| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00352/И |
| Дугаар | 102/ШШ2017/01034 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/01034
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Хан-Уул дүүрэг, 10-р хороо, 1029-20 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЕ76031502, Зах наймын овогт Хүрэлжээгийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 64-р байрны 123 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХЙ67082716, Даш овогт Ганболдын Жаргалсайханд
эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ганчимэг, хариуцагч Г.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Ганчимэг хариуцагч Г.Жаргалсайханд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2011 онд Г.Жаргалсайхантай танилцаж, гэр бүлийн харьцаатай амьдарч байгаад 2015 оны 8 сараас эхлэн тусдаа амьдарсан. Бидний дундаас 2012-08-16 өдөр охин Г.Аюушзаяа, 2013-12-03 өдөр охин Ж.Аззаяа нар төрсөн. Г.Жаргалсайхан нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул гэрлэлтээ батлуулаагүй. Мөн том охин Г.Аюушзаяа нь миний овгоор овоглосон. Би 2 охиноо өөрийн асрамжид авч, өнөөдрийг хүртэл өсгөж байна. Охин Г.Аюушзаяа, Ж.Аззаяа нарын эцэг Г.Жаргалсайхан мөн болохыг тогтоож, хүүхдүүдээ эцгээс нь тэтгэлэг гаргуулахыг хүсч байна. Г.Аюушзаяаг төрсөн эцэг Г.Жаргалсайханаар овоглож өгнө үү?гэв.
Хариуцагч тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Миний бие 2011 оны зун хөдөөнөөс сургалтанд ирсэн найзтайгаа уулзахаар Удирдлагын академийн оюутны байранд очиж уулзахдаа Х.Ганчимэгтэй тохиолдлын хавьталд орж байсан нь үнэн. Түүнээс хойш жилийн дараа 2012 оны 10 сарын эхээр Х.Ганчимэг надруу залгаж, намайг охинтой болгосонд баярлалаа гэж хэлсэн. Би тухайн үед баярлаж, Г.Аюушзаяа, Х.Ганчимэг нарыг гэртээ авчирч, хамт амьдарч эхэлсэн. 2013-12-03 өдөр охин Ж.Аззаяа мэндэлсэн. Би тухайн үед Аръяа ХХК-д асфальто-битум зуурмагийн үйлдвэрт ерөнхий инженерийн ажилтай, өвөлдөө гэртээ байж, зундаа ажилладаг, улирлын чанартай ажил хийдэг байсан. Бид гэр бүлийн амьдралдаа огт хэрүүл хийж байгаагүй. Хаяа нэг хэрүүл гардаг байсан байх. Миний ажлын онцлог нь зуны улиралд ажиллахдаа ихэнхдээ шөнийн цагаар ажиллаж, өглөө үүрээр гэртээ ирэх үе олон байсан. Энэ үеэс эхлэн манай амьдрал маш хэцүү болж эхэлсэн. Намайг унтаж амарч байх хооронд Х.Ганчимэг нь миний утсыг нэгжиж, ажил төрлийн холбоотой эмэгтэй хүмүүс рүү утасдаж, хэл амаар доромжилдог байсан бөгөөд ажлын маань дарга руу хүртэл ярьсан байсан. Улмаар би ажлаасаа халагдсан. Энэ явдлыг Х.Ганчимэгийн зүгээс надад үзүүлдэг байсан гэр бүлийн хүчирхийлэл гэж байсан гэж үзэж байна. 2015-07-29 өдөр би авга ахын хүүхдийн хуриманд оролцоод орой тараад дүү нартайгаа гэртээ ирэхэд эхнэр Х.Ганчимэг нь уурлаж, улмаар намайг цагдаад баривчлуулж, 20 хоног саатуулах төвд суулгасан. Намайг саатуулах төвөөс гарч ирэхэд гэр цоожтой байсан. Би Х.Ганчимэг рүү утасдаж, хаана байгааг асуухад би танай үмхий гэрээс явсан, гэрийн чинь түрхүүрийг хаячихсан гэж хэлсэн. Намайг хаалгаа эвдээд гэртээ ороход гэрээс тодорхой тооны эд зүйлсийг хулгайлж явсан байсан. Мөн надад захиа үлдээсэн байсан. Захиандаа хэрвээ машиныхаа нэрийг шилжүүлээд өгвөл хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж бичсэн байсан. Одоо намайг хүүхдүүдтэйгээ нэг удаа ч уулзуулдаггүй. Би охин Г.Аюушзаяаг хэзээ ч миний хүүхэд биш гэх мэтээр өөрөөсөө займруулж байгаагүй. Харин одоо үүсээд байгаа нөхцөл, өөрийнх нь гаргаж байгаа авираас хамаарч хүүхдийн эцгийг тогтоох шаардлагатай юм байна гэж үзэж байна. Хүүхдийн тэтгэмжийг тогтоогдоохдоо манай гэрээс авч явсан эд зүйлсийг хасч тооцуулах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017-03-29 өдрийн 2251 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигч 2011 онд танилцаж, хамтарч амьдарч байх хугацаанд хариуцагч 2012-08-16 өдөр охин Г.Аюушзаяа, 2013-12-03 өдөр охин Ж.Аззаяа нарыг төрүүлсэн, Г.Аюушзаяа, Ж.Аззаяа нар зохигчийн хүүхэд болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017-03-29 өдрийн 2251 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.6 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тогтоосон.
Зохигч хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оны 07 сараас тусдаа амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгч 2015 оны 08 сараас хүүхдээ асрамжилж байгаа, цаашид хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа байлгах хүсэлтэй байгааг хариуцагч зөвшөөрч байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрсөн үеэс эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлт бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх нь тэжээн тэтгэх үүргийг хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс хүүхдээ асран хамгаалж байгаа нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Зохигч тусдаа амьдрах нөхцөлд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хүүхдийг эцэг эх нь байнгын анхаарал халамжинд байлгаж, түүнийг бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, тав тухтай байлгах, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд түүнийг хамруулах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах зэрэг үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй боловч балчир насны хүүхдэд байнгын анхаарал халамж шаардагдах тул дээрх үүргийг хүүхдийг 18 нас хүртэл эхэд нь биечлэн хариуцуулуулахаар, асрамжийг тогтоов.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, асран хамгаалах, тэжээж тэтгэхэд адил үүрэг бүхий хүүхдийн эцэг эхийн хэн нэг нь энэ эрх үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй юм.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Харин Г.Аюушзаяаг эцэг Г.Жаргалсайханаар овоглуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн харъяаллын асуудал биш байх тул хангах шаардлагагүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 43 112 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсгийг удирдлага болгон,