| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00941/И |
| Дугаар | 102/ШШ2017/00961 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00961
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, өөрийн байранд байрлах, РД-2075377, Голомт банк ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн нарангийн 10-р гудамжны 254 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТА96042271, Боржигон овогт Мягмардоржийн Бат-Эрдэнэд холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1 829 606,07 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 10 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 17 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 829 606,07 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Бат-Эрдэнэ нь 2014-06-04 өдөр манай банктай ЗГ1205054268 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 200 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалингаа барьцаалж зээлсэн.
Зээлдэгч нь ЗГ1205054268 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй. Иймд М.Бат-Эрдэнээс үндсэн зээл 1 168 792,07 төгрөг, зээлийн хүү 579 762,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81 051,72 төгрөг, нийт 1 829 606,07 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Хариуцагч М.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжилсэн 1 829 606,07 төгрөгийг 2017-09-01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1 829 606,07 төгрөгийг хариуцагч М.Бат-Эрдэнэ 2017-09-01 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 44 224 төгрөгөөс 22 112 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 22 112 төгрөгийг, хариуцагч М.Бат-Эрдэнээс 22 112 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,