| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00843/И |
| Дугаар | 102/ШШ2017/01031 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/01031
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж- 47 тоотод байрлах, РД-2072572, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 11-р хороо, НААҮ-ний 12-р байрны 09 тоотод оршин суух, эмэгтэй, РД-МЮ70072968, Боржигон овогт Цэнджавын Ганцэцэгт холбогдох,
1 259 457 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, хариуцагч Ц.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас 99081589 дугаарын үйлчилгээний хөлс 174 529 төгрөг болон гар утасны төхөөрөмж худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 1 084 928 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Хариуцагч Ц.Ганцэцэг 2014-08-27 өдөр Мобиком корпораци ХХК-тай гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Iphone S5 32GB маркийн гар утсыг 2 000 000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтанд олгогдох үүрэн холбооны багц үйлчилгээг авсан.
Ц.Ганцэцэг гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, гар утас худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу гэрээг цуцласан.Иймд Ц.Ганцэцэгээс гар утасны төлбөрийн үлдэгдэл 1 084 928 төгрөг, ярианы төлбөрийн үлдэгдэл 174 529 төгрөг, нийт 1 259 457 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч Ц.Ганцэцэг тайлбартаа: Миний бие Мобиком корпораци ХХК-иас Iphone S5 32GB гар утсыг аваагүй. Дараа төлбөрт дугаарыг барьцаалж, зээл олгоно гэсэн зарын дагуу өөрийн эзэмшиж байсан 99081589 дугаараа барьцаалж, 500 000 төгрөгийг хүнээс зээлж авсан. Тухайн үед зард байсан 99100200 дугаараар ярьж, 500 000 төгрөгийг би зээлж авсан.Зээлсэн мөнгө чинь утасны ярианы төлбөр дээр чинь бага хэмжээний хүүтэй нэмэгдэж гарна гэж надад хэлсэн учраас би гэрээнд гарын үсэг зурсан. Би 2015 оны 9 сараас маш хүндээр өвдөж, Мобиком корпораци ХХК-тай багцын суурь хураамжаа бууруулахаар очиж уулзахдаа миний нэр дээр гар утас зээлээр худалдан авсан талаар мэдсэн. Тэгээд өөрийгөө залилуулснаа ойлгож, Мобиком корпораци ХХК-д өргөдөл гаргаж, багцынхаа төлөлтийг бууруулахыг хүссэн боловч зөвшөөрөөгүй. Миний 99081589 дугаарыг хурааж, үйлчилгээг хаасан. 10 жилийн турш би ашигласан дугаар тул 99081589 дугаарыг ашиглах эрхээ сэргээлгэж, төлбөрөө багаар цувуулж төлмөөр байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Iphone багцын гэрээ, гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, харилцагчийн гүйлгээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэгчтэй 2014-08-27 өдөр 99081589 дугаарыг Iphone 54000 багцаар ашиглах гэрээг, Iphone S5 32GB маркийн гар утас худалдах, худалдан авах гэрээг байгуулан, хариуцагч гар утсыг авч, 99081589 дугаараар үйлчилгээ авсан байна.
99051589 дугаарын үйлчилгээний хөлс болон гар утасны үнийг гэрээний хавсралтаар тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн хариуцагч уг үүргийг 2015 оны 12 сараас биелүүлээгүй, үүргээ зөрчсөн байна.
Хариуцагч 99081589 дугаарыг барьцаалж, бусдаас зээл авсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлээс татгалзаж байгаа байх боловч түүний татгалзал нь нэхэмжлэгчтэй байгуулсан Iphone багцын гэрээ болон гар утас худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч хүлээсэн үйлчилгээний хөлс төлөх, гар утасны төхөөрөмжийг худалдан авсан төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй байна.
Иймээс нэхэмжлэгч үүргээ зөрчсөн хариуцагчтай байгуулсан гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж, 99081589 дугаарын үйлчилгээг зогсоож, хариуцагчаас Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээний төлөгдөөгүй хөлс, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гар утасны төхөөрөмжийн үнээс төлөгдөөгүй хэсгийг буюу нийт 1 259 457 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 34777 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 34777 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар