхийн сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, эрх зүйн чадамжгүй байх үедээ  эрх зүйн чадамжгүй болохыг шүүх 2015-04-23 өдөр тогтоохоос өмнө 2008-02-02 өдөр Гаспарян Сергей Дерениковичтэй  түүний хамт хамтран өмчилдөг орон сууцны хамтран өмчлөгчөөс өөрийгөө хасах буюу  хасагдах хэлцлийг хийсэн байна.

 Түүний хийсэн дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт заасан  хүчин төгөлдөр бус  хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийг хангав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1 дэх  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.1, 58.1, 60.1 дэх  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 22 500 төгрөгийг улсын орлогод үлдээж,  төлөх хугацааг хойшлуулсан 335 450 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх, хариуцагчаас 357 950 төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,