| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00528/И |
| Дугаар | 102/ШШ2017/00984 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/00984
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Ханну төвийн 500 тоотод байрлах, РД-5586631, Их мөрөн цамхаг ХХК-д холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 55 371 604 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэн, хариуцагч Их мөрөн цамхаг ХХК-ийн захирал Х.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Их мөрөн цамхаг ХХК 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 36 914 403 төгрөг, алданги 18 457 201 төгрөг, нийт 55 371 604 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Их мөрөн цамхаг ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 36 914 403 төгрөгийг төлөөгүй бөгөөд компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр төлбөрийг барагдуулах талаар удаа дараа сануулж, шаардсан.
Харилцах дансны гүйлгээг зогсоох мэдэгдэл өгч, итгэлцлийн журмаар ажилласан боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд Их мөрөн цамхаг ХХК-иас 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 36 914 403 төгрөг, алданги 18 457 201 төгрөг, нийт 55 371 604 төгрөгийг гаргуулж өгнө үү ?гэжээ.
Зохигч 2017 оны 04 сарын 07 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 36 914 403 төгрөг, алданги 18 457 201 төгрөг, нийт 55 371 604 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 18 457 201 төгрөгөөс татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлд 36 914 403 төгрөгийг хариуцагч Их мөрөн цамхаг ХХК 2017-05-30 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 36 914 403 төгрөг, алданги 18 457 201 төгрөг, нийт 55 371 604 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 18 457 201 төгрөгөөс татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлд 36 914 430 төгрөгийг хариуцагч Их мөрөн цамхаг ХХК 2017-05-30 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 171 261 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь: