Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00952

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Г.Бумцэндийн гудамж, өөрийн байранд байрлах, ОСНААУГазар/ОНӨААТҮГ/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 36А байрны 99 тоотод байрлах,   Саруул дулаан СӨХ-нд холбогдох,

дулааны төлбөр 8 732 517  төгрөгийг гаргуулах болон нэхэмжлэгчээс 7 400 678 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ эрх зүйн мэргэжилтэн Р.Жамьянжав, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12-ийн байцаагч Х.Алтынгүл, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас дулааны төлбөрт 8 732 517 төгрөгийг гаргуулахаар , хариуцагч нэхэмжлэгчээс 7 400 678 төгрөгийг буцаан  гаргуулахаар шаардсныгаа шүүх хуралдаан дээр багасгаж, 6 117 233, 68 төгрөгийг гаргуулахаар шаардсан  нэхэмжлэлийг тус тус хэлэлцлээ . 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл,  тайлбартаа:  ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12 нь өмнө нь уг барилгыг барьсан    Ганьт ХХК-тай Баянгол дүүргийн 17-р хороо, 40 байрны зоорийн давхар, гаражийн халаалтын  талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулж хамтран ажилладаг байсан. Байрыг Саруул дулаан СӨХ хүлээн авч, манайхтай ус, дулааны гэрээ байгуулсан. Саруул дулаан СӨХ  2015 оны 07 сараас эхлэн дулааны төлбөрийг тооцдог талбайн хэмжээг зөвшөөрөхгүй, удаа дараа албан бичгээр хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зогсоолын талбайг дахин хэмжилт хийсэн боловч  дулааны төлбөр төлөх  талбайн хэмжээ 2808 м.кв байсан нь нэмэгдэж, 6532,92 м.кв болсон.   Манай байгууллага Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас баталж ирүүлсэн талбай болон эзлэхүүний хэмжээсээр хэрэглэгчтэй гэрээ байгуулан, халаалтын хөлсийг тооцож, нэхэмжлэлийг хэрэглэгчид хүргүүлдэг.   2015 оны 10 дугаар сараас тус гаражийн нэмэгдсэн талбайн хэмжээгээр тооцож, дулааны эрчим хүчний төлбөрийг нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл хариуцагч төлөхгүй байна.

2015 оны 01 сараас  2016 оны 11 сар хүртлэх хугацаанд халаатын хөлс нийт 21 949 702 төгрөг болсноос хариуцагч 13 598 184 төгрөгийг төлсөн.  Иймд   2 давхар гаражийн халаалтын  хөлс 8 732 517,6 төгрөгийг Саруул дулаан дулаан СӨХ-ноос гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч Саруул дулаан СӨХ тайлбартаа: Манай СӨХ-д  Баянгол дүүрэг, 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 А, 40В, 40С, 40D  байр  хамаарагддаг бөгөөд энэ байрны подвалд 2 давхар гараж байрладаг.СӨХ 2014-12-25 өдөр Ганьт ХХК-иас уг  барилгыг хүлээн аваад, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12-той гэрээ байгуулан,  2015 оны 01 сарын 18 өдрөөс 40-р байрны цэвэр усны мөнгө, халаалтын хөлсийг төлж, 2015-08-05 өдөр  хариуцагчид гаражийн дулааны эрчим хүчний төлбөрт 944 621 төгрөгийг шилжүүлж, 2015 оны 09 сарын халаалт эхлэхээс өмнөх хугацааны төлбөр тооцоогоо дуусгасан. Үүнээс хойш 2015-10-17 өдрөөс 2016-12-12 өдөр хүртэл халаатын төлбөрт 7 400 678 төгрөгийг төлсөн.  Гэтэл 2 давхар гаражид халаах хэрэгсэл анхнаасаа суурилуулаагүй, харин энэ подвалаар тухайн орон сууцны халаалтын тараалтын шугам дамжин өнгөрдөг байсан юм. Ийм учраас манайх холбогдох газруудад хүсэлт тавьж энэ байдлыг тогтоолгосон.

Эрчим хүчний зохицуулах хорооны  2014-11-14 өдрийн 189 дүгээр тогтоолоор “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ыг баталсан. Энэ журмыг 2015-02-01 өдрөөс мөрдсөн. Журмын 5.2, 5.3-т орон сууцны барилгын подвалд халаах хэрэгсэл суурилагдсан бол дулааны эрчим хүчний төлбөрийг эзлэхүүнээр тооцох, халаах хэрэгсэлгүй боловч уг подвалыг/тараалтын шугамтай/ иргэн аж ахуйн нэгж эзэмшин ашиглаж байгаа бол талбайн хэмжигдхүүнээр тооцно, орон сууцны подвалын хэсгийг автомашины гаражийн зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны төлбөрийг талбайн хэмжигдхүүнээр тооцно гэж заасан.  Журмын 5.2 заалтад Эрчим хүчний зохицуулах хорооны 2015-08-18 өдрийн 244 дүгээр  тогтоолоор  нэмэлт, өөрчлөлт оруулсан. 5.2 заалтыг “Орон сууцны барилгын подвалд халаах хэрэгсэл суурилагдсан бол дулааны эрчим хүчний төлбөрийг батлагдсан тарифын дагуу тооцно. Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд тараалтын шугамын дулаалга холбогдох стандартад нийцсэн, дулааны алдагдалгүй тохиолдолд халаалтын төлбөр тооцохгүй” гэж өөрчилсөн.  Гэтэл энэ журмыг мөрдөхгүйгээр нэхэмжлэгч биднээс  үндэслэлгүйгээр дулааны хөлс нэхэмжилж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:  40С байрны подвольд байрлах, 2 давхар гаражийн  2015-10-17 өдрөөс 2016-12-12 өдөр хүртэл хугацааны  дулаан төлбөр, цэвэр усны үнэнд нийт 7 400 678 төгрөгийг нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлсөн. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2015-08-18 өдрийн 244 тоот тогтоолоор  манай СӨХ подвал дахь гаражийн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөх үндэслэлгүй болсон байсан тул энэ асуудлыг нэхэмжлэгчид тавихад шийдвэрлэж өгөөгүй тул Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан. Эрчим хүчний зохицуулах хороо 2017-01-12 өдрийн 4/59 албан бичгээр  манай дулааны хөлсийг хасахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн.  40 С байрны подвалийн гараж нь халаалтгүй, халаах хэрэгсэл суурилуулаагүй, харин энэ подвалаар тухайн орон сууцны халаалтын тараалтын шугам дамжин өнгөрдөг. Иймээс өвлийн улиралд подвалийн хэм хасах 13 болж, зарим тохиолдолд  автомашинууд асахгүй тохиолдол гарч байсан.

Иймд  нэхэмжлэгчид 2015-10 сараас эхлэн шилжүүлсэн  6 787 495  төгрөгөөс цэвэр усны мөнгө 670 261,82 төгрөгийг хасч, дулааны төлбөрт үндэслэлгүйгээр нэхэмжилж авсан 6 117 233,68 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан    гаргуулж өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны 2014-11-14 өдрийн 189 тоот тогтоолд орон сууцны барилгын зоорийн давхрыг авто машины зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцно гэж заасан. Мөн 2015-08-18 өдөр  244 дүгээр тогтоол гарсан боловч дулааны хөлс тооцох талбайг УБДС ТӨХК тогтоодог, түүний тогтоосон хэмжээгээр бид хэрэглэгчээс хөлсийг нэхэмжилж авдаг.УБДС ТӨХК нь Саруул дулаан СӨХ-г эх үүсвэрээс 2016-03-30 өдрөөс эхлэн хассан /х.х 78/ тул манай байгууллага энэ хугацаанаас хариуцагчаас    дулааны төлбөр нэхэмжлээгүй болно. Өмнөх хугацаанд дулааны төлбөрөөс чөлөөлөхийг манайх мэдэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, салбарын гэрчилгээ, ажилд томилсон тушаалууд, итгэмжлэл, төлбөрийн баримтууд, ЭХЗХорооны 189, 244, 315 дугаар тогтоолууд, тогтоолоор баталсан дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам, төлбөр төлсөн баримтууд, СӨХ-ы гэрчилгээ, УБДС ТӨХК-иас баталсан хяналт шалгалтын дүнгээр гэрээний эх үүсвэрт өөрчлөлт оруулах хэрэглэгчдийн нэрс, ЭХЗХорооны 4/59 албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Нэхэмжлэгч хариуцагчаас Баянгол дүүрэг, 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 40-р байрны подвал дахь  2 давхар гаражийн 2015 оны 01 сараас  2016 оны 11 сар хүртлэх хугацаанд төлөх дулааны төлбөр 21 949 702 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 8 732 517 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа байх бөгөөд  нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ болон ОСНААУГ хэрэглэгчдэд үйлчлэх төв 12 нь  орон сууцны байрны болон гадна шугам сүлжээний засвар үйлчилгээг эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй байх тул  Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангахаар  хангагч хэрэглэгчийн хоорондох гэрээг байгуулан, гэрээний дагуу хэрэглэгчийг дулаанаар  хангах, төлбөрийг нэхэмжилж авах үүрэг хүлээсэн байна.

Гүйцэтгэх  үүргийнхээ дагуу УБДС ТӨХК-иас хянаж тогтоосон тоо хэмжээг үндэслэн дулаанаар хангах гэрээг хариуцагчтай байгуулан, хариуцагч нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу  ус, дулааны хэрэглээний 2015 оны 08 сарыг дуустал хугацаанд гарсан төлбөрийг бүрэн барагдуулсан, түүнээс хойшхи хугацаанд нэхэмжилсэн төлбөрийн заримыг барагдуулсан болох нь зохигчийн тайлбар, тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

            Эрчим хүчний зохицуулах хорооны 2014-11-14 өдрийн 189 дүгээр тогтоолоор “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ыг баталсан байх бөгөөд  уг журмыг 2015-02-01 өдрөөс эхлэн мөрдөхийг дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын гүйцэтгэх захирал, дарга нарт тус хорооноос үүрэг болгожээ.

Журмын 5.2, 5.3-т орон сууцны барилгын подвалд халаах хэрэгсэл суурилагдсан бол дулааны эрчим хүчний төлбөрийг эзлэхүүнээр тооцох, халаах хэрэгсэлгүй боловч уг подвалыг/тараалтын шугамтай/ иргэн аж ахуйн нэгж эзэмшин ашиглаж байгаа бол талбайн хэмжигдхүүнээр тооцон, орон сууны подвалын хэсгийг автомашины гаражийн зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны төлбөрийг талбайн хэмжигдхүүнээр тооцохоор тус тус заасан боловч

 Эрчим хүчний зохицуулах хорооны 2015-08-18 өдрийн 244 дүгээр  тогтоолоор  дээрх журмын 5.2 заалтыг “Орон сууцны барилгын подвалд халаах хэрэгсэл суурилагдсан бол дулааны эрчим хүчний төлбөрийг батлагдсан тарифын дагуу тооцно. Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд тараалтын шугамын дулаалга холбогдох стандартад нийцсэн, дулааны алдагдалгүй тохиолдолд халаалтын төлбөр тооцохгүй” гэж өөрчилсөн байна.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь 2016 оны 03 сард баталсан “ТДХААлбаны хяналт, шалгалтын дүнгээр эх үүсвэрт өөрчлөлт оруулах хэрэглэгчийн нэрс” гэсэн жагсаалт гаргаж нэхэмжлэгчид ирүүлсэн байх бөгөөд  жагсаалтын 3-т,  Хэрэглэгч  Саруул дулаан СӨХ  ашиглаж байгаа 40А, 40В, 40 С, 40D  байрны  В1, В2 давхруудыг шалгахад халаах хэрэгсэлгүй, тараалтын шугамууд бүр дулаалгатай байсан тул эх үүсвэрээс 6532,92 м.кв талбайг хасч,... залруулав гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч  хариуцагчийн эзэмшилд байгаа орон сууцны  В1, В2 давхраас дулааны төлбөр нэхэмжлэхээ зогсоосон байна.

            Хариуцагч Саруул дулаан СӨХ  хариуцаж байгаа 40А, 40В, 40 С, 40D  байрны  В1, В2 давхрууд нь  барилгын зураг төслөөр  халаах хэрэгсэлгүй баригдсан бөгөөд  уг давхруудаар дамжиж буй дулааны тараалтын шугамууд бүр дулаалгатай байсан нь холбогдох газрын шалгалтаар тогтоогдсон байх тул Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журамд өөрчлөлт орсон 2015-08-18  өдрөөс  хариуцагч  дулааны төлбөр төлөх үүрэггүй болсон  байна.

Иймд нэхэмжлэгч  хариуцагчаас 2015 оны 10 сараас 2016 оны 11 сарыг дуустал хугацаанд дулааны төлбөрт 8 732 517 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу  дулааны хөлс төлөх журамд өөрчлөлт орсон үеэс зохигчийн хооронд үүссэн дулааны төлбөр төлөх үүрэг дуусгавар болох  тул 2015 оны 10 сараас 2016 оны 11 сар хүртэл хугацаанд ус, дулааны төлбөрт хариуцагч төлсөн 6 787 495 төгрөгөөс энэ хугацаанд төлбөл зохих усны мөнгө 670 261,82 төгрөгийг хасч, үлдсэн 6 117 233,68 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар хариуцагч шаардах эрхтэй байна.

            Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1 дэх  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч төлөх  үүрэгт  нэхэмжлэгч  2016-12-19 өдөр  төлсөн  154671 төгрөгийг тооцож, шүүгчийн 2017-01-27 өдрийн  102/ШЗ2017/01671 захирамжид заасан боловч уг хураамжийг шүүгчийн 2017-01-04 өдрийн 102/ШЗ2017/00573 захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгохоор заасан байх тул  дээрх мөнгийг  энэ нэхэмжлэлд нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлсөн гэж  тооцох үндэслэлгүй байсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 154 671 төгрөгийг нэхэмжлэгчээр улсын орлогод нөхөн төлүүлэх,  сөрөг нэхэмжлэлд  хариуцагчаас төлсөн 133 360 төгрөгийг   улсын орлогод үлдээх, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд ногдох хураамж 112 826 төгрөгийг гаргуулан  хариуцагчид  тус тус олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

ТОГТООХ  нь: